Д.Жавзандорж, Н.Онон нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо

Aдмин / Хууль

“Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай саналаа 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.

Нэр дэвшигчдийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт заасны дагуу түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Д.Жавзандорж, Н.Онон нарыг нэр дэвшүүлж, УИХ-д өргөн мэдүүлсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хүүхдийн эрхийг хамгаалах, соёл урлагаар дамжуулан хүмүүжил олгох, үндэсний соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, одоогийн нөхцөл байдлын талаар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нийгмийн аль бүлэгт чиглэсэн нэвтрүүлгийн бодлогод анхаарч ажиллах талаар, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх чиг үүргээ бүрэн биелүүлж ажиллаж чадах эсэх талаар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн гол чиг үүрэг бол ард түмнийг соён гэгээрүүлэх асуудал тул иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх ухамсар, соёлыг төлөвшүүлэх бодлогыг баримтлах талаар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хүүхэд, залуучуудыг соёл урлагаар дамжуулан хүмүүжүүлэх, үндэсний соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, залуу үед эрүүл мэнд, хүмүүнлэгийн боловсролыг олгоход анхаарч ажиллах талаар, УИХ-ын гишүүн Н.Энхболд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, шаардлагатай бол холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах шаардлагатай талаар, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсох, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, хариуцлагажуулах талаар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз улс төрийн нөлөөллөөс ангид ажиллах, олон нийтийн дуу хоолойг илэрхийлэх талаар саналаа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Д.Жавзандорж, Н.Онон нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Д.Жавзандорж, Н.Онон нар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо.

Түүнчлэн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөллөө.


Сэтгэгдэл

hynd chag ye baij dee!! [148.60.92.227] 2022-01-15 23:31:23

Mongol ylasiin eneegiin baidal tyyhendee ynaj baigaagyigeer bolobson hychnii hybid ch dyyschee!!!!hezee sehene dee!!!ylas oron maani zaluus ni hymyyjilgyi ynedesnii yhamsargyi hylgai hiih hydal heleh yanhandahaas arhidahaas soliorhoos eer zaasgyi chag irjee abilgal heel hahyyl byyr gazar abch?....ylas tor niigemiin asig honjoo zailsgyi ikhe boljee!!i_im ylas oron hegjih tyhaid yariad ch hereggyi ee!!

Ононсэржээ [64.119.18.83] 2022-01-15 15:02:38

Бөхчүүдийн араас алиалагч нар төрийн албанд орж эхэлжээ. Төрийн алба ч ёстой зай ихтэй, орлого өндөр газар шүү дээ. Тэнд бас алиал ч болно гэж байгаа. Гол нь төрийн алба бол бүтээхдээ биш байж байхдаа л байгаа юм даа Онон хүү суралцах хэрэгтэй. Монгол Улсын иргэн хүн төрийн албанд ажиллах эрхтэй ш дээ....

Dr. Pradhan [197.211.52.28] 2022-01-15 13:48:26

If you want to sell your kidney for money $780,000 contact this hospital email: Dr.pradhan.urologist.lt.col@gmail.com

зочин [64.119.21.81] 2022-01-15 13:48:09

Хүүкийн далбаан доор Онон,Одончимэг хишигийн хүртэж байна.

Зочин [172.58.5.89] 2022-01-15 12:52:19

Алиа салбадай долоогч Онон шангаа авлаа.. улам их долоогоорой.. Фүүк дуртай шт..

Зочин [202.126.89.242] 2022-01-15 11:35:16

хошин эр аль ашигтай талд дүр нь хувираад явах байх даа

Зочин [66.181.191.126] 2022-01-14 18:43:59

Монгол орныг нөмөрсөн энэ муухай харанхуй бүдүүлэг цаг үеэс яаж нэг саландаа хөөрхий


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.