1 сая 161 мянган хүүхдийн дансанд мөнгийг нь ШИЛЖҮҮЛЖЭЭ

Aдмин / Эдийн засаг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "1 сая 161 мянган хүүхдийн дансанд 116 тэрбум төгрөгийн шилжүүлэг хийгдлээ. Зарим банкинд ачаалал үүсэж, өнөөдөр мөнгө нь дансанд орсон.

Хүсэлтээ нэг, хоёр хоногийн өмнө гаргасан хүмүүсийн мөнгө нэгдүгээр сарын 25-ны өдөр олгогдоно. Гадаадад байгаа монголчуудад зориулсан хүсэлт гаргах нээлттэй сайтын хөгжүүлэлтийг мөн хийлээ. Та хүүхдийн мөнгө өөрийн дансанд хүлээн авах хүсэлтээ бүтэн жилээр нь гаргаж болно" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Хүүхдийн мөнгөө хэрхэн авах хүсэлтээ илгээгээгүй байгаа бол ЭНД дарж системд нэвтрэн хүсэлтээ илгээж болно.

Сэтгэгдэл

Зочин [202.9.46.251] 2022-01-23 06:12:11

Хүүхдийн мөнгө 100 мянга хэвээрээ байгаа юу эсвэл 20 мянга болчихсон уу

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.