"БИШРЭЛТ ГРУПП''-ээс мэдэгдэл гаргалаа
Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр зээлээ цаг хугацаанд нь төлөөгүй зээлдэгчидээ нэрлэхдээ Бишрэлт Групп болон түүний зарим компаниудын нэрсийг оруулж авсан зээлээ төлдөггүй гэх буруу ойлголтыг олон нийтэд төрүүлсэн бодит бус мэдээлэл гаргасанд харамсаж байна.
Монгол Улсын эдийн засгийн чадавхийг сайжруулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлэх Засгийн газрын хөгжлийн бодлогын дагуу тус группийн охин компани болох Монгол Эм Импекс Концерн, Монгол Мах Экспо ХХК-ийн импортыг орлох, валютын гарах урсгалыг багасгах, шинээр олон зуун ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингээсэн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх төслүүд нь Хөгжлийн банкны бүх шалгуур нөхцлийг ханган зээл олгохоор шийдвэрлэсэн байдаг.
Мэдээж Хөгжлийн банкны зүгээс барьцаа хөрөнгүүдээ нэмэгдүүлэх шаардлага тавьсны дагуу Бишрэлт групп нь хамааралтай компаниудынхаа үл хөдлөх хөрөнгөөр барьцаа, баталгаа болгон гэрээ байгуулсан юм. Гэтэл үүнийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл санаатайгаар гуйвуулж Бишрэлт групп буюу УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн компаниуд зээл аваад төлөхгүй байгаа гэсэн буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээж манай группийн болон бусад компаниудын нэр хүндэд ноцтой халдлаа.
Хөгжлийн банкнаас нэрлэсэн Бишрэлт группийн бусад компаниуд тус банкнаас ямар нэгэн зээл аваагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Монгол Мах Экспо ХХК-ийн хувьцааг нь “Эй Би Трейд Групп” ХХК 100% эзэмшиж байгаа бөгөөд тус компани энэхүү зээлийг бүрэн төлж барагдуулна.
БИШРЭЛТ ГРУПП ХЭВЛЭЛЛИЙН АЛБА
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна
Хотын экс дарга Д.Сумъяабазар нийслэлийн МАН-даа нөлөөтэй хэвээр байгаа юу
Б.ЭНХБАЯР: ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ БИЙ БОЛГОЖ, ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ БАЙНА
Нүүрс тээвэрлэгч эмэгтэй
Ардчилсан намаас өнөөдөр /2024.04.26/ Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ.