Уйгаржин хэмээх чөдөр Монголын ирээдүйн IT инженерүүдийг заазалж байна

Aдмин / Боловсрол

Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хүүхдүүд заавал “монгол хэл, бичгийн шалгалтад хамрагдсан байх” Засгийн газрын тогтоол байдаг. Хэрэв энэ шалгалтад хамрагдаагүй, хамрагдсан ч 400 оноо авч чадаагүй бол их, дээд сургуульд суралцах боломжгүй юм. Өнөө жилийн хувьд дөрөвдүгээр сарын эхээр дээрх шалгалтыг орон даяар авсан бөгөөд нийт 30 гаруй мянган сурагч хамрагджээ. Үүнээс хамгийн дээд буюу 800 оноо авсан 45 хүүхэд байна. Харин 5000 гаруй хүүхэд босго оноо болох 400 оноо авч чадалгүй шалгалтын гадаа үлдлээ. Шалгалтад унасан хүүхдүүд дахиж өгнө. Хэрэв дахиад унавал эдгээр хүүхдүүдийн их, дээд сургуульд суралцах боломж, хүсэл мөрөөдөл нь үүгээр хаагдаж байна гэсэн үг.

Зөвхөн монгол хэл, уйгаржин бичигтээ тааруу байсныхаа төлөө дээрх 5000 гаруй залуус Элсэлтийн шалгалт өгч чадахаа боливол дэндүү харамсалтай юм. Магадгүй, тоо, физиктээ сайн тэдэн дунд олон хүүхэд байгаад эргэлзэх юм алга. Яагаад гэвэл энэ чиглэлийн хүүхдүүд монгол хэлэндээ, түүн дундаа уйгаржин бичигтээ тааруу байх нь олон. Тэр хүүхдүүдэд ирээдүйд англи хэл, тоо, IT чигийн хичээл, инженерчлэлийн программууд л хэрэг болохоос биш уйгаржин бичиг түй ч хэрэг болохгүй. Бидний аав, ээжийн амьдарч байсан социализмын үед ч маш ухаалгаар шалгалт авч байсан юм шүү. Тоондоо сайн хүүхдүүд тэр хичээлээрээ л шалгалтаа өгнө. Монгол хэл, бичгээрээ цаашдаа гүнзгийрүүлж судалж мэргэшнэ гэсэн бол энэ чиглэлээрээ шалгалт өгч, их дээд сургуульд орно. Тийм болохоор ахлах ангидаа яг мэргэших чиглэлийн хичээлээ сонгоод судлаад явчихдаг байсан нь хэн хэндээ туйлын амар, шалгалт шүүлгэнд ч өндөр оноо авахад эергээр нөлөөлдөг байж.

Харин одоо бүх хүүхдүүд уйгаржин бичиг үзэж, цагаа барах болж байна. Бүгд тэрийг уншиж ойлгож, бичихгүй бол цаашид суралцах боломжгүй. Нэг төгсөлтөд бүх хичээлдээ тасархай сайн ганц хоёр л хүүхэд байдаг. Тоо, монгол хэл, уран зохиол, хими, физик гээд бүгдийг нь мэддэг, тэд бүх хичээлийн шалгалт шүүлгээ түүртэлгүй сайн өгдөг. Харин дийлэнх хүүхдүүд өөрийн сонирхдог чиглэлийн хичээлээ л анхаарч, илүү судалдаг. Ирээдүйн инженерүүдэд англи хэл л хамгийн түрүүнд хэрэг болно уу гэхээс тэд уйгаржин бичгээр хуучин эх сурвалж, судар ном ухаж унших шаардлага байхгүй. Харин монгол хэл, уйгаржин бичгээр цааш судлах, сурах сонирхолтой хүүхдүүдийн тухайд өөр хэрэг. Тэд л ийм шалгалт өгч, чансаагаа үзэх хэрэгтэй.

Бодит амьдрал дээр ийм л байдаг. Гэтэл монгол хэл, уйгаржин бичгийн шалгалтыг нийт төгсөгчдөөс ийн хавтгайруулан авч, олон мянган хүүхдийн сурах боломжийг хааж байгаа нь монголчуудыг хорлох хорон бодлого хэрэгжээд байна уу гэж хардахад хүргэж байна. Монголын сортоотой болгоныг толгой дараалж хядсан уйт он жилийг бид мартах болоогүй. Түүн шиг байгалийн ухааны хичээлд сонирхолтой, инженер сэтгэлгээтэй залуусыг уйгаржин бичиг мэдэхгүй, монголоор алдаатай бичдэг гэдгээр далимдуулан гудамжинд хөөж гаргах, дуучин хуурчин, утга уянга бүхнийг дээш нь татдаг, Монголыг хөгжүүлэхгүй энэ хэвээр нь байлгах бодлого л яваад байх шиг. Гэхдээ энэ бодлогыг маш нарийн, хүмүүст огт анзаарагдахгүй хийж байна. Хүмүүсийн сэтгэлийн хөөрөл дээр хүссэн болгоныг нь биелүүлж байгаа мэтээр энэ бүхнийг үйлддэг. Үүнийг мэдэрч, нарийн ухаанаар сөргүүлж тавих монгол төрийн холч бодлого хаана байна вэ?

Уйгаржин бичгийг энд муулах, доош нь хийх, ад үзэх санаа ер агуулсангүй. Зүгээр л нүдээ нээгээд дэлхий ертөнцийг хар даа. Технологийн эрин зуунд улс орнууд үсрэнгүй хөгжиж, хүн ард нь баян тансаг, аз жаргалтай амьдарч байна. Техник сэтгэлгээтэй, бүхий л салбарын инженерүүд, эрдэмтэн мэргэд дэлхий ертөнцийг шинээр бүтээж, урьд өмнө огт мэддэггүй байсан цоо шинэ нээлтүүдийг өдөр бүр хүн төрөлхтөнд бэлэг болгон барьж байна. Бид ч үр шимийг нь хүртсээр байгаа. Монголчууд бид ч энэ хөгжилд ойртохын тулд, ядах нь ээ IT инженерүүдээ олноор сургаж, шинжлэх ухаанаа хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг санах сэрэх хүн байна уу. Улс орныг инженерүүд удирдаж авч явдаг. Монголын сүүлийн 30 жилийн хөгжил, яг одоогийн байгаа байдлаа харахад урлаг, уран сайханчид, хуульчид, эдийн засагчид улс орныг удирдаад авч явж чаддаггүйг бэлээхэн харчихаж болно. Тэд өнөө маргаашаа аргацаасан поп улстөрчид болж хөгждөг болохоос улс орноо хөгжүүлэх оролдлого ч хийдэггүйг 30 жил харлаа.

Юм л бол уйгаржин бичгээ сэргээнэ гэж уйлагнаж суухын оронд англи хэлийг хоёр дахь хэл болгож зарлах хэрэгтэй. Сургалт судалгаа, шинжилгээндээ уйгаржин хэрэглэдгээрээ хэрэглээд явах нь зайлшгүй. Чингис хаан, социализмын үеэ магтан шагшихын оронд урагшаа нэг алхах оролдлого хийх нь чухал. Мэдээж, түүхэн бахархалт хүмүүсээ, чухал он жилүүдээ бид алдаа оноотой нь тээсээр явах нь ойлгомжтой.

Монголд жил бүр 40 шахам мянган залуус дунд сургуулиа төгсдөг. Ядаж тэдний талыг нь инженер болгоход төр бодлогоор анхаарах ёстой байтал монгол хэл, уйгаржин бичиг мэддэггүй гээд албаар их, дээд сургуульд сурах боломжийг нь хааж байна. Монгол Улс, Монголын ард түмэн байгаа цагт монгол хэл хэзээ ч устахгүй нь тодорхой үнэн. Сая сая хэрэглэгч нь байгаа болохоор цаашид бүр ч илүү хөгжөөд явна. Яахав, ирээдүйд улс орныг нуруундаа үүрч дүүрэх хэдэн инженерүүд нь бага сага алдаатай бичдэг байг л дээ. Тэглээ гээд хэнд ч гай болохгүй. Юу гэх гээд байна гэхээр, төгсөгчдөөс нийтээр нь авдаг монгол хэл, бичгийн шалгалт гэдгийг болиод өгмөөр байна. Нэгэн цагт монголчууд нийтээрээ идэвхтэй хэрэглэж байсан уйгаржин бичиг өдгөө нэгэнт өөрийн түүхэн үүргээ гүйцэтгээд, сургалт судалгааны хүрээнд л хэрэглэгддэг болсон. Үүнийг ойлгож ухаарахгүй, уйгаржин хэмээх чөдрөөр Монголын ирээдүйн IT инженерүүдийг заазалмааргүй байна. Хиймэл оюун ухааны хөгжил өндрөө авч, шинжлэх ухаан физик амьдралд ийм ойрхон ирж байсан үе хэзээ ч урьд өмнө ирж байгаагүй. Одоо яг тийм үед огт хэрэг болохгүй уйгаржин үсэг нүдлэн суугаа цаг хайран биш үү. Уйгаржин үсэгтэйгээ ноцолдсоор суувал бид дэлхийн хөгжлөөс ямар хойш хаягдах вэ гэдгийг нийтээрээ ойлгох хэрэгтэй байна. Одоо л яг шинжлэх ухааны хэл болох англи хэл, түүний үсэг болох латин үсэг, бүр ядахдаа түүнтэй маш ойролцоо крилл үсгээр сурч боловсрох цаг. Түүнээс орчин үед шинжлэх ухаанд онц хэрэг болохгүй уйгаржин үсэг гэдэг хийрхлээсээ болж буцаж ухрах нь үндэстнийг устгах бодлого гэж та нар ойлгохгүй байна гэж үү дээ. Энэ хийрхлийг бидэнд зориудаар гаднаас тулгаад байгаа юм биш үү гэж бодож үзсэн үү. Шинжлэх ухаан ямар хүчтэйг бид Украин Оросын дайнаас харж байна. Тэд цөөхүүлээ ч орчин үеийн зэвсэг техникээр ялалт байгуулж ч магадгүй болоод байна. Тэд орчин үежээгүй байсан бол өдийд аль хэзээний арчуулаад, алуулаад дуусах байсан. Энэ жишээ бол соёлжсон, хиймэл оюун ухаан, шинжлэх ухаанаа хөгжүүлсэн, ухаалаг ард түмэн байж тэсч үлдэнэ гэдгийг харуулаад байна. Ийм боломжийг уйгаржин үсгийн шалгалт, монгол хэлний шалгалт гэсэн нарийн хонгилоор оруулж хааж боогоод байгаа юм биш үү. Тэгүүлэх гэж ч ийм шалгалтыг бодож олж бидний мунхаг оюун ухаанд суулгаад байгаа юм биш үү гэж хардах боллоо.

Монголчуудын цөсийг хөөргөх юутай амархан, XIII зуун яриад л, та нар дэлхийг эзэлж байсан, хэрэв тийм болох гэж байгаа бол яг тэр үе шиг морь, уйгаржин үсгээ шүтээд яв гэхэд л болно. Гэвч харамсалтай нь одоо XIII зуун биш, XXI зуун хиймэл оюун ухааны зуун шүү дээ. Бид XIII зуунд яагаад хүчирхэг байсан юм, тэр үеийнхээ шилмэл технологи болох морь, нум сум, сэлмийг чадварлаг эзэмшиж байсан. Тэгвэл XXI зууны шилдэг технологи болох хиймэл оюун ухааныг Монголын баатрууд шигээ эзэмшье. Үүнийг эзэмшихэд уйгаржин үсэг огтхон ч хэрэггүй зүйл гэдгийг захын тэнэг ч мэднэ.

Д.ГЭНДЭНДАРАМ

Сэтгэгдэл

Nniqzf [95.55.250.238] 2022-06-29 01:24:32

order losartan 50mg for sale - losartan order cheap phenergan

Ohxwfi [95.55.250.238] 2022-06-27 08:17:03

plavix 75mg sale - purchase clopidogrel online cheap order reglan for sale

Vnoaab [95.55.250.238] 2022-06-25 14:39:33

oral flexeril 15mg - brand colchicine inderal 10mg ca

Qkizfm [95.55.250.238] 2022-06-23 21:18:38

buy isotretinoin 40mg without prescription - buy tetracycline pill order tetracycline sale

Ilmtpc [95.55.250.238] 2022-06-22 04:48:45

order provigil 200mg generic - buy deltasone 5mg pills purchase rhinocort

Dmdjys [95.55.250.238] 2022-06-20 17:16:31

order sildenafil generic - sildenafil next day delivery usa cialis overnight

Dpazan [95.55.250.238] 2022-06-18 06:16:38

cheap lasix 40mg - buy generic allopurinol 100mg doxycycline 100mg without prescription

Ohcbds [95.55.250.238] 2022-06-17 06:34:30

diltiazem us - buy azithromycin generic purchase neurontin generic

Gihsau [95.55.250.238] 2022-06-16 03:55:48

prednisone 5mg oral - order isotretinoin amoxil 250mg without prescription

Rszwtd [95.55.250.238] 2022-06-14 07:19:57

cialis from india - cialis 10mg price sildenafil pill

Fhbooi [95.55.250.238] 2022-06-12 19:19:07

order levothyroxine sale - order clarinex 5mg generic order hydroxychloroquine 400mg generic

Cenben [95.55.250.238] 2022-06-11 08:10:35

ventolin 2mg tablet - free slots online buy dapoxetine 30mg online cheap

Rxqycg [95.55.250.238] 2022-06-09 15:58:51

buy levitra 10mg pill - order levitra generic order clomid 50mg for sale

Lrjcrj [95.55.250.238] 2022-06-08 04:55:07

cheap lisinopril 2.5mg - purchase prilosec pills tenormin 50mg over the counter

Gupnob [178.68.191.143] 2022-06-06 15:10:35

order metformin without prescription - amlodipine 5mg brand order amlodipine 10mg

Rqeozs [178.68.191.143] 2022-06-05 01:17:49

purchase plaquenil pill - baricitinib 2mg pills baricitinib 2mg ca

Gnhxet [178.68.191.143] 2022-06-03 09:56:34

lasix 40mg brand - ivermectin 12 mg for people ivermectin 3 mg stromectol

Kvlado [178.68.48.219] 2022-06-01 17:22:19

oral prednisolone - buy prednisolone 5mg pill sildenafil 50mg for sale

Rdtare [178.68.48.219] 2022-05-31 06:50:24

generic amoxicillin 250mg - order viagra 100mg pill sildenafil 50mg pills for men

Pkenfs [178.68.48.219] 2022-05-29 21:40:38

order prednisone 40mg sale - brand deltasone 40mg accutane 10mg uk

Soxvkh [178.68.48.219] 2022-05-28 12:33:42

order cialis 10mg for sale - discount cialis purchase provigil for sale

Vjsetv [178.68.48.219] 2022-05-26 15:12:49

purchase doxycycline - doxycycline 100mg drug oral tadalafil 20mg

Yfsnns [178.68.44.56] 2022-05-25 04:28:03

ivermectin 3 mg pills - fda ivermectin levitra for sale online

Aoofpm [178.68.44.56] 2022-05-23 15:31:45

amoxicillin for sale online - vardenafil online levitra oral

Ywtchr [178.68.44.56] 2022-05-21 16:03:21

acillin price - purchase cipro for sale order cialis generic

Pecusk [178.68.44.56] 2022-05-20 05:01:31

ceftin over the counter - order cefuroxime for sale tadalafil women

Gatewi [178.68.44.56] 2022-05-18 17:18:37

order rhinocort pill - brand budesonide order disulfiram pills

Prpjpu [178.68.44.56] 2022-05-17 06:18:45

order fildena online cheap - brand nolvadex 20mg ivermectin ireland

Cmbxdn [178.68.44.56] 2022-05-14 21:40:30

cephalexin 125mg usa - buy erythromycin 250mg without prescription buy erythromycin 500mg online

Fsivfa [178.68.44.56] 2022-05-12 15:09:52

order bactrim 480mg pills - order sildenafil 150mg for sale order viagra 50mg generic

Yoqrja [178.68.44.56] 2022-05-10 01:03:04

augmentin cost - buy tadalafil sale order cialis 10mg online cheap

Xowowj [178.68.44.56] 2022-05-07 14:57:15

prednisolone 5mg us - order prednisolone 5mg generic cialis cheap

Vuxllz [178.68.44.56] 2022-05-06 13:15:44

viagra 25mg price - buy viagra online buy viagra 50mg pills

Wpquuy [178.68.44.56] 2022-05-05 09:18:35

viagra for sale - sildenafil 50mg pill sildenafil 50mg price

Зочин [202.21.115.126] 2022-04-28 13:20:48

Уйгар хэлээр ярьж бичиж чадахгүй насаараа л амьдарч ирлээ.Хэрэгтэй гэж үзсэн хүмүүс нь л сурна биз бүх нийтийг шахах хэрэггүй.

Зочин [66.181.160.52] 2022-04-28 12:21:40

Гадаад байгаа хүмүүс уйгаржин бичгээр өөр хоорондоо мэдээлэл солицоход ямар бахархалтай байдаг гээч. Сурсан юмыг сураар боож болохгүй гэдэг сурчихсан байхад хэрэг болно. Мэдэх ёстой зүйлийнхээ 50 хувийг л мэдээд ав гээд байгаа юм байна ш дээ.

БОЛОВСРОЛ [202.179.26.116] 2022-04-28 09:33:30

ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 800 ОНОО АВАХААС 420 ОНОО БУЮУ 2 + АВЧ БАГАА ХҮҮХДҮҮДИЙГ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬД ЭЛСҮҮЛЖ БАЙГАА НЬ ӨӨРӨӨ ГУТАМШИГ. ОДОО НААД ЖҮЖГЭЭ ЗОГСОО. 680 ОНООНООС ДЭЭШЭЭ АВААГҮЙ Л БОЛ ШУУД ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ГАРГАЯ. ХИЧЭЭЛД СУУДАГГҮЙ , СУРАХ СОНИРХОЛГҮЙ . ХЭЗЭЭ Ч ДААЛГАВАР ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ. ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ҮҮРДЭГГҮЙ БҮТЭН 30 ЖИЛ ҮЛГЭН САЛГАН ГЭЛДЭРСНИЙ ЭЦЭСТ ЕРӨӨСӨӨ МОНГОЛ БИЧИГЭЭС БОЛЛОО . МОНГОЛ БИЧИГ ҮЗЭХЭЭ БОЛЬЕ ГЭХ НЭЭ ДЭЭ.. ТЭГВЭЛ МАТЕМАТИК ХЭНД ХЭРЭГТЭЙН ... ДУУ ХӨГЖИМ, ДҮРСЛЭХ УРЛАГААР ЯАХЫН ...... ГЭХЧИЛЭН ЯВАХ УУ

Зочин [202.126.89.110] 2022-04-28 16:48:30

Яг үнэн шүү. Монгол хэл бичгийн шалгалт заавал байх хэрэгтэй.

ГЭНДЭН БАРАМ МЭЭН [202.179.26.116] 2022-04-28 09:24:57

ЖИ БЭДЭЭ КУЦ ӨӨ. ОЙЛГОВ УУ

Зочин [202.126.90.24] 2022-04-28 10:54:31

tsus n oirtson mal

Зочин [202.179.21.230] 2022-04-27 15:02:02

хирагана катагана ханз эд бүгд япон улсын хөгжилд гай болоогүй Манайд монгол бичиг гай болохгүй

Зочин [202.126.90.24] 2022-04-28 10:53:58

mal

Хоцрогдсон учир уйгаржин бичиг нийтийн хэрэгцээ болохгүй байна. [192.82.86.25] 2022-04-28 02:55:44

Японууд ханзаа тасралтгүй хэрэглэж байна. Иймд ханз нь амьдралтай нь тасралтгүй ХӨГЖИЖ ирсэн. Харин уйгаржин үсэг монголчуудын амьдралтай хамт хөгжөөгүй, цаг үетэйгээ нийцэж ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ, хар эртнийхээрээ үлдсэн. Тийм болохлээр хоцрогдсон бичиг одоогийн орчинд ХЭВШЭХГҮЙ байна.

Зочин [202.55.191.194] 2022-04-27 16:16:43

Япончууд технологи зохиодог бүтээлч ард түмэн, дэлхийн соёлд манайхаас аль эрт нэвтэрсэн, өнөө цагт Япон бусдыг дагаж биш дагуулж, шилдэг технологоороо дэлхийг удирдаж байна, тэдэнд кирилл, латин бичиг хэрэглэх шаардлага алга, харин гадныхан тэднийг даган дуурайж байхад Японуудад үндэсний бичиг соёл нь юу гэж гай болох вэ дээ, Миний бодлоор Япон ханзыг Монгол бичигтэй харьцуулж болохгүй байна, Эрт цагийн үед нэг түвшинд байсан боловч одоо бидний бичиг арай л хол үлдээд байгаа нь харамсалтай байна

Асуудлын нэг мөр шийдэх арга. [192.82.86.25] 2022-04-27 00:02:33

Ер нь тийм их ардчилсан улс юм бол олон нийтийн санал асуулга явуулж үзийлдээ. Нийт хүн ам, эсхүл 18-60 насныхан, эсхүл 18-25 насныхны дунд. Тэгээд л "Уйгаржин үсэг сурах нь амьдралд нь хэрэгтэй байна уу?" гээд л асуучихийлдаа. Зөвхөн монгол хэлний багш нарын үзэл бодлоор шийдэж бологүй ш дээ.

Зөвхөн түүх судлах гэж Цагаан толгой сурдаггүй юм. [192.82.86.25] 2022-04-28 02:49:24

Ганц түүхийн бичиг унших гэж АЛФАВИТ буюу цагаан толгой байдаггүй юм. Гол нь одоо амьдарч байгаа хүмүүс шуурхай, үр нөлөөтэй ХАРЬЦАЖ, ОЙЛГОЛЦОЖ, мэдээлэл хялбар солилцох нь чухал. Гэтэл үйгаржин үсэг одоо ингэж чадахгүй байгаа юм.

Зочин [192.82.65.88] 2022-04-27 19:07:13

хэрэгтэй. Түүхээ уншиж чадахгүй сармагчингууд болчихвий дээ

Уйгаржин үсэг опоогийн амьдралаас хоцорсон. [192.82.86.25] 2022-04-26 23:52:47

1940-өөд онд "Уйгаржин бичиг дуудлага нь жирийн ярианаас ӨӨР, сурахад ХЭЦҮҮ. Иймд ярианд ойр болохоор монгол бичгийг КИРИЛ үсгэнд орууллаа. Кирил үсгийг НИЙТЭД зааж хүн БҮРИЙГ бичиг үсэгтэй болгоно" гэсэн. Эдгээр нөхцөл одоо ч ХЭВЭЭР.

Зочин [202.55.191.194] 2022-04-27 16:30:39

Дэмжиж байна

Мөнхжаргал [192.82.75.85] 2022-04-26 20:13:21

Новшийн дүрс үсэгтэй Хятад,Япон, Солонгос болоод л байна. Бүү туйлшир. Бүгд өөрийн үсгээ компьютер дэр суулгачихсан. Манайх яагаад болохгүй гэж .

Зочин [202.126.90.22] 2022-04-26 10:09:00

Босоо бичгээр бичиж байснаа томъёо бичхээрээ хөндлөн бичээл явах уу, зарим зүйлд зохимжгүй шдээ. Угаасаа улсаараа хоцрогдож байж ингэж бөөн ажил болгож хүндрэл үүсгэн бүх зүйлийг хуучин болгох хэрэг байхгүй. Солонгос, Япон, Хятад чинь бүгд хөндлөн бичигддэг шүү. Тэгээд бас бүх юмыг орчуулах гэдгээ болих хэрэгтэй.

Зочин [192.82.81.95] 2022-04-26 15:38:47

Өөрийнхөө өсөхөөс сонсож, ярьж ирсэн монгол хэлээ сайн мэдэхгүй, түүний жаахан хуучирсан хувилбар болох уйгаржин бичгээ өчнөөн жил үзээд сурч чадахгүй байгаа бол юун англи хэл сурах, юун IT инженер болох байх вэ? Сэтгүүлч та өөрөө иймхэн юмыг их том саад гэж боддог юм уу? Ядруухан толгой байна доо кк.

KK [202.126.88.182] 2022-04-26 09:38:05

UIGARJIN MONGOL BICHIGIIG SOYOLIIN UV GEDEG BAIDLAAR NI AVCH YAVAH YOSTOI. TURIIN BICHIG BOLGONO GEVEL HUGJUUS HOTSORCH HYATADIIN UVUR MONGOLIIN ADIL BOLNO SHUU.

Zochin [66.181.189.222] 2022-04-25 18:30:22

Bolij uz!!!

Зочин [192.82.75.239] 2022-04-25 16:43:50

монгол гэж хашгирч монгол хэл бичигээр бизнес хийж амьдардаг МУИС-н хэдэн өвгөчүүдийн үгээр амьдарахаа больё. Тийм хэрэгтэй юм бол шүүхч цагдаа түүхч Төрийн Өндөрлөгүүд нь тэр уйгаржин бичгээр нь шалгалт өгдөг болог.

Зочин [175.210.140.5] 2022-04-25 16:10:16

уйгаржин бичгээ больё гэхэд монгол хэлээрээ алдаагүй зөв бичиж сурах нь хамгийн түрүүний чухал асуудал мөн юм аа.Ж ч э и ы и үйлт нэрийн Х,эгшиг гээгдэх дүрэм гээд битүү алдаа байна. Одоо бүр аван( авна) заран(зарна) авцан (авчихсан) зарцан( зарчихсан) чихшиг( ч гэх шиг ) тэгсийн( тэгсэн юм ) харсын (харсан юм) зарий (заръя) авы(авъя) ийм үгэн дээр маш их алдаж байна ялангуяа интернэт сошиал facebook т олон дагагчтай одонцорууд тоондоо муу байж болно монгол хэлэндээ муу байж болохгүй ээ

Зочин [66.181.161.53] 2022-04-25 23:49:24

Монгол бичиг л монгол хэлийг хамгаална. Монгол хэл монгол үндэстэнийг хамгаална.

Зочин [202.55.191.194] 2022-04-25 17:22:27

Яаг үнэн, та энэ талаарх саналаа бичиж байгаарай, үнэхээр, товч үгээр илэрхийлэх гээд зөв үгээр зүгээр ч ярьж чадахаа байж байна шүү энэ үеийн залуус маань, ингээд ийм маягийн хэвшмэл хэл яриатай болчихвол одоо яана вэ, Монгол биш Монголжуу ард түмэн болчих вий дээ

Зочин [103.125.235.22] 2022-04-25 16:04:27

Өвөр монголчууд уйгаржин бичгийг ( бас ханз үсэг) хэрэглэдгээсээ болж дэлхийн хөгжлөөс их хоцорсон. Түүх соёл, бичгийн эрдэмтэд л тэдний дотор бий. Өөр салбарт огт нэр нь дурсагддаггүй.

Зочин [103.125.235.22] 2022-04-25 15:56:49

Хөгжлийг хойш татагч уйгаржин бичгийг ингэж албажуулах шаардлага байхгүй. Дуртай нэг нь хобби маягаар бичээд явах хэрэгтэй.

syr syr bas dahin syr,gedeggyisen bilyy?????????? [148.60.92.227] 2022-04-28 00:53:27

yndesnii bichegeen syrch chdahgyi bol hyn bolj hyzyy tolgoi zalgasanii hereg alga daa!!!zaluus aa!!!!yyniig l syrch chadahgyi bol ta nart chaasid syrch chadah zyil baihgyi gesentei adil dabtagdana???????????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [103.212.116.162] 2022-04-25 15:30:43

Танай сайт одоо юу бичээд байгаа юм. 400 оноо авч чадахгүй хүн яаж дээд боловсрол эзэмших юм. Иймхэн оноо авч чадахгүй байна гэдэг тухайн хүүхэд хичээлээ хийдэггүй хариуцлагагүй нь харагдаж байна. 18 нас хүрч оюутан болно гэдэг хувь хүн болохын эхлэл. 12 жилийн боловсролоор наад зах нь тогтвортой сууж сурсан , өгсөн үүрэг даалгавраа цаг тухайд нь хийдэг, алдсан бол тохирох үнэлгээгээ авч түүнийгээ ахиулан алдаагаа засч сураагүйгээ сурах үүрэгтэй шүү дээ. Тэгтэл сууж ч сураагүй тогтворгүй (ийм хүүхэд сурч чадах уу, ажлын байран дээр бол гараас нь юм гарахгүй), багшийн өгсөн даалгаврыг цаг тухайд нь хийдэггүй, тухайн үеийнхээ аз жаргалыг хөөсөн, ажлыг хойш тавьсан, тоглож наадаж, хэнэггүй зан гаргаж явчихаад уйгаржин бичиг хойш татлаа гэх хошин юм яриад байх юм. Адилхан нэг багш, нэг орчинд нэг сургалтын системийн дагуу хичээл орж байхад ангид байгаа 30 хүүхдийн цөөнхи нь л хичээлээ зүтгэл гаргаж хийдэг шүү дээ. Унасан бол хохино гэж л хэлье. Айлын хүүхдүүд сураад болоод л байна.

Зочин [202.55.191.194] 2022-04-25 17:27:12

Таны үгийг хүүхдүүддээ уншуулнаа, би яаг ийм утгаар хэлдэг, намайг үгэллээ гээд эмээдээ ховлоод байдаг юм, надтай адил зарчимтай хүн байгаад баяртай байна

Рхаа [202.131.248.206] 2022-04-25 14:27:58

Энэ хэрэггүй ээ Энхамгалан сайдаа болиулаач ээ!!!!!!!! Хэнд хэрэгтэй юм бэ?!

Зочин [64.119.16.242] 2022-04-25 15:22:37

Tinshde bolioch dbda booh haah yum hj bhin erni yu bolood bgaan en uls chn

Рихс [202.131.248.206] 2022-04-25 14:24:44

Сонирхолтой нь сайн дураараа сурах хэрэгтэй. Шалгалтад оруулдаг бүр буруу '!хойтонгоос үүнийг болих хэрэгтэй!. Нэг ч гэсэн Англи үг сурах хэрэгтэй. Боловсролын яам үүнийг анхаарах хэрэгтэй байна аа !

Зочин [148.60.92.227] 2022-04-28 00:55:03

angili hel chini zygeer l harmaanii heregzee ??????????????yndesnii soyol bolobsroloo yndesten yum bol?eersdee syrzgaah yostoi yum baigaam biz dee!!!

Зочин [103.212.116.162] 2022-04-25 15:35:02

Монгол хэл бичгээ сурч чадахгүй гэвэл зүгээр улсаас маань зайлчихаач. Энэ зэргийн зүйлийг сурч чадахгүй байж олон юм хүсэх хэрэггүй. 12 жил монгол хэлээ зааогаж байж 400 оноо авч чадахгүй байж бас англи хэл гэчихжээ. Чааваас даа

Иргэн [66.181.161.16] 2022-04-25 13:55:35

Зөв сэдэв. Хэл судлалын хүмүүс болон сайн дурын үүднээс сурах асуудал. Албадах хэрэггүй.

Зочин [68.146.199.167] 2022-04-25 13:48:19

YUTAI unen niitlel ve? Yag zuv sedviig xunduj . Niitleliig 100%demjij bna

зочин [49.0.130.24] 2022-04-25 13:45:43

сэтгүүлч бодож үзэх л асуудлыг хөндсөн байна үүнд нь эмзэглэх хэрэггүй

Зочин [103.212.116.162] 2022-04-25 15:37:36

Монгол хэлэндээ төгс бай гээгүй 400 оноо гэдэг бол үнэхээр доогуур шугам татсан. 50 авах тийм хэцүү байна уу ? Яаж амьдарна даа

Zochin [66.181.180.232] 2022-04-25 13:20:37

Монголчуудын нийтлэг төрх нь арчаагүй амиа бодсон, бөгс долоогч болсон өнөө цагт Монгол хүнийг Монгол болгож байгаа нь ганц өв соёл. Монгол бичиг сурах чадваргүй бол их сургуульд юу сурж чадах юм. Тэнэг сэтгүүлч нэртэй хоосон толгой.

Зочин [150.129.141.130] 2022-04-25 13:15:35

bi duureg hotiin fiz mat turuulj bailaa gehdee bichgiin hicheeld dundaas deech dun avch uzeegui unen shuu

malnyyd aa!!! [148.60.92.227] 2022-04-28 00:56:46

yndesnii bichegeen syrchahbal byh yumaan albajuulaad abbal manai ylsad heregzeetei,hyn byr yndesnii bichegeen syrzgaa!!!!

Зочин [66.181.160.65] 2022-04-25 12:42:09

Уйгаржин бичиг зөвхөн үндэсний унаган хэл бичиг гэхээс өнөө цаг үед үнэхээр нэг их хэрэг болоод байх нь юу л бол.гагцхүү худлаа Монгол гэж хөөрцөглөхөд л хэрэг болдог байх. Ер нь сурах нь сураад сурахгүйн албадаад хэрэггүйл дээ.Худлаа энэ бичиг мэдсэнээр Монгол гэдгээ мэдрэхээс өөрөөр нэг их гайхуулаад байхаар зүйлгүйл мэт.

Зочин [103.212.116.162] 2022-04-25 15:53:33

5 оноо л байдаг байгаа шүү. 400 оноо авахад уйгаржин бичиг нөлөөлөхгүй

Зочин [202.55.191.194] 2022-04-25 12:39:50

Монгол хэл бичгийн шалгалтыг авах нь зөвөө, одооны залуус найруулан бичих ур чадвар даанч муу болсон байна, нэг өргөдөл юмуу протокол бич гэхэд л галзуу хүн л ингэж бичих байх гэж бодмоор юм биччихээд төрийн албан хаагч гээд яваа залуус их болсон нь энэ цагийн эмгэнэл гэлтэй байна, за тэгээд бичгийн хэв гэж авах юм байхгүй, жоомны хөлийг бэхэнд дүрээд цаасан дээгүүр гүйлгэсэн мэт л харагдана, ийм л боловсролтой боловсон царайтай залуус өнөөгийн Монголын ирээдүй гээд бүлтрээд яваад байгаам даа

Төрөө [124.158.90.3] 2022-04-25 12:39:38

Дэлхийн хөгжилээс хоцрохгүйхэн явах юмсан даан ч янз бүрийн хэл бичиг гээд гадны л дарамт байх манай, эрдэмтэн мэргэд энэ бичиг сурахгүй бол манайх хоцрогдоод байна гэж хэлж байхыг би лав сонсохгүй байгаа юмсан, Мэрэгжил чиглэлийн хүмүүс ньсурхаа биднээр заалгахгүй л сурах байх ,Уул нь ард түмний нилээд % бичиг үсэгтэй гэдэг судалгаа байсансан Одоо бараг бичиг үсэггүй иргэдтэй боллоодоо Монгол төр минь мөнхөд оршихболтугай

Зочин [203.23.199.179] 2022-04-25 12:32:40

Энэ элсэж орж байгаа оюутнууд зөв бичгийн дүрэм мэдэхгүй, бөөн алдаатай бичдэг л хүмүүс байна шүү дээ. шалгалтын 50% давахгүй хүмүүс яаж дээд боловсролтой инженер, эмч болох вэ дээ

Зочин [103.212.116.162] 2022-04-25 15:52:19

Яг зөв. Цагтаа хичээлээ хийж чадаагүй байж их юманд санаатай

Монгол [202.55.191.194] 2022-04-25 12:24:17

Уйгаржин бичгийг биднээс хэнч булаахгүй, дэлхийн хөгжлийн араас хөөж ядаж яваа Монголд технологи, мэдлэг хэрэгтэй болохоор хамгийн чухал нь аль нь вэ гэдгээр шалгуур тавьж ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх нь зөв болов уу, Хуучин Монгол бичиг бидний мартаж болохгүй өв соёл мөн, Өөрийн бичиг соёлтой цөөн ард түмний нэг нь бид, Үнэхээр бахарахгүй байхын аргагүй билээ, Гэхдээ бид улс орноо хуучин бичгээрээ хөгжүүлэхгүй боломж өнөө цагт байхгүй болсныг тооцоолох ёстой байхаа,

Нэргүй [202.179.21.252] 2022-04-25 11:55:00

Зөв зүйл хөнджээ.Үнэхээр улс орныг технократууд буюу инженерүүд авч явдаг, хөгжүүлдэг.Хэлний асуудал судлагдахууны төвшинд тусгайлан сурахаар зорьсон түүх, хэл бичгийн мэргэжилтнүүдийн л ажил.Цаашид нийтэд тулгах шаардлагагүй.Сүүлийн үед суурь шинжлэх ухааныг орхигдуулж хэл чухал мэтээр бусдыг түрэмгийлэх хэлний эрдэмтэд гэж хүмүүс төрийн удирлагуудын дэргэд хачиг мэт наалдан ашиг хонжоо хайж явдаг болсон нь илт харагдах болсныг цэгцлээсэй билээ.Инженерүүдээ сургаж хэлтэй ялангуяа англи хэлтэй болгож хөгжилд түүчээлүүлмээр байна.

Зочин [202.5.206.35] 2022-04-25 11:51:46

Бүх нийтийн Монгол хэл бичгийн шалгалтын нийт 50 онооны 5 оноо нь л монгол бичгийн унших чадварын оноо байдаг. Бусад нь унших чадвар, найруулан бичих чадвар, зөв бичих дүрмийн мэдлэгийн оноо байдаг. Шалгалтын түвшин нь бүрэн дунд боловсролын хэмжээнийх биш, суурь боловсрол буюу 9-р ангийн хүүхдийн мэдлэг чадварын түвшнийх байдаг юм. Ийм шалгалтад унаад байгаа хүн ай, ти инженер болоход ч хэцүү дээ.

Зочин [103.212.116.162] 2022-04-25 15:43:35

Иймхэн оноо авч чадахгүй байж юун инженерчлэл. Давтаж сүйд болохгүй өдөр бүрийн хичээлээ сонсоод даалгавраа хийдэг бол үүн шиг амархан юм байхгүй. Монгол улсын нутаг дэвсгэрт амьдарч үр шимийг нь хүртэж байгаа монгол иргэншилтэй хүн мөн л юм бол энэ улс орныг бүтээн байгуулсан, хамгаалж үлдээсэн өвөг дээдсийнхээ өмнө хүлээх ёстой үүрэг гэж бодож байна. 400 оноо бол инээдэм шүү

зочин [192.82.82.44] 2022-04-25 13:19:12

Инженерийн шалгалтанд тэнцэх нь ганцхан монгол хэлний мэдлэгээс хамаардаггүй юм. Тухайн ЕЭШ-ийн шалгалтанд чинь хэлний хамаарал зохих хэмжээгээр байж л байгаа. Хэл найруулга , бичих чадвар чинь тэртэй тэргүй л хүмүүсийн зайлшгүй сурах зүйл. Нэгэнт энэ чадваргүй л бол цааш ахихгүй нь ойлгомжтой. Иймд монгол хэл бичгийн шалгалт гэж явцуурах ямар ч шаардлага байхгүй. Чухал шаардлага хэрэгцээ нь гарвал өөрийн эрхгүй л Я.Цэвэл, Осор, Лу багийн толь дүрмүүдийг судлаад л эхлэнэ. Маш зөв сэдвийг хөндсөн байна. Ёстой ард түмнээр хэлэлцүүлэх дуртай төр засаг минь үүнийг л хэлэлцүүлмээр байна.

Зочин [66.181.186.38] 2022-04-25 11:53:51

Oo tgvl ene niitlel bichesen teneg chin bichej bgaa sedvee ch sudlaagui sogtuu tolgoi bn shd

Zochin [66.181.186.38] 2022-04-25 11:49:58

Gendendaram geechid Zahiin Teneg ch oilgohoor gants yum heleye. Shalgaltiin Bolomjit 800 onoonoos 400 buyu 50%-g ni ch davj chadahgui bol ter hun barag hezee ch engineer bolj chadahgui, too physics-tee sain, mundag baih bolomjgui

Зочин [66.181.178.149] 2022-04-25 11:49:39

Үнэн2. Одоо дундад зууны сөнөсөн уйгуржин бичгээ болих хэрэгтэй.

Зочин [66.181.185.94] 2022-04-25 11:35:07

Хог

Иргэн [103.57.94.86] 2022-04-25 11:28:15

Уйгаржин бичиг гэж шахаж шаардахаа одоо болих хэрэгтэй.соёлын ухралт болно.судлах хэсэг нь судлана л биз.компьютер цахим орчинд таарахаа байсан даа.түүх болгож орхиод урагшлая даа.жавхлан л эхнэрээ араг түшүүлж төрүүлээд морь унаж яваад байсан.одоо нийцэхгүй юм жамаараа л солигдож шинэчлэгдэж байна

Зочин [202.126.90.101] 2022-04-25 11:25:17

Болиулах хэрэгтэй. Өнгөрсөн үетэйгээ бид зууралдаад байвал өсөж дэьвжихэд чөдөр тушаа болсон хэвээр баых болно

Зочин [202.126.90.125] 2022-04-25 11:21:39

ENE BOL MONGOLIIN HOGJILIIN HEDEN ZUUN JILEER UHARAAJ BAIGAA DELHIIN HOGJIL HAASHAA CHIGLEJ BAINA TER ZUG RUU

Зочин [202.21.124.129] 2022-04-25 11:14:06

Уигаржин бичигээр уншдаг бичдэг болгож сургах л хэрэгтэй Гэхдээ өндөр шаардлага тавих нь дэмий

Зочин [103.212.117.77] 2022-04-25 11:13:21

Санал 1 байна энэ хогийн бичиг одоо хэнд ч хэрэггүй

зочин [103.229.120.154] 2022-04-25 11:11:53

Монгол хүн байж уйгаржин монгол бичгээ сурч чадахгүй бол үхсэнийх нь IT инженер ш дээ!!! Урд өвөрмонголчууд уйгаржин бичгээ сурах, бичих эрхээ хасуулж байхад харин ч бид нар үр хойчоо сайн сургах ёстой!!!!

Иргэн [64.119.24.42] 2022-04-25 11:01:26

Монгол бичиг сурах нь ухралт!!!Миний охин 1989 онд АЛТАН медальтай төгсөх байтал ганц монгол бичиг сайн гээд медаль авч чадаагүй шүү.

Зочин хохино сураагүй бол яасан гэж авах юм [103.212.116.162] 2022-04-25 15:44:51

Хмм

Зочин [202.70.44.46] 2022-04-25 10:58:15

монгол улсад 3 том чөдөр байна, 1- чингис 2- бөх 3- морь, чингис гэхээр сэлэм далайдаг болсон, харин надад гар буу байгаа, энэ чингис дотор уйгаржин, бөх гэхээр толгой нь ажиллахаа больдог, морь гэхээр хоосордог гуйлагчингууд болсон,

зочин [66.181.185.178] 2022-04-25 10:45:47

хувийн сургуулиуд 2 3хан хүүхдийг л тулж мат физикээр сургаж байна. үлдсэн хүүхдүүд нь мөнгө олох хэрэгсэл . тэр сургуульд сурсан нэрнээс цаашгүй. учиргүй уйгаржин чбас хэтрээд байх шиг. сайхан кирилээрээ алдаагүй цэвэрхэн биччихдэг байхад л болмоор байна.

Зочин [103.212.116.162] 2022-04-25 15:46:09

Монгол бичиг өчүүхэн бага хэсгийг эзэлдэг байгаа шүү. Мэдэхгүй байсан ч унахаар хэмжээнд ч биш

Баянмөнх [103.57.92.123] 2022-04-25 10:45:38

Зөв санаа бичсэн бна. Тоо физит сайн хүүхдүүд монгол хэлэнд тааруу байдаг шүү. Үүнийг анхаарах хэрэгтэй.

Зочин [103.212.116.162] 2022-04-25 15:46:25

Тэнэгтвээ.

Монгол хэлний багш [66.181.161.15] 2022-04-25 10:39:40

Үнэний хувьтай. Монгол бичгийг монгол хүн, үндэсний өв соёл гэдэг утгаар нь зохих хэмжээнд мэддэг байхад л хангалттай. Түүнээс биш ЭЕШ-д орох эрхийн бичиг мэтээр туйлширч ирээдүйн боловсон хүчнүүдээ хорлох нь манайхны туйлшрагч сэтгэлгээтэй л холбоотой. Цаг үеэ мэдэрч мэдрэмжтэй л хандах нь зөв.

Зочин [103.212.116.162] 2022-04-25 15:47:36

Яанадаа эрхийн бичиг гэнэ үү 400хан оноо авч чадахгүй байж юун эеш. Хариугаа худалдаж л авдаггүйн бол

зочин [192.82.82.44] 2022-04-25 13:23:03

Маш зөв. дэмжиж байна.

Зочин [139.5.217.160] 2022-04-25 11:26:56

уигаржин бичиг гадарладаг уншдаг байхад болно. Түүнээс биш сургуульд ороход шалгуур болгох нь тэнэг явдал, муйхар хоролгоонт санаа шүү. Энэ асуудлыг боловсролын яам засаг нухацтай авч үзэж өөрчлөх шаардлагатай. орчин цагийн хиймэл оюун ухааныг эзэмших, хэрэглэхэд уйгаржин бичиг түүний хэллэгээр яах юм бэ? Энх-амгалан гэдэг сайд үүнийг нухацтай авч үзэх хэрэгтэй өөрчлөх хэрэгтэй шүү. Элсэлтийн шалгалтын шалгуураас хасах хэрэгтэй.

Зочин [43.228.129.131] 2022-04-25 10:36:56

Бичсэн юманд нь ямар ч логик алга, дунд сургуульд бүтэн 12 жил сураад Монгол хэл, Монгол бичиг сурч чадаагүй хүн яаж цаашид IT инженер болохов дээ, эргүү юм бичихээ боль

u [192.82.67.17] 2022-04-25 10:36:56

Монгол хэл яах аргагүй суурь мэдлэг. Монгол улсад л ажиллаж амьдрах бол. харин уйгаржин бичгийг төрийн бичиг энэ тэр болгоно гэхээр сонин санагдаад байдгийн. Тэртэй тэргүй кирилл бичгийг сайхан нутагшуулаад авсан . үйгаржинг хэлний мэргэжилтэн судлаачид л үзэж байхад болно. Дунд сургуульд цөөн жил зааж болох юм.

Zochin [66.181.160.104] 2022-04-25 10:34:52

Mongol hunees hel bichgiin shalgalt abah yostoi angli hel bichleg duudlaga 2 oor buu hudal bich hugjil bichig usgees bus turiin mergen bodlogoos hamaardgiig delhiin olon oron haruulsan

[192.82.67.17] 2022-04-25 10:33:02

Estoi unen . mongol hel ondoo . odoo uigarjin gej l tuilshirhaa bolimoor bna. ochnoon chuhal asuudal uls orond tulgamdaad baihad heden zuun jiliin omnoh bichih usgee sergeeh geed bgaa humuus unen towogtei.

Зочин [43.228.129.131] 2022-04-25 10:31:15

Битгий солиор гэж хэлье, Монгол хэл бичиг сурч тархины хөгжилгүй, чадваргүй бол их дээд сургууль гэж мөрөөдөөд яахав, хар ажил хийх хэрэгтэй ш дээ, Монгол бичгийн хорин хэдхэн үсэг нүдэлж чадахгүй хэвтэж юун байгалийн ухааны математик физик сурах, битгий эндүүр.

зочин [192.82.82.44] 2022-04-25 13:25:59

Тэнэг минь хар ажил гэж байдаггүй юм. Жинхэнэ тэнэг чинь чи л байна даа.

Зочин [203.98.76.9] 2022-04-25 10:20:57

Санал нэг байна. Тоо, физиктэй сайн хүүхдүүд бичих, уншихдаа муу байдаг. Тэгээд ч Монгол бичгийн дүрмийг жонхуу болгочихоод аль дүрмээр нь шалгалт авч байна аа. Энэ жонхуутай хамаатай саяхан Ерөнхийлөгчийн шагналын үнэмлэхийн алдааг олон нийтэд мэдээлж байлаа. Соёмбо, крилл, уйгаржин үсгүүдээс, крилл үсгийг авсан нэг л Монгол бичиг байх ёстой. Өөрөөр хэлбэл дээр үеийн хэллэгээр бичнэ. жишээ нь орчин үеийн уул-агуул гэж бичих

Зочин [103.212.119.218] 2022-04-25 10:11:22

Үнэхээр бодууштай зүйлийг хөнджээ. Боловсролын яам анхаарч монгол хэлний шалгалтаа эргэж харах хэрэгтэй.

зочин [192.82.82.44] 2022-04-25 13:28:12

Яг үнэн . Дэмжиж байна.

ganbaa [202.9.46.132] 2022-04-25 10:10:25

sanal 1 baina

зочин [192.82.82.44] 2022-04-25 13:31:10

ЭНЭ асуудлыг Энх-Амгалан зөвөөр шийдчихвэл ард түмнээсээ маш өндөр үнэлгээ авна даа. Одоо ч сайн л үнэлгээтэй яваа шүү.

Зочин [122.201.24.210] 2022-04-25 10:22:34

УЙГАРЖИН МОНГОЛ бичиг ер нь дэмий зүйл. СУРГУУЛЬ= СУРГАГУЛИ/галиглав/.НҮҮР =НИГУР гэх мэт маш олон бичих уншихад төвөгтэй . За тэгээд нэг мөр хэрэглээний бичиг биш тул хүн болгон дур дураараа бичнэ . Д , Т ; Ч ,Ц ; Ү,Ө ; О, У үсэг шүдний зурлага ойролцоо учир бараг тааж уншдаг . Тэгээд ч дэлхийн хөгжил дэвшил асар хурдтай урагшилж байхад бид ухарч хойш цахлах хэрэггүй . Түүний оронд заавал англи хэлтэй байх хуультай болбол бид урагш хөгжинө .

B [202.21.108.181] 2022-04-25 10:10:04

Ямар инээдтэй нийтлэл бичдэг юм бэ. Яг ямар зорилготой шалгалт гэдгийг нь тайлбарлаач. Энэ шалгалт чинь тэр чигээрээ монгол бичиг биш ш дээ. Зөв бичгийн дүрэм, эх уншаад ойлгох чадвар, эх зохион найруулж бичих чадвар шалгадаг Монгол хэл бичгийн шалгалт. Бүтэн 12 жил суралцахдаа монгол хэл, уран зохиолын хичээл үзээгүй хүүхдүүдээс аваагүй ш дээ. Сэтгүүлч, аав, ээж, ах эгч нар нь хүсье, хүргэе гэдэг үгээ ч зөв бичиж чадахгүй байхад энэ бол зөв шалгалт.

Зочин [103.212.116.162] 2022-04-25 15:50:39

Зөв шүү 400хан оноо авч чадахгүй байж бас олон юм яриастай. Уйгаржин бичгээ мэдэхгүй байлаа гэхэд бусдын дажгүй хийвэл 400 оноо чөлөөтэй хүрдэг

зочин [192.82.82.44] 2022-04-25 13:41:30

Та том эндүүрчээ. Хүн гуай өөрөө хөгжлөөсөө арваад зуунаар хоцорчихжээ. 12 ЖИЛ номын дуу сонсоод танаас тийм их дор мэдлэг эзэмшээгүй байхаа. Харин танд зөвлөхөд аравын доторх тоон дээр таван үйлдлээ л сайн хийж сур. Дөрвөн үйлдэл гэж маанагтваа.

122 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
122 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.