Сармагчны цэцэг өвчин манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн байна

Aдмин / Эрүүл мэнд

Олон улсад бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчлөлийн тухай‍️‍ Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс/ХӨСҮТ/ фэйсбүүк хуудсандаа мэдээлэл гаргажээ.

Тодруулбал "Сармагчны цэцэг өвчин нутагшмал биш улс орнуудад дэгдэлт байдлаар бүртгэгдсэн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага/ДЭМБ/-д мэдээлсэн байна.

2022 оны тавдугаар сарын 13-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоо ДЭМБ-ын гишүүн Бельги, Канад, Герман, Франц, Итали, Португал, Испани, Швед, ИХ Британи, АНУ гэсэн 10 улсад тархаад байна.

Энэ өвчин нутагшмал биш, манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн байна.

Тавдугаар сарын 20-ны байдлаар лабораториор батлагдсан 87 тохиолдол, сэжигтэй 28 тохиолдол албан ёсоор ДЭМБ-д мэдээлэгдээд байгаа"-г мэдээлсэн байна.

Уг халдварт өвчин цаашид бусад орнуудад тархах магадлалтай гэсэн ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээ гарчээ.

ЗӨВЛӨМЖ:

Сармагчны цэцэг өвчтэй хүнээс хавьтал, дуслын замаар вирусээр бохирлогдсон эд зүйлсээр халдвар тархах эрсдэлтэй. Гарын ариун цэврийг сайтар сахиж савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх, вирус тээж болзошгүй зэрлэг ан амьтны мах идэх, харьцахаас зайлсхийхийг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд зөвлөжээ. Өвчний шинж тэмдэг нь идээт болон цэврүүт тууралттай байна.

ДЭМБ-аас халдвар бүртгэгдсэн улс орнуудад зорчих, худалдаа хийх хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт хийх шаардлагагүй гэж үзжээ.

зураг


Сэтгэгдэл

галзуу хүн [202.180.218.202] 2022-05-25 16:01:54

манай бүсийн 3 улс гэж аль улсууд вэ? Африкийн Мозамбекийн мэдээг орчуулсан юм биш үү...

Зочин [148.60.92.227] 2022-05-23 19:49:11

bas neg yadargaa nemlee dee?Hymyys ee!!!Bolgoomjtoi baihgyi bol?Yah ch yum bilee!!!Hyn terlehten amar zaya yzehgyigeer ene 21 zyyniig tegsgeh yy?...

Зочин [124.158.95.5] 2022-05-23 11:33:00

Монгол улс ямар бүсд хамаардгаа мэдэхгүй юм чинь яаж мэдээлэл өгөх вэ дээ кк

Зочин [59.153.114.244] 2022-05-25 10:13:04

дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүүн ази номхон далайн бүсэд Монгол харьяалагддаг

Oogii [202.9.46.48] 2022-05-22 19:59:05

3 bvs xaana baidag ve

Зочин [202.126.90.125] 2022-05-22 18:29:07

Hujaad l garaa biz

Иргэн [202.126.90.66] 2022-05-22 18:06:31

Шууд л ямар 3 улс болохыг нэрлээч. Ядаж л иргэд аль улсад жуулчлах эаэхээ шийдэхэд тустайшдээ. Иргэдээ хамгаалах нь төрийн үүрэг шүү. Зүүн хойт Азийн бүс гэж ойлгоё. Тэгвэл Орос, Хятад, 2 Солонгос, Япон улсуудын 3 т нь гарч гэж таамаглая.

Зочин [64.119.18.106] 2022-05-24 01:30:39

Олон улсын нууц, хүний эрх гээд манайхан нууна л даа. Гэмт хэрэгтэийг дараа гэмт хэрэг хийхэд нь таньчихвал саад болно гээд нүүр царайгий нь нуудаг шигээ бодож байгаа л даа.

Зочин [64.119.19.131] 2022-05-22 15:10:02

МАНАЙ БҮС гэдгийг юу гэж ойлгох талаар БОДИТТОЙ МЭДЭЭЛЭЛ алга байна .


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.