Усыг ямар үед уувал хор болдог вэ?

Aдмин / Эрүүл мэнд

Хэдийгээр ус уух нь эрүүл мэндэд тустай байдаг ч зарим тохиолдолд хор хүргэдэг байна. Биеийн тамираар хичээллэхээр ирэхдээ усгүй ирдэг хүн ховор байдаг. Бараг л хүн бүр өдөр, оройн хоолоо ус эсвэл цайгаар даруулдаг. Гэхдээ шингэн зүйлийг зөв цаг үед уухгүй бол эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй байдаг гэнэ шүү. Ингээд ямар тохиолдолд ус ууж болохгүй талаар зөвлөгөөг хүргэе.

1.Эрчимтэй бэлтгэл хийх үед ус ууж болохгүй

Эрдэмтдийн судалгаагаар эрчимтэй бэлтгэл хийж байх үедээ ус уух нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэнэ. Тухайн хүн бэлтгэл хийж байх үедээ хэт их халууцдаг бөгөөд үүнийхээ уршгаар их хэмжээний ус уудаг гэнэ. Их хэмжээний усыг дасгалын үед уухад:

  • толгой өвдөх
  • дотор муухайрах
  • толгой эргэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

Үүнээс гадна дасгалын үеэр их ус уух нь зүрхний ачааллыг нэмэгдүүлдэг учир зүрх судасны өвчтэй хүмүүст илүү аюултай.

2.Хэрвээ шээс тань өнгөгүй болсон бол ус ууж болохгүй

Хэрвээ шээс тань ямар ч өнгөгүй болсон байвал та бүтэн өдрийн турш маш их шингэн уусныг илэрхийлнэ. Энэ нь биен дэхь натрийн хэмжээг бууруулах учир муу үр дагаварыг авчирна. Тиймээс тэр өдөртөө усаа уухаа зогсоогоорой.

3Халуун ногоотой хоолыг усаар даруулж болохгүй

Халуун ногоо нь капсаицин хэмээх бодистой бөгөөд энэ нь ионгүй молекул юм. Энэ тохиолдолд өвчнийг өөртэй нь ижил молекулаар задлах хэрэгтэй бөгөөд үүнд сүү багтана.

Харин халуун ногоог ионтой молекулаар даруулвал өвчин илүү нэмэгдэж ам тэр чигтээ халуун оргих болно. Үүнд ус багтдаг байна.

4.Хоол идэж байх үедээ болон хоолны дараа шууд ус ууж болохгүй

Хоол идэж байх үедээ ус уувал таны идэж буй зүйл боловсрохгүй байх магадлалтай. Учир нь идэж байх үед хоол боловсруулалтанд нөлөөлөх шүлс ялгардаг.

Харин ус уух үед шүлсний ялгарах хэмжээ багасдаг. Үүнээс болоод хоол боловсролт муудаж, биед хорт бодис хуримтлагддаг. Усыг согтууруулах ундаагаар сольж болохгүй гэдгийг бас санах хэрэгтэй.

5.Усалгааны уснаас ууж болохгүй

Усалгааны хоолойноос хэрхэвч ууж болохгүй.

  • Дотоод шүүрлийн системийн үйл ажиллагааг муутгана.
  • Элэг болон бөөрөнд муугаар нөлөөлнө.
  • Хүний оюун ухаан болон зан байдалд муугаар нөлөөлнө.

6.Чихэрлэг амт оруулагчтай ус уухгүй байх

Илүүдэл жингээ хасахыг хүсэж байвал амт оруулагчтай ус уухгүй байх хэрэгтэй. Чихэрлэг амт нь хоолны дуршил нэмэгдүүлж, жин нэмэхэд нөлөөлнө.

7.Далайн усыг ууж болохгүй учир нь?

Нэгдүгээрт, далайн усанд их хэмжээний вирус агуулагдсан бөгөөд хэрвээ та сэлж байх үедээ санамсаргүй байдлаар ус балгасан бол шууд асгахыг хичээгээрэй. Эс тэгвээс таны ам гэмтэх магадлалтай.

Хоёрдугаарт, их хэмжээний давс агуулагддаг учир таны бие усгүйжих магадлалтай юм байна.

8.Хэрвээ та их хэмжээний ус уусан бол дахин ус уух хэрэггүй

Их хэмжээний ус уух нь бөөрний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг бөгөөд өдрийн ямар ч үед та хавантаж магадгүй.

9.Унтахын өмнө ус ууж болохгүй

Орой унтахынхаа өмнө ус уухгүй байх 2 шалтгаан:

1. Таны нойрны дэглэм алдагдана. Учир нь хэт их усыг унтахын өмнө ууснаар ариун цэврийн өрөө орохын тулд сэрэх хэрэгтэй болох бөгөөд дараа нь ямар хугацааны дараа эргэн унтах бол гэдэг нь хачирхалтай.

2. Үүнээс гадна шөнө бөөр муу ажилладаг учир өглөө хавантай босох магадлал өндөр.

10.Бонус: Их хэмжээний ус уувал биед ямар өөрчлөлт гарах вэ?

Усыг хэтрүүлэн хэрэглэснээр hyponatremia гэсэн өвчнийг тусах боломжтой байдаг гэнэ. Энэхүү өвчин нь эрүүл мэндэд төдийгүй амь насанд аюултай юм байна. hyponatremia өвчний шинж тэмдэг:

  • Даарах
  • Ой санамж муудах
  • Толгой эргэх
  • Сэтгэл санааны хямрал


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.106] 2022-05-23 10:58:26

Монголчууд унтах хүнд ус хэрэггүй гэдэг байсан даа

CАНАЛ [192.82.92.151] 2022-05-23 03:22:31

НЕРВАЛАЙФ УУЖ БАЙГАА ҮЕД УС 3Е5Л УС УУ ГЭЭД ЗӨВЛӨӨД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ... ҮХЭР ШИГ УУЛГАДАГ ЮМ БАЙНА


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.