СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэлийн зургаан дүүрэгт ХАЧИГТ халдвар бүртгэгджээ

Aдмин / Эрүүл мэнд

Хачигт халдварын идэвхтэй үе эхэлж байгаатай холбоотойгоор орон нутаг төлийгүй нийслэлд хачигны тандалт судалгааг Зоонозынн өвчин судлалын үндэсний төвөөс төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Тандалтаас харахад Улаанбаатар хотыг тойрсон Богд уул, Найрамдал зуслан, Гүнтийн зусланд ойн хачиг илрээгүй хэдий ч нийслэлийн зургаан дүүрэгт бэлчээрийн бор хачигийн өвчлөл бүртгэгдсэн аж. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хачигт халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Хачигт халдвар нь хачигт хазуулахад дамжих бөгөөд ховор тохиололд хоол хүнсээр халддаг байна. Өвчний шинж тэмдэг илрэхдээ халуурах, толгой өвдөх, тууралт гарах, ядрах, үе мөч, булчин өвдөх, ирвэгнээ бадайрах мэдрэмж төрдөг аж. Иймд дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгуулагт хандах ёстой юм.

Түүнчлэн хачигт халдварын бүс нутагт явахдаа 2-3 цаг тутамд биеэ болоод хувцсаа шалгах, хачигтай ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн гэртээ оруулахгүй байх, хачигаас хамгаалах дархлаажуулалтад хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөсөн байна.


Сэтгэгдэл

зочин [64.119.18.29] 2022-05-27 16:45:50

Иргэдийг сэрэмжлүүлэх зорилготой юм бол 6 дүүргээ нэрлээд бичээч ээ, юуг нь нуугаад байгаа юм бэ? Дандаа бүгдийг нууцалдаг, нуудаг муу зуршлаасаа салаач ээ, хандлагаа, сэтгэлгээгээ өөрчлөөч ээ.

зочин. [66.181.160.9] 2022-05-25 06:51:33

Найрамдал Баянголын ам отрын нутаг боллоо.адуу үхэр хонь арай л замбараагүй их байна.

Зочин [66.181.161.17] 2022-05-25 03:17:56

АР ГҮНТИЙН ЗУСЛАНД ҮХРИЙН ФЕРМ.ҮХЭРТЭЙ АЙЛУУД ГОЛЫН УСЫГ ХААЖ АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАЯГДАЛ МАЛЫН БУУЦ ХОГОО ГОЛД ХАЯСНААС БОЛЖ ЗУСЛАНГИЙН БҮСИЙН ОРЧНЫГ БОХИРДУУЛСНААС ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРАХ ЭРСДЛИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН Б.А. ЗУСЛАНГИЙН БҮСЭД МАЛТАЙ АЙЛ БАЙХГҮЙ ЗАХИРАМЖ ГАРСАН Ч МАЛЧИД ЗӨРЧСӨӨР БАЙГААД.ХОТЫН ДАРГА БОЛОН СХД.ИЙН 21.Р ХОРООН ДАРГА ДҮҮРГИЙН ДАРГА МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ АРГА ХЭМЖЭЭ ЯАРАЛТАЙ АВЧ ЗУСЛАНГИЙН БҮСЭД АНХААРАЛ ТАВИХ ЦАГ БОЛЖЭЭ.

Zochin [192.82.75.156] 2022-05-25 02:13:03

Зуслангтйн газар байгаа малтай айлын асуудлыг шийдээ ч хотын даргах

Мал [66.181.161.115] 2022-05-25 02:05:33

Хан-Уул 14-р хороо Өлзийтөөс малаа гаргаач ээ, нийслэлийн нэг дүүргийн хороо байж мал маллаад байх юм

Зочин [59.153.114.210] 2022-05-25 01:55:53

найрамдлын баянголын амнаас малтай айлуудаа гаргаачээ нийслэлийн захиргаа сумяабазар ажилаа хийгээч шулхий боом гээд зендее асуудал


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.