Эрт илрүүлэгт 144997 хүн хамрагджээ

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам(ЭМЯ)-наас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2022 оны тавдугаар сараас эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны ажил эхэлсэн. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 144997 хүн эрт илрүүлэгт хамрагдсан гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэллээ. Mэрбээр "Хүүхдүүдэд шинжилгээ хийхгүй байна гэх гомдол, санал 11-11 төвд ирж байна. Хүүхэд бол харьцангуй эрүүл бүлэгт хамрагддаг онцлогтой. Хүүхдийн эрт илрүүлгийн багцад эмнэл зүй, сүрьеэ

сэтгэцийн эрүүл мэнд, амны хөндийн үзлэгүүд багтаж байгаа. Өөрөөр хэлбэл, эмнэл зүйн үзлэг гэдэг нь бүх эрхтэн системийн тогтолцоог үнэлж, эмчийн үзлэг хийнэ гэсэн үг.

Гэхдээ сүрьеэгийн үзлэгийн үед арьс цоолж сорил тавьдаг, рентген зураг авдаг. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл үүсгэх учраас эмчийн үзлэгээр оношилгоо хийж, өвчний шинж тэмдэг илрэх, сэжигтэй тохиолдолд эрт илрүүлгээс дараагийн шатлал руу шилжүүлэх зохицуулалт хийж байгаа" хэмээн ярилаа


Сэтгэгдэл

Ганбаа [203.23.199.221] 2022-06-04 02:09:30

Хэзээ хэн шинжилгээнд хамрагдах нь төрийн албаны нууц байхөө

Зочин [103.57.92.192] 2022-06-04 00:56:21

Таньд урилга өгнө гэх юм урилгаа хүлээсээр нөгөө од очих бололтой

tsetsegmaa [202.179.3.216] 2022-06-03 09:09:01

суманд байгаа хүмүүс эрт илрүүлгийн шинжилгээнд яаж хамрагдахвэ одоо хүртэл чимээ алга байна. Уг нь эртхэн шиг үзүүлмээр байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.