“Мах Импэкс” ХК-ийн Лабораторийн эрхлэгч С.Уянга: Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэр төртэй гүйцэтгэж, чанар стандартыг хангаж байгаагаа бардам хэлж чадна

Aдмин / Эрүүл мэнд

“Мах Импэкс” ХК-ийн Лабораторийн эрхлэгч С.Уянгатай ярилцлаа.
-Сүүлийн үед хэрэглэгчид мах махан бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах боллоо. “Мах импэкс” ХК хүнсний ууган үйлдвэр энэ үед хэрэглэгчиддээ бүтээгдэхүүний чанарын талаар мэдээлэл өгөөч?
-Манай компанийн бүтээгдэхүүний чанарыг найдвартай хангах гол үндсэн нөхцөл нь итгэмжлэгдсэн лабораторитой, үйлдвэрлэл, эрүүл ахуйн зохистой дадлууд болон чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, махны салбарт олон жилийн уламжлалтай туршлагатай, мэргэшсэн хүний нөөцөөр бүрэн хангагдсанд оршдог. Түүхий эдийн хяналтын хувьд, мал бэлтгэлийн системтэй, өөрсдөө малаа бэлтгэж үйлдвэрийн аргаар төхөөрдөг. “Мал эмнэлгийн нэгдсэн цахим систем”-д хамрагдсан тул малын суурьт хэрэгжүүлсэн мал эмнэлгийн ажил үйлчилгээний мэдээлэл, гарал үүслийг нь тодорхойлон, мөрдөн мөшгих тогтолцоог хэрэгжүүлэх боломжтой.
-Махаа хэрхэн бэлтгэж, хадгалдаг вэ?
-Манай компани өөрсдийн зооринд мах, түүхий эдээ хадгалж, хадгалалтын үеийн хяналтыг өөрийн итгэмжлэгдсэн лабораторидоо шинжлэн хянадаг. Үйлдвэрлэлийн дамжлагын хяналт нь, Үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлуудыг хэвшүүлэн, НАССР систем хэрэгжүүлэхийн тулд ССР буюу аюулын эгзэгтэй цэгүүдийг тодорхойлон тухайн цэг бүр дээр хяналт тавьж бүртгэл хөтөлж, лабораторийн шинжилгээ хийж, эрсдлээс урьдчилан сэргийлдэг. Бэлэн бүтээгдэхүүний хяналт нь, үйлдвэрлэлийн цикл дууссаны дараа бэлэн бүтээгдэхүүнээс итгэмжлэгдсэн лаборатори дээж авч мэдрэхүй, хими, микробиологийн шинжилгээ хийдэг. Үл тохирол, үл нийцэл илэрсэн бүтээгдэхүүнийг борлуулалтад гаргахыг хориглодог. Дотоодын хяналтаас гадна улирал бүр улсын хөндлөнгийн хяналтын лабораторид бүх бүтээгдэхүүний дээжийг шинжлүүлдэг.
-МХЕГ болон холбогдох байгууллагуудаас хүнсний үйлдвэрүүд рүү шалгалт хэрхэн ордог вэ?
-Манай компанийн хувьд СХД-ийн МХГ-аас жилд 2 удаа төлөвлөгөөт шалгалт ирж удирдамжийн дагуу шалгалт хийдэг. Мөн түүнчлэн төлөвлөгөөт бус шалгалт хийгддэг. Эдгээр шалгалтуудаар зөвлөмж өгч биелэлтийн тайланг гаргуулдаг. Харилцагч байгууллагууд болох “Пицца хат”, “CU”, “SSM”, “Шангри-Ла” ,”Лоттерей” зэрэг олон улсын сүлжээ компаниудаас тогтмол аудит орж, үнэлгээ өгч дүгнэдэг. 3 жил тутамд СХЗГ-аас бүх бүтээгдэхүүндээ “Тохирлын гэрчилгээ” авахын тулд хяналт шалгалт хийлгэж, үйлдвэрлэх болон худалдан борлуулах эрхээ олж авдаг.
-Танайх нийт хичнээн ажилтантай бэ?
Манай компани оффис ажилчид 200 гаруй, үйлдвэрийн техник технологийн дамжлагын ажилчид 240 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид иргэдээ ажлын байраар хангах, цаашлаад ажлын байрандаа өсч дэвжих, мэргэших бүхий л бололцоогоор хангаж ажиллахыг эрмэлдэг. Мөн чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хэрэглэгчиддээ үйлчлэхийг Мах импексийн ажилтан бүр нэн тэргүүний зорилгоо болгож ажиллаж ирсэн.
-Мэдээж үндэсний үйлдвэрлэгч компанийн хувьд цаашид та бүхний үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилго зорилт?
-Дэвшилтэт техник, технологийг ашиглан эрүүл мах, махан бүтээгдэхүүнээр гадаад, дотоодын зах зээлийг хангаж, үйлдвэрлэл, үйлчилгээгээрээ хэрэглэгчээ дээдэлсэн, салбартаа манлайлагч байх. Чанар, технологиор салбартаа тэргүүлэгч байхын зэрэгцээ дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж ирсэн. Олон улсын стандартыг хангасан шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулах, Мал эмнэлэг эрүүл ахуйн шаардлагыг баримтлан дээд зэргийн чанар, баталгаатай мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Хүнсний аюулгүй байдлыг хүнс үйлдвэрлэлийн шат дамжлага бүртээ хангаж ажиллах гэх мэт олон зорилго зорилтуудыг тавьж ажиллаж байна.
-Улс орон хөгжих үндсэн суурь үндэсний үйлдвэрлэл мөн үү?
-Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж байж улс орон хөгжинө. Мах бол мал аж ахуйн орон болох манай улсын стратегийн гол хүнс. Мах, махан бүтээгдэхүүн хүн амыг уургаар хангах хамгийн чухал хүнс юм. Монгол хүний хоол тэжээлийг махгүйгээр төсөөлшгүй. Ийм учраас үндсэн хүнс болох мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ манай орон дангаараа гадны улсын оролцоогүйгээр өөрсдөө хөгжүүлэх ёстой. Ингэж хөгжүүлэх туршлага ч хангалттай бий бөгөөд өөрсдийн мэргэшсэн боловсон хүчин, үндэсний үйлдвэрлэлтэй. Манай компани 76 жилийн түүхтэй ууган үйлдвэр, өдийг хүртэл мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэр төртэй гүйцэтгэж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаагаа бардам хэлж чадна.
Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.


Сэтгэгдэл

зочин [202.9.46.175] 2022-06-14 01:19:13

Ард түмний үг сонсож сур юм болгон цаг хугцаатай өмөөрч хамгаалдаг хүн мөнхийн биш

Зочин [202.126.89.80] 2022-06-13 12:35:45

Шал худлаа. Харин хамгийн муу бүтээгдэхүүний нэг. Энэ авгай хариуцлага хүлээхгүй.

Зочин [192.82.78.129] 2022-06-13 10:18:46

Мах импексийн Зочид хиам хуучнаасаа муудсан шүү, сүүлийн үед авч идэхээ больсон

Зочин [202.21.121.66] 2022-06-13 09:17:41

Үйлдвэрээ болон Махны зоорио худалдан авагчдад олон нийтийн телевизээр шууд дамжуулан танилцуулал даа. Монголын зах зээлд 1 номерт танайх явж байгаа. Нэрээ хамгаал. Танайхтай өрсөлдөж буй жижиг компаниуд танайхыг унагаахыг л хүсэж байгаа ш дээ. Энэ бол яалт ч байхгүй зах зээлийн нийгэм шүү дээ. Бүтээгдэхүүнийхээ үнийг бууруул. Худалдан авагчиддаа хайртай байх ёстой

Зочин [150.129.141.12] 2022-06-13 09:02:20

ТАНАЙХ ЖИГНЭСЭН ҮХЭРИЙН МАХНААСАА ҮНЭРТЭЖ БАЙГАА ХИМИЙН БОДИСОО ЮУ ГЭХ ВЭ. ҮНЭРЛЭЭД ҮЗЭЭРЭЙ. ЛААЗТАЙ

Зочин [202.126.89.144] 2022-06-13 04:52:24

Амжилт хүсье. Ууган үйлдвэртээ итгэж байгаа

Зочин [202.126.89.99] 2022-06-13 04:17:40

ЯТГАХ ДУТАМ НЯГТАЛ гэдэгяасан үнэн вэ.Мэдээллийн бүх сувгаар МАХ ИМПЕКсийг сайн гэж ЯТГАЛАА.Мах импексийн бүтээгдэхүүний чанарт итгэх ИТГЭЛ БҮРМӨСӨН ҮГҮЙ БОЛЛОО.Үнэхээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ижил төрлийн зйлдвэрүүд ямарч ятгалгын РЕКЛАМ явуулахгүйл байна.Тэр бусад үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний чанарт ард түмэн итгэлтэй байгаа нь тодорхой.

zochin [138.68.249.148] 2022-06-13 02:09:18

Ажилд нь амжилт хүсье.

ЗОЧИН [202.126.90.30] 2022-06-13 01:53:45

ХЯТАДЫН ҮЙЛДВЭРИЙН МАХЫГ ХЯМД АВЧ МОНГОЛЧУУДЫГ ХОРДУУЛЖ БАЙГАА ХУЖААТАЙ НИЙЛСЭН НОВШИЙН ГАЗАР БОЛЖ МАХ ИМПЕКСИЙН МАХЫГ БҮҮ АВЦГАА ЭД НАР ӨӨРДСДӨӨ ХЭЗЭЭ ХИЙЖ ЧАДДАГ БОЛТОЛ ХУДАЛДАН АВАЛТАА ЗОГСООЁ ХҮМҮҮСЭЭ. ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖИХ ГЭХЭЭР ИНГЭЭД НОВШРООД БАЙДАГ ЮМ

Sumiya 99811234 [103.57.95.168] 2022-06-13 03:46:58

Bi ern hiam ih durtai gehdee uur vildveriin hiam barag iddeg gvi yum zochid ayalal hiam iddeg svvliin ved ene 2 hiam and Arai heterhii uuh hiideg bsn bn hvvhdvvd Tom Tom uhhiign yalgaad hayahad ideh yum oldohgvi bolj bnle ern negl yanzaaraa bh heregtei shvv anhaaraldaa avna gj naidaj bn

зочин [202.131.228.50] 2022-06-13 03:15:15

Бүү горьд,хураадаг нь та биш. Стандарт гэж юу хэлдгийг мэдэх хэрэгтэй. Мах Импексээс өөр сайн үйлдвэр одоогоор байхгүй

Зочин [66.181.161.76] 2022-06-13 01:11:14

Хятадууд мах импексийн шошго байтугайг дуурайлгаж хийдэг.Монголын шүүх шошго ашигласныг тогтоох байх.21 аймгийн 330 сумын малчид хөдөлмөрчид маш олон жил тууврийн аргаар махаан мах импекст борлуулж ирсэн.

зочин [203.98.76.9] 2022-06-13 00:42:36

PR хийж боно гэхдээ монголын ард түмэнг хуурч чадахгүй. 330 сумаас малаа авдаг гэх шиү ингэж хуурч чадахгүй Баримт бол баримт Хятадын махны үйлдвэрээс Мах импексийн шошго гарсан нь баримт шүү дээ. Үүнийг яаж үйсгэх юм

зочин [202.131.245.69] 2022-06-13 00:30:34

Одоогийн зочин хиам гэхэд 70-80-аад оны үеийн амтгүй ихгашуун болсон ш дээ. Тэр үеийн технологио яс баримтлаад үйлдвэрлэвэл уг нь болмоор юм. Амьтны толгой эргүүлж нээх бардам хэлж байхаар техологидоо яс хяналт хий. Зайдас шорвог, чанамал хиамнууд чинь гашуун болсон шүү. 10.60, 13-ийн гээд үнээр нь хүмүүс нэрлэдэг амттай хиамнууд байж билээ. Аянчин буюу тэр үеийн 7.20-ийн хиам ч сайн байсан. Утсан хиам, гахайн утсан мах, гахайн өөхөнд ороосон үхрийн хэл гээд Махкомбинатын амттай бүтээгдэхүүнээ жор, технологио сайн судлаад яс мөрдөөд хий.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.