Нийгэмд цагдааг ийм муухай харагдуулж, итгэл үнэмшлийг нь унагааж байгаад ээж хүний хувьд эмзэглэж байна

Aдмин / Хууль

Өнөөдөр буюу 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд Цагдаагийн алба хаагчдын ар гэр, чөлөөнд гарсан алба хаагчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Чөлөөнд гарсан цагдаагийн алба хаагч “Төрийн цагдааг хамгаалъя” уриан дор цагдаагийн алба хаагчдаа хамгаалах гэж санаа бодлоо нэгтгэж үгээ хэлж байна. Угтаа бол бид биш төр нь цагдаагаа хамгаалах ёстой. Өнөөдөр цагдаагийн байгууллага улстөрчдөөс хараат бус байх ёстой. Гэтэл тэгэж чадахгүйгээс болж цагдаагийн алба хаагч нар үүргээ биелүүлэхдээ эрх нь зөрчигдөж байна.

Жишээ нь барилга байгууламж буулгахад цагдаа явж, үүргээ гүйцэтгэсний төлөө эрх нь зөрчигдөж байна шүү дээ. Уг нь бол тухайн алба хаагч үүргээ гүйцэтгэсэн, тушаалаа биелүүлсэн. Гэтэл сүүлд ажлаас халагдаж байна. Энэ шударга биш. Тухайн алба хаагчийн буруу зөрүүг шалгах ёстой. Тиймээс цаашид хуульд өөрчлөлт оруулах ёстой. Цагдаа нар хамгийн бага цалин авдаг ч нохойд барьдаг мод шиг бүхий л юмыг хийж байна. Өнөөдөр Засгийн газар салбарын сайд нь хамгаалахгүй байгаа болохоор бид дуугарахаас өөр аргүйд хүрч байна.

Цагдаа байхгүй бол улс орон тогтворгүй болно. Цагдаагүйгээр нэг хоёр хоноод үз. Эмх замбараагүй байдал л бий болно. Сэтгүүлч эрхтэй юм байна. Тэгвэл цагдаа яагаад эрхгүй байдаг юм бэ. Тиймээс цаашид цагдаагийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэх, нийгмийн баталгаа хэрэгтэй байна. ХЗДХ-ийн сайд нь цалин нэмнэ гээд одоо болтол таг байна. Сайд руу залгахаар уурлаад утсаа тасалдаг” гэв.

Ар гэрийн төлөөлөл “Мэдээллийг тэнцвэртэй хүргэж байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдөр цагдаагийн алба хаагчдад камер, микрофон байхгүй. Бусдын адил зоригтой үгээ хэлэх, эрхээ хамгаалах боломж байхгүй. Гэтэл өөрсдийнхөө төлөө дуугарах эрхгүй байсаар өнөөдөр нийгэмд элдвээрээ доромжлуулж байгаад сэтгэл эмзэглэж байна. Тиймээс бид үзлээ бодлоо илэрхийлж, тэдний өмнөөс дуугарч байна. Бидэнд өнөөдөр бухимдахаас өөр арга алга. Нийгэмд цагдааг ийм муухай харагдуулж, итгэл үнэмшлийг нь унагааж байгаад ээж хүний хувьд эмзэглэж байна. Мэдээж мод урттай богинотой байдаг шиг хариуцлагагүй нэгэн байна. Тэр хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх байх. Гэхдээ үүргээ биелүүлж буй алба хаагчдынхаа эрх ашгийг анхаармаар байна. Угаасаа л цагдаа ийм байсан гэдэг хуучны ойлголтоо өөрчлөх цаг болсон. Бид цагдаагаа дэмжиж байж нийгмийн аюулгүй байдлаа хангаж чадна. Бүгд өвчтэй болоод дуусаж байна. Алба хаагчдын сэтгэл зүй хамгийн хүнд байна. Цагдаагаа хамгаалж байж, цагдаа чиг үүргийнхээ дагуу ажилладаг болно гэдэг нийгмээрээ ойлгомоор байна” гэлээ.

Түүнчлэн мэдээлэл өгөх үеэр “Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ны төлөөлөл “Өнөөдөр бид нэг хувь хүн дээр чиглэсэн гэхээс илүү нийгэмд үүсээд байгаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, ХЗДХ-ийн сайдад шаардлага хүргүүлж байна. Энэ шаардлагын дагуу дорвитой арга хэмжээ авахгүй, бодлогын өөрчлөлт хийхгүй бол 07 дугаар сарын 19-ний өдөр жагсаал зохион байгуулна.

Бидний тавьж байгаа шаардлагын агуулга нь Хууль, эрх зүйн хүрээнд нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна. Үүнд:

Нэгт, Цагдаагийн байгууллагын албан хаагчийн нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэг гэж зааснаар алба хаагчдыг бүх юм руу оруулдаг. Энэ асуудалд хуулийн заалт тодорхой байх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, Засаг даргын гаргасан нэг удаагийн шийдвэр буюу захиргааны актын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр өөрсдийн механизм ажиллаад шийдвэрлэж чадахгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажиллагаа гүйцэтгэх ёстой. Тэрнээс биш нэг захирамж гаргаачхаад хэрэгжилтийг цагдаагийн алба хаагч хангуул гэж болохгүй. Цагдаагийн алба хаагч дүрэм журмыг сахиулах үүрэгтэй болохоос биш нэг удаагийн акт болгон дээр гүйцэтгэлийг хангуулаад байвал улстөржсөн асуудалд орчихоод байна.

Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч улстөржсөн шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахгүй байх, хөндлөнгийн оролцоо хангуулах тал дээр хуулийн өөрчлөлт хийгдэх талаар дээр ажиллаж байна.

Хоёрт, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа тодорхой болгох хэрэгтэй. Хэвлэлийнхэн ямар объект руу орж яриа авах ёстой вэ, тэр эрх үүргээ тодорхой тусгах ёстой. Тэгвэл цагдаагийн үүрэг гүйцэтгэх ажлыг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл үйл ойлголцол гарахгүй болно.

Гуравт, Цагдаагийн байгууллагын дотоод журмыг зохицуулсан Хэв журам хамгаалах үйл ажиллагааны стандартыг тодорхой болгох. Цагдаагийн алба хаагч засаг даргын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих юм уу, тавихгүй юм уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.

Тэгэхгүй бол сүүлийн үеийн сэтгэл ханамжийн судалгаагаар цагдаагийн алба хаагч маш их стресстэй, гаднаас ирэх дарамт шахалт ирдэг гэж байна. Гэхдээ алдаа гаргасан алба хаагчийг өмгөөлөөд байгаа юм биш. Алдаа гаргасан бол арга эхмжээ авах нь зөв. Гэхдээ улстөрийн зөрчилдсөнөөс болж цагдаагийн алба хаагчийн эрх ашиг хохирох ёсгүй. Цагдаа ч гэсэн иргэн хүн шүү дээ” гэсэн байр суурийг илэрхийллээ.


Сэтгэгдэл

зохиолч С.Темер 95332040 [66.181.188.74] 2022-06-16 15:32:59

Цагдаа хууль, иргэдэд уйлчлэх байгууллага. Хучний гээд буруу ойлгуулчихаж. хууль завхруулагчид бий. эгнээгээ еерее цэвэрлэж бх ёстой. прокурор бол хууль хяналтын газар. цаГдаагийн емгеелегч биш. Гэтэл гэмгуй явсан зохиолч миний хавиргыг СБ -ын талбайд зодож хугалсан 2 эргуулийн цагдаагийн хэргийг СБД ПРОКУРОР БУЛГАНЧИМЭГ ХЭРЭГСЭХГУЙ БОЛГОЖ. СБД ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА ЧИНБАТ ГЭМТ ХЭРЭГТЭН ЦАГДАА НАРАА емеерех нь дэндуу. албан тушаалаа урвуулан ашиглах нь эруугийн хэрэг. Еренхий прокурор шалгана уу !!!

Өлзийсайхан [103.26.194.199] 2022-06-15 10:54:09

Дарга , удирдлагууд н буруу шийдвэр тушаал захирамж тогтоол оос л болж бга шү дэ

Зочин [202.21.121.66] 2022-06-15 06:56:21

Цагдаа нар угаасаа л хөгийн араншин гаргадаг ш дээ. Төрийн хувцасаа тайлахгүй юм шиг л сүр бадруулдаг. Хууль хэлдэг хууль тайлбарладаг хүн байдаггүй ш дээ. Загнана зандарна торгоно шийтгэнэ зодно цохино

Зочин [64.119.19.24] 2022-06-16 04:45:07

үнэн хэлжээ

Зочин [66.181.161.52] 2022-06-15 06:18:34

Цагдаа 1 цгын яг үнэн Хүний муу үзэж таашаал авдаг гэр гэсэн ойлголт бхгүй хүн сүгнүүд муугаа үзэж тамын ёроолд бга шүү шакй

Зочин [202.179.26.211] 2022-06-15 06:07:31

Захын нэг муу сэтгүүлчид бууж өгөх байсан юм бол үхсэндээ хийж тэр олон сайхан үрсүүдийн аавуудыг тушаал өгч түмний хараалын бай болгож байдгийн одоо залуус цагдаа хийхээ болиод наад гүзээтэй хурандаануудаар наад ажлыг нь хийлгэ

Зочин [202.126.88.105] 2022-06-14 15:35:45

Tsagdaa nar uursduu buruutai

Зочин [203.169.50.106] 2022-06-14 14:56:00

Цагдаа нар хүн зодохоо л больчихгүй юу.

Зочин [202.9.40.20] 2022-06-14 14:05:05

Ард олон бүх нийтээрээ цагдаа , цагдаагийн ажилтануудыг үзэн яддаг тэдний нэр хүнд шороотой холилдсон , ийм байдлыг тэд өөрсөдөө л бий болгодог.

Иргэн [202.126.89.20] 2022-06-14 07:14:52

Цагдаа ч бай, иргэн ч бай хуулийн дагуу ажиллаж амьдрах ёстой, хуулийн дагуу ажиллаагүйгээс ажлаас халагдаж, цагдаа хүн хууль зөрчиж ажилла гэсэн тушаал даргаасаа авбал биелүүлэхгүй байж болно. Хуулиндаа ч ингэж заасан байгаа. Арми, иргэний байгууллага ч адил, ажилтандаа хууль зөрчих үүрэг даалгавар өгвөл биелүүлэхгүй байж болно.

Зочин [202.9.40.20] 2022-06-14 13:55:23

Цагдаа болон хуулийн ажилтангууд төрийн албыг ашиглаж олон түмнийг дарамталдаг , хахуул авах шантаажлах , төрийн хулгайчуудын, гар хөл болох зэрэг ёс суртахууны доголтой хүний сүгнүүдээр дүүрчихсэн газар болсон , ХЭН Ч ЦАГДААГ ӨМӨӨРӨХГҮЙ ТЭД ӨӨРСДӨӨ Л ИЙМ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОДОГ

Зочин [66.181.161.33] 2022-06-14 05:28:14

Caйн цагдаа сарын найз худ сда нар ш дээ

Зочин [66.181.185.74] 2022-06-14 04:04:19

Шаардлага маш зөв бна

IRGEN [192.82.67.47] 2022-06-14 05:30:06

TUR TSAGDAAGAA HAMGAALAH UURGEE BIELUUL

Зочин [202.126.90.121] 2022-06-14 00:23:29

Сэтгүүлчид арай дэндүү шүү санасанаа хийх гээл улайраад яахаас буцахгүй байгаань үнэхээр дургүй рүрч байна.Цагдаа нарыг арай ингэж гүжирдэж болохгүй шүү

Зочин [202.9.46.137] 2022-06-13 19:52:52

Ха ха монголыг цагдаа ийм л арчаагүй ээж ааваа урдаа барчихсан хууль зөрчиж хүн дарамталж авилга авчхаад хариуцлагаа хүлээж сурах хэрэгтэй Яг ийм цагдаа гүй үнэндээ монгол болно

Зочин [192.82.90.128] 2022-06-13 15:15:27

Эрийн муу цагдаа

Зочин [192.82.86.61] 2022-06-13 14:17:33

Иргэддээ дээрэлхүү цагдаа нарыг хэн өмөөрдөг юм

Санал [202.9.41.27] 2022-06-13 13:15:29

Цагдаа,шүүх гэх мэт төрийн албаны нэр хүндийг хамгаалахгүй бол хамаг муу муухайгаар хэлүүлээд ажил хийх урамгүй болох нь

njuty [64.119.19.159] 2022-06-13 12:13:20

хамгийн хогийн амьтад цагдаа болдог Мэдээж жирийн сайхан юмны учир начрыг олдог үүргээ санй биелүүлдэг цагдаа байлгүй яахав.Гэхдээ систем нь ялзарсан .Иймээс сайн хүмүүс орохгүй сайн гэхээр нь аргагүй муу болдог

Zochin [66.181.161.94] 2022-06-13 12:01:02

Tsagdaa nartai banga haritsadag hunii huvid helehed unen novshiin humuus bdg.ym bolgon deer torgon geed l tom tom torguuliin too heleed l tegeed haritsaa bhvui novshiin neeh feedger hed honog uah ged bga ni medegdehgui baahan uyna.tegj bgad za tediig ogchih gd l.ihenh ni iim.

Зочин [202.126.88.236] 2022-06-13 11:36:23

Цагдааг албан үүргээ гүйцэтгэж буй гэдэг утгаар нь зөв ойлгож, хэлмэгдүүлэхгүй байгаасай.

зочин [59.153.115.112] 2022-06-13 10:54:00

Цагдаа нар хувийн зан чанар араншингаа ажилтайгаа хутгаж болохгүй юу гэхлээр иргэдтэй төрийн өмнөөс харьцах ёсоороо харьцах, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн хүч буурай хүмүүсийг ам хэлээр доромжлох, тавлах гэх мэт

зочин [124.158.64.81] 2022-06-13 10:35:20

төрийн цагдааг төр нь хамгаалах байлгүй дээ харин ард түмний цагдааг ард иргэд л хамгаалах байх доо

зочин [66.181.160.33] 2022-06-13 10:19:40

Зөв бичжээ. Эрх зүйн актуудаа тодорхой болгох шаардлагатай бна.

Зочин [66.181.160.3] 2022-06-14 06:46:23

++

Зочин [66.181.161.44] 2022-06-13 10:10:54

Tsagaa hvn shvv bidnii vr hvvhed ajilaj baina

Зочин [202.179.24.32] 2022-06-17 06:14:28

Ахв ээж амраг садан үр хүүхдүүд нь намын шийдвэр даргын амаар биш ард түмэн эх орныхоо төлөө ажлаа хий гэдгийг хэлэлдээ тэр нам болон дарга нар цагдааг ашиглаад л хаяна гэдгийг ойлго ойлгуул Ард түмний талд байхад алдах зүйлгүй л байх

ард [202.9.46.227] 2022-06-13 10:05:39

хужаа бодлоготой хууль зүйн сайд юмуудааа амиа хоохоолсон бөөрөнхиии

Иргэн [66.181.160.29] 2022-06-13 09:46:04

Шаардлага маш зөв байна. Сэтгүүлчид бүгд хаалтын гэрээ гэдэг юмаа хэд хэдэн газартай хийж баахан мөнгө авчихсан болохоор түүндээ баригдаад буруу зөрүү зүйлийг зөв болгох гээд зүтгэдэг тэр нь хуульгүй манай улсад цагдаа буруутан болж байна.

Зочин [202.126.88.236] 2022-06-13 11:37:38

Зарим сэтгүүлч үнэхээр тийм байдаг.

Зочин [66.181.161.89] 2022-06-13 10:23:50

Харин тиймээ сэтгүүлчид гэж эрх мэдэл нь ерөнхийлөгч ерөнхий сайдийн зиндаанд очичохсон хэл ам нь хэнийг юу ч гэж хэлэхдээ хууль үйлчидэггүй тийм л хүмүүс тийм болхоор сэтгүүлчидийг

Зочин [202.126.90.61] 2022-06-13 09:27:04

Zuv yarij bn gej bodoj bn

Pizda [192.82.75.219] 2022-06-13 09:13:50

Bvh police vheesei dandaa hvnii muu Vzdeg pizdanuud

Зочин [202.131.230.114] 2022-06-15 05:33:02

харин чи өөрөө үхэж энэ газар дэлхийг цэвэрлэ лалраа

Зочин [192.82.81.124] 2022-06-13 08:51:21

Цагдаа бөх хоёр биеэ үнэлэгч шиг болсон хүний төлөө амьдарч байгаа юм шиг уурлаад цалин бага болохоор тэгдэг юм болуу

Зочин [202.55.188.113] 2022-06-13 08:45:58

Цагдаа ар гэр эцэг эхтэй, үр хүүхэдтэй сэтгэл дотороо уылж явдаг юм шүү.

Ээж [202.126.89.176] 2022-06-13 08:19:23

ЦАГДААГИЙН АЛБАНД ЗҮТГЭЖ БУЙ ЗАЛУУСДАА АМЖИЛТ ХҮСЭЕ,ЦАГ НАРГҮЙ ХҮНД АЖИЛ ШҮҮ МАНАЙ ИРГЭД ЗӨВ БУРУУГ ОЙЛГОЖ,БАЙДАГ,ЦӨӨН ХЭДЭН ХУУЛЬ ЗӨРЧИГЧ ХҮМҮҮСИЙН СӨРӨГ ҮГИЙГ БҮҮ ТОО

Bayrbat [202.179.15.3] 2022-06-13 08:08:15

Төрийн нүүр царай болсон нийт цагдаагийн биё бүрэлдхүүнд баярллаа та нар мундаг шүү.миний хүүгийн мөрөөдөл замын цагдаа болох хүүхэд насны л зорилго нь...танил тал хүнгүй болхоор олон нийтийн цагдаа болгож ажиллуулж 1жил гаран болжээ.их л хэцүү алба гэдгийг шөнө бүр л мэдэрч байна даа Олон нийтийн цагдаа нар дээрээ анхаармаар байнаа мууд барьдаг мод шиг л байх юм.араас нь санаа зовж суугаа олон хүн байгааг л мэдэрмээр байна .Би хүүдээ маш их бахархаж хайрлаж явдаг

Иргэн [202.126.89.20] 2022-06-14 07:17:56

Замын цагдаа болох юу нь сайхан гэж? Жолооч нараас авилгал авдаг нь гоё уу? Гадаа гандаж, өвөл даарч, машины бохир агаар үнэртэж хордох сайхан уу? Яг ямар юм нь гоё санагдаад хүүгээ уушигны өвчтэй, доороосоо даараад бөөр, бэлэг эрхтэний ажиллагаа муудах эрсдэлтэй байлгах гээд байгаа ээж вэ, аан?

Зочин [202.9.46.137] 2022-06-13 19:53:49

Замын цагдаа болж авилгаар амьдрах хүсэлтэй ккк гээч

Цагдаа [66.181.161.103] 2022-06-13 07:57:08

Зөв. Хуулийг ойлгомжтой болгох хэрэгтэй


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.