Хяналт шалгалтад 173 уул уурхай, баяжуулах үйлдвэрийн барилга байгууламжийг хамруулав

Aдмин / Хууль

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд уул уурхай, баяжуулах үйлдвэрийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтад 173 уул уурхай, баяжуулах үйлдвэрийн барилга байгууламжийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 1577 зөрчил дутагдлыг илрүүлж, газар дээр нь 281 зөрчлийг арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 139 албан шаардлага, 17 мэдэгдэл, 10 танилцуулга бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллалаа.

Галын аюулын үнэлгээ хийлгээгүй, баяжуулах үйлдвэрийн хэсгүүдэд зөвшөөрснөөс бусад газар тамхи татах ил гал гаргах зөрчил их гарч байгаад үүрэг даалгавар өгч тогтмол хяналт тавьж ажиллаагүй, галын дохиоллын автомат системийг нэгдсэн систем буюу удирдлагын системд холбоогүй, аянга зайлуулагч, тоног төхөөрөмжийн газардуулгын эсэргүүцлийг хэмжүүлж акт үйлдэн баталгаажуулаагүй.

Мэргэжлийн байгууллагаар хий мэдрэгч, дохиолол суурилуулах, хий алдсан тохиолдолд автомат хаах хэрэгсэлээр тоноглоогүй, нүүрс дамжуулах кониверт гал унтраах бороожуулах систем төлөвлөөгүй зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд илэрлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.