Э.Амарбаясгалан эмчийн зөвлөгөө : Ревматоид артрит

Aдмин / Эрүүл мэнд

Ревматоид артрит

РА-ийг шалтгаан нь тодорхойгүй өвчин гэж үздэг боловч удам зүйн хүчин зүйл, хүйс, дааврын болон халдварын хүчин зүйлс дархлааны тогтолцоонд нөлөөлснөөр өвчин үүсдэг магадлалтай гэдгийг судалгаанууд мэдээлсээр байгаа билээ.

Удам зүйн хүчин зүйлс: Ра үүсэхэд удам зүйн хүчин зүйл нөлөөлдгийг судалсан бөгөөд HLAII ангилалын эсрэг төрөгтэй хамааралтайг тогтоосон байна. Ялангуяа HLA-DR4 холбоотой өвчин үүсэх магадлал өндөр бөгөөд Америкийн өнгөт арьстан, Япон, Азийн хойд хэсэгт, Энэтхэг, Латин америк хүмүүст зонхилон тохиолдгийг баталсан байна.

Орчны хүчин зүйл: Хүн амд суурилсан болон ихрүүдийн дунд хийсэн судулгаанаас үзэхэд, орчний нөлөөлөл тухайлбал тамхи болон халдвар нь РА үүсэхэд нөлөөтэй буюу холбоо хамааралтай гэж тогтоожээ. Мөн прогестерон агуулсан жирэмслэлтийн эсрэг эм нөлөөлдгийг судалжээ.

Ра-ын үед илрэх ерөнхий шинж тэмдэгүүд:

Ядарч сульдана

Биеийн жин буурна

Булчин өвдөх

Их хэмжээгээр хөлрөх

Өндөр бус халуурах

Өглөөд үеэр хөших

Тунгалагийн булчирхайнууд томрох

Эмнэлзүй:

  • 2 талдаа ижил хэмтэй олон үений үрэвсэл
  • Өглөөний хөшингө
  • Ревматойд зангилаа

Ревматоид артритын оношлогооны шалгуур/ACR,EULAR, 2010/

Үеийг хамарсан байдлаар

/0-5/

1 дунд хэмжээнээс том үеийг хамарсан байх

2-10 дунд хэмжээнээс том үеийг хамарсан байх

1-3 жижиг үеийг хамарсан байх /том үеийг хамарсан ба хамаараагүй/

4-10 жижиг үеийг хамарсан байх /том үеийг хамарсан ба хамраагүй/

>10 олон үеийг хамарсан байх /дор хаяж нэг жижиг үеийг хамарсан байх/

0

1

2

3

5

Серологийн шинжилгээ

/0-3/

RF ба Anti-CCP аль аль нь сөрөг байх

RF ба Anti-CCP аль аль нь бага хэмжээний эерэг

RF ба Anti-CCP аль аль нь их хэмжээний эерэг байх

0

2

3

Цочмог үрэвслийн шинж

1

ЦУУ ба УЭТХ аль аль нь хэвийн

ЦУУ ба УЭТХ аль аль нь хэвийн бус байх

0

1

Эмнэлзүйн хамшинжийн үргэлжлэх хугацаа

/0-1/

<6 долоо хоног

>6 долоо хоног

0

1

Дунд хэмжээнээс том үе: мөр, тохой, өвдөг шагайн үе

Жижиг үе: гар, хөлийн хурууны шивнүүр үе, бугуйн үе

ACR- American College of Rheumatology

EULAR- European League Against Rheumatism

Лабораторын шинжилгээ /RF, Anti-CCP болон бусад лабораторын шинжилгээг РА-ын оношлогоонд ашиглана./

Дүрс оношлогоо /РА-ын үед яс болон мөгөөрсөн эдийн бүтцийг харна./

Эмчилгээ: Эмийн болон эмийн бус аргаар явагдах ба нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор урт хугацааний турш эмчилгээнд хамрагдах шаардлагатай билээ. Эмчилгээний үр дүн эмийн эмчилгээ эхэлснээс хойш 3 сарын дараа эхний үр дүн мэдэгдэж эхлэх болно.


Сэтгэгдэл

Зочин [64.119.17.86] 2022-07-18 17:55:22

Энэ эмч эхлээд өөрөө зөв хооллоод турах хэрэгтэй юмаа.

zochin [202.55.191.194] 2022-07-18 12:42:58

emnelgiin hayag haana ve

zochin [134.180.191.78] 2022-07-17 08:55:02

Ene emch ih eyldeg haritsaa saitai deerees n uvdugnii uy mini nam bolson, zuvluguu ch sain avsan

Японоос [122.135.185.181] 2022-07-15 07:54:04

Эхлээд ямар өвчин гэдгийг жирийн хүн ойлгохоор тайлбарламаар юмаа. Баахан эмнэлгийн хэлээр биччихсэн. Сайн ойлгохгүй байна.

Зочин [150.129.141.217] 2022-07-14 22:52:24

Хаан хандаж болох бол.

Зочин [202.126.90.133] 2022-07-14 13:42:06

мэдээлэл тодорхой авая.хаяг утсаар


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.