УГТЭ эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа үндсэн цалинг 40 хувиар “НЭМЖЭЭ“

Aдмин / Хууль

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилт тогтолцоонд шилжсэнээр эмч, эмнэлгийн ажилчидын ур чадвар, ажлын гүйцэтгэл, хариуцлага, тусламж үйлчилгээний чанар, үр дүнгээр нь цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бүрдээд байна.

Тэгвэл Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь энэ сараас эхлэн эмч, эмнэлгийн ажилчидынхаа цалинг 40 хувиар нэмэгдүүлжээ.

Тус эмнэлэг нь өнгөрсөн онд 730 ажилтанд 875,6 сая төгрөгийн цалин урамшууллыг олгосон бол энэ оны эхний зургаан сарын байдлаар 1186 ажилтанд 640,5 сая төгрөгийн цалин урамшууллыг олгоод байгаа аж.

Мөн ажилтны нийгмийн хамгааллын хүрээнд 16 ажилтан 6 хувийн орон сууцны зээлд хамрагдсан бол 20 ажилтан түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болж, 63 ажилтанд 12,7 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.

Arslan.mn


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.158] 2022-08-05 23:23:52

Хүнээ олигтой эмчилж чаддаггүй хүнд сурталд баригдсан танил талдаа үйлчилж авилгад идэгдсэн эрүүл мэндийн салбар өөрөө хэзээ эрүүлжигдэх юм болдоо Эмч нарын ёс зүйгүй мэдлэггүй хүнд сурталтай байдлаас олон хүн амь насаа алддаг боловч нэг ч эмч эмнэлгийн байгууллага хариуцлага хүлээдэггүй тогтолцоо хэзээ өөрчлөгдөх вэ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.