Амингэрэл охины эмчилгээнд цуглуулсан $19,000 хаачив?

Aдмин / Эрүүл мэнд

2020 онд Амингэрэл охинд зориулсан хэд хэдэн хандивын ажиллагаанууд өрнөж байсныг олон хүмүүс санах байх. Тэдний нэг нь Facebook дээр Eby Bay гэх хаягтай хүний нээсэн хандивын хуудас юм. Тухайн үед Facebook-ээр мөнгөн гүйлгээ хийхийг зөвшөөрдөг АНУ, Европын Холбооны улсууд болон Австрали тивээс хэдэн зуун хүмүүс хандив өгч ойролцоогоор $19,000 цугларуулжээ. Гэвч хагас жилийн хугацаа өнгөрөхөд тэр мөнгө эзэндээ очилгүй алга болсныг мэдэж авлаа. Энд хандив өгсөн хүмүүсийн нэг нь би байсан юм. Ингээд мөнгө хаашаа одсон талаарх охины аав Батмөнх болон Eby-гийн бичсэн зүйлсийг аль алийг нь уншиж үзээд Facebook-д гомдол гарган төлбөр тооцоо хариуцсан туслах ажилтантай нь холбогдлоо. EBYZY гэх хуудсанд тавигдсан мэдээллээр бол хандивын хуудсыг анх нээхдээ ямар нэгэн данс холбоогүй ба тэр чигээр нь хаасан, өөрт нь ямар ч мөнгө орж ирээгүй гэж байгаа боловч Facebook-н төлбөр тооцооны хэрэгт туслах ажилтны өгсөн мэдээлэл болон бусад хандив өгсөн хүмүүсийн мэдээлэл үүнийг нь няцаасан юм. Хэрхэн няцаагдсан бэ гэдгийг жагсааж бичье:

1. Хандивын хуудсыг анх нээхдээ данс холболгүй нээж болох боловч энэ тохиолдолд хандив өгсөн хүмүүсийн мөнгө ажлын 6 хоногийн дотор буцаад өөрсдийнх нь дансанд орох ёстой. Уг мөнгө буцаан олголтын журам нь Facebook-н дотоод журам ба нэг бол мөнгө хандивын хуудсаар дамжин тэнд бүртгэлтэй дансанд орох ёстой үгүй бол буцаан олгогдох ёстой байдаг. Гэвч хагас жилийн хугацаа өнгөрөхөд миний болон бусад хандив өгсөн хүмүүсийн хэнийх нь ч дансанд мөнгө буцаан олгогдоогүй.

2. EBYZY өөрөө огт мөнгө хүлээн аваагүй, мөнгө Facebook-т гацсан байгаа гэж хэлсэн боловч Facebook-ээс өгсөн мэдээллээр бол хүмүүсийн хандивласан мөнгө хандивын хуудсыг үүсгэсэн хүнд нэгэнт шилжсэн гэдгийг БАТАЛЖ ЧАДНА гэсэн. Тэд ямар нэгэн буцаан олголт хийх боломжгүй гэв (зураг хавсаргав). Ямар төлбөрийн хэлбэрээр цаашаа шилжиж орсоныг нь асуусан боловч хэрэглэгчийн хувийн мэдээлэл тул дэлгэж болохгүй гэлээ.

Иймээс EBYZY-н харуулсан болон цаашид харуулах ямар ч дансны хуулгийг үнэн зөв гэж итгэх үндэслэлгүй юм. Нэг хүнд хэдэн ч данс байж болохоос гадна өөр хүний төлбөрийн хэрэгсэлийг ч ашигласан байх боломжтой. Одоогоор үзүүлсэн байгаа дансны хуулга нь ямар нэгэн данс эзэмшигчийн нэр, банкны нэр гэх мэт наад захын мэдээлэл үгүй зүйл байгаа.

Хүнд өвчтэй хүүхэд бүрт Амингэрэл охинд зориулагдсан шиг өргөн далаацтай хандив цуглараад байдаггүй тул уг явдалд маш харамсаж байгаагаа хэлмээр байна. Дээр нь охин вирусын халдвар авч одоо ахин Солонгос улсад эмчлүүлж байгаа билээ.

Үүнээс гадна Eby Bay-н Аминэгэрэл охиныхтой зэрэгцээд өөр нэгэн залуугийн эмчилгээний төлбөрт зориулж хандивын хуудас ажилуулаж байсан ба түүнд нь ч би хандив өгсөн. Тэр хуудсанд ч нилээд хэмжээний мөнгө цугларсан байсан санагдаж байна. Тэр хандив мөн адил эзэндээ очсон эсэх нь тодорхойгүй байгаа ба өөрөө бол баримт нь хуучин Facebook хаягт нь бий гэх. Хандив өгсөн надад мөнгө шилжсэнийг батлах 3 хуулга үлдэж байхад тэр их мөнгийг зөөсөн хүнд чатаар явуулсан хэдэн зургаас өөр юм үлдээгүй гэдэг нь гайхмаар. Хуучин хаяг нь spam буюу залилангын шинж чанартай/хуурамч мэдээлэл тараасан гэх үндэслэлээр хаагдсан юм байнлээ.

Жич: Энэхүү постыг охины аав Батмөнхийн хүсэлтээр бичлээ.


Сэтгэгдэл

сэтгүүлч [202.55.188.115] 2022-08-16 02:34:51

өвчтэй болон ямар нэгэн асуудалтай эсвэл олны танил болсон хүний зургийг ашиглаж луйвар залилан хийдэг хүмүүс Америк, Гонк Конг, Филиппин, Хятад, Англи, Тайвань, Африкийн орнуудаас фасэбүүк чат болон WhatsAppаар харилцдаг юм. Тиймээс тэр их МӨНГӨ хэнд очсныг олохын тулд Амингэрэл охины талаар бичиж хандив цуглуулсан фасэбүүк болон бусад сошиал хуудсуудыг копи хийж хавсаргаад Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн шалгах албаар шалгуулах хэрэгтэй. Мөн фасэбүүкийн компанид өргөдөл гаргаж хандив цуглуулсан фасэбүүк хэн болохыг мөрдөгчөөр тогтоолгох ёстой. Миний фасэбүүктээ тавьсан зургийг ашиглаж, шинэ фасэбүүкийг гадаадын луйварчин нээсэн тохиолдол 2 жил гаруйн өмнө гарсан. Миний зургийг ашиглаж дэлхийн хүмүүсээс хэчнээн доллар гуйж авсан ч юм уу бүү мэд шүү дээ. Тиймээс фасэбүүктээ чамин гоё зураг нийтлэх, эсвэл амьдрал ажил, биеийн байдлаа бичихдээ болгоомжтой байх хэрэгтэй. Фасэбүүкийн найзууд болон найз биш фасэбүүкүүдээ үе үе шалгаж байхад гэмгүй.

зочин [124.158.69.52] 2022-08-16 02:34:40

яг үнэн

Зочин [188.162.254.27] 2022-08-16 01:31:14

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.