Д.АНГАР: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН НЭГ ХУВИЙН ШИМТГЭЛИЙН ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ МОНГОЛЫН НЭГ САЯ ИРГЭН АНХААРАЛТАЙ ХҮЛЭЭЖ БАЙНА

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-Арилжааны банкууд өнгөрсөн хугацаанд олгосон зээлээсээ нэг хувийн шимтгэл авч байсан нь шүүх дээр маргаан үүсгэж байна. Бүх төрлийн зээлээс шимтгэл авч байсан юм уу?

-Бараг бүх төрлийн зээлээс шимтгэл авч байсан байх. Хамгийн гол нь ипотекийн зээл арваад жилийн өмнөөс олгож эхэлсэн. Түүнээс хойш шимтгэл авсан юм билээ. Зээл судалсны, олгосны шимтгэл гэж иргэд аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийнхээ нэг хувьтай тэнцэх хэмжээний төлбөр авдаг байсан. Арилжааны банк гэдэг тусгай зохицуулалттай үйл ажиллагаа явуулдаг. Банкны, төлбөр хадгаламжийн, зээлийн үйл ажиллагааны тухай хууль зэрэг бүх үйл ажиллагааг нь хуулиар зохицуулдаг. Тэгэхээр сүүлийн 10-15 жилд арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийнхээ нэг хувийг шимтгэл гэж авч байж. Үүн дээр тодорхой нэг иргэн “Надаас хууль бус шимтгэл авч байна” гэж шүүх дээр маргаан үүсгэсэн байна.

-Анхан болон давж заалдах шатны шүүхээс арилжааны банкуудыг зээл олгосны шимтгэл гэх нэг хувийн нэмэлт төлбөр авах эрхгүй байсан гэж үзжээ...

-Тийм, арилжааны банкуудын олж болох орлогыг хуулиар зохицуулсан байдаг.

Түүнд зээл олгосны шимтгэл гэх хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс үндэслэлтэй байна гэж үзээд иргэний талд шийдвэр гарсан байна. Улсын дээд шүүхэд эцсийн шатны маргаанаа шийдүүлэхээр гомдол гаргасан байна лээ.

-Хэрвээ дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг баталгаажуулбал арилжааны банкууд иргэдийн хохирлыг барагдуулах уу?

-Тэгнэ, дээд шүүх өмнөх шатны шүүхүүд зөв шийдвэр гаргасан байна гэж үзвэл олныг хамарсан үйл явдал өрнөх нөхцөл үүсч байна. Нэгэнт арилжааны банкууд хууль зөрчөөд өөрт олгогдсон эрхээ хэтрүүлж иргэд, аж ахуйн нэгжээс нэг хувийн шимтгэл авсан бол буцааж өгөх асуудал үүсэх нь. Мэдээж нэг иргэн нэг хувиа авч болж байхад нэг иргэн “Би авахгүй ээ” гэхгүй шүү дээ. Жишээлбэл, 100 сая төгрөгийн ипотекийн зээл авсан бол нэг сая төгрөг буцааж өгнө. Олгосон зээлийн хэмжээ, багцын тоог харахад миний тооцооллоор 100 орчим тэрбум төгрөгийн хүүгийн орлого нэг хувийн шимтгэлээр олсон байна. Арилжааны банкууд 100 тэрбум төгрөг буцаан олгох нөхцөл үүсэх магадлалтай.

-Тэгэхээр дээд шүүхийн шийдвэрийг л хүлээх үлдлээ...

-Сошиал орчинд иргэдийн дээд шүүхэд итгэх итгэл бага байна. Арилжааны банкууд тэр их хэмжээний мөнгө иргэд, аж ахуйн нэгжид өгснөөс шүүхэд тодорхой хэмжээний мөнгө өгөөд хүссэн шийдвэрээ гаргах байх гэсэн таамаг ч иргэдийн дунд байна. Өмнө нь шүүхийн шийдвэр аливаа нэг иргэн аж ахуйн нэгж хоёрын хооронд, хоёр аж ахуйн нэгжийн хооронд, эсвэл хоёр иргэний хооронд өрнөдөг байсан, анх удаа улс орныг хамарсан, хүн бүрийн эрх ашгийг хөндсөн маргаан болж байна. Тиймээс энэ шүүхийн шийдвэрийг дор хаяж ипотекийн зээл авсан 100 мянган иргэн, тэдний гэр бүл 400 мянга, бизнесийн зээл болон бусад төрлийн зээл гээд бараг нэг сая иргэн дээд шүүхийн шийдвэрийг анхааралтай хүлээж байна гэж ойлгож болно.


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.69] 2022-08-16 16:39:31

Өөрөөр хэлбэл өөрийн зээлсэн мөнгөнөөс гадна дахиад нэг байрны мөнгийг 15 жилийн турш банкинд төлнө гэсэн үг.

Зочин [66.181.180.69] 2022-08-16 16:37:04

Банкууд ард иргэдийг шимж хувалз шиг л бүдүүрч байгаа,түүндээ ханахгүй аргагүй байдалд орж зээл авч байгаа хүмүүсээс хууль бусаар нэмж мөнгө авч их хэмжээний ашиг олж байдаг мөн ч ханадаггүй бирдүүд юмаа.Ипотекийн зээл авч байгаа хүмүүс 15 жилийн хугацаанд шимтгэл төлөхөд банкинд өөрийн худалдан авсан байрныхаа үндсэн үнэтэй тэнцэх хэмжээний хүү төлдөг юм билээ.Арай арай.

059 [64.119.29.144] 2022-08-16 06:01:05

Deed shuukhiin yalzral nuluulchikhgui bol yaj ch bodson ard tumnii tald l shiidver garakh yostoi

зочин [49.0.130.24] 2022-08-16 03:06:01

иргэдийн талд шийдвэр гараасай гээд тэсэн ядан хүлээж байна

Зочин [103.10.22.177] 2022-08-16 02:11:45

Tiimee huleej bn


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.