Финландын Ерөнхий сайдын мансууруулах бодисын шинжилгээний хариу сөрөг гарчээ

Aдмин / Гадаад мэдээ

ХЕЛЬСИНКИ. /BBC/. Финландын Ерөнхий сайд Санна Марины хувийн үдэшлэгт оролцож буй дүрс бичлэг цацагдсаны дараа түүний өгсөн мансууруулах бодисын шинжилгээний хариу сөрөг гарсан талаар тус улсын Засгийн газар мэдээлжээ. Өдгөө 36 настай С.Марин үдэшлэгийн үеэр өөрийнх нь гаргасан зан авиртай холбоотойгоор олон нийтийн дунд үүсээд байсан эргэлзээг тайлах зорилгоор шинжилгээ өгөхийг баасан гарагт зөвшөөрсөн байна.

Тэрбээр мансууруулах бодис огт хэрэглэж байгаагүй бөгөөд үдэшлэгийн үеэр ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй хэмээн мэдэгдсэн ч согтууруулах ундаа уусан гэдгээ хэлжээ. Нийгмийн сүлжээнд цацагдсан дүрс бичлэгт С.Марин Финландын поп од тэргүүтэй найз нартайгаа хөгжилдөж байгаа нь харагдсан байна.

Засгийн газрын мэдэгдэлд Ерөнхий сайдын шинжилгээнд мансууруулах бодис илрээгүй болохыг цохон тэмдэглээд, тэрбээр шинжилгээний төлбөрийг өөрөө төлсөн гэдгийг дурджээ. Францын “AFP” агентлаг Ерөнхий сайдын зөвлөх Иида Валлиныг эш татан мэдээлснээр, С.Марины шээсний сорьцод кокаин, амфетамин, каннабис, опиоидын шинжилгээ хийсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид 2019 оноос хойш Ерөнхий сайдын албыг хашиж буй С.Маринаас тухайн үед Засгийн газрын шийдвэр гаргах шаардлага тулгарсан бол чадах байсан эсэх талаар нь тодруулжээ. Үүний хариуд тэрбээр, тухайн үед үүргээ биелүүлэх чадвар “маш сайн” байсан гэдгээ онцлоод, өөрийгөө хэзээ ч мансууруулах бодис хэрэглэж байгаагүй гэдгийг тодотгон хэлсэн байна.

Монтенегро улсын Ерөнхий сайдын албыг Дритан Абазович хашиж эхлэхээс өмнө дэлхийн хамгийн залуу засгийн газрын тэргүүнээр нэрлэгдэж байсан С.Марин үдэшлэгт оролцсоноо олон нийтээс нуудаггүй бөгөөд хөгжмийн наадамд оролцож байхдаа үе үе камерын дуранд өртдөг байна. Өнгөрсөн онд тэрбээр “COVID-19”-өөр халдварласан хүний ойрын хавьтал болсныхоо дараа клубээр үйлчлүүлснийхээ төлөө олон нийтээс хүлцэл өчжээ. Энэ сарын эхээр Германы “Bild” сонин С.Мариныг “дэлхийн хамгийн “догь” ерөнхий сайд” хэмээн тодорхойлжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Heh [174.251.65.11] 2022-08-23 17:18:52

Mgliin avilgach terbumtanguudiin ger buliig baruun americt visa ohiig horigloh horig tavih heregtei.hamag baylag gudarchaad end tend house edlendtei,hergee huleej chadahgui gondhigonono.ehneesee Saihanbileg Bayr ged bj l bna

иошэг [150.129.143.171] 2022-08-23 05:23:47

ёстой хөөрхөн энгийн зоригтой эмэгтэй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.