Н.Намуу: Замын хөдөлгөөний зохицуулалт үр дүн өндөртэй байна

Aдмин / Нийгэм

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн тодорхой бүсэд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасны дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс найм хоногийн турш дугаарын хязгаарлалт хийж буй бөгөөд энэхүү хязгаарлалтын талаарх бодит мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-тай хамтран хүргэж байна. Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газар, БШУЯ, НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагуудын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаатай холбоотойгоор авто замын ачаалал урьд өмнөх жилүүдээс нэмэгдсэнээрээ онцлог юм. Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу дараах тайлбарыг өглөө. Тэрбээр, манай төвийн бүртгэлийн камерт бүртгэгдсэнээр 2021 онд дугаарын хязгаарлалтын үед 340 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Өнгөрсөн онд хичээл эхлэхийн өмнөх хагас, бүтэн сайн хоёр өдөр л хязгаарлалт хийсэн. Харин энэ жилийн хувьд дугаарын хязгаарлалт найм хоног үргэлжилнэ. Бүртгэлээс харахад дугаарын хязгаарлалтын үед хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурсан дүн гарч, үр дүнтэй өндөртэй байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэд, жолооч нар үүрэг хариуцлагаа ухамсарлан хөдөлгөөнд оролцож байна. Дугаарын хязгаарлалт хийгээгүй байх үеийн хөдөлгөөний ачаалалтай харьцуулбал 45-50 хувиар буурсан мэдээ гарч байна.

2021 оны наймдугаар сарын 30-ны даваа гарагт 462,672 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол энэ оны наймдугаар сарын 29-ний даваа гарагт 249,541 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон. Үүнийгээ дагаад тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэж байгаа. Дугаарын хязгаарлалтгүй үед 7-8 км цагийн хурдтай зорчдог бол дугаарын хязгаарлалтын үед 17-18 км цаг болж нэмэгдэж байгаа нь хяналтын камераас харагдаж байна гэлээ.

Нийслэл Улаанбаатар хотын гол зам болох Энхтайваны өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш салаалсан дөрвөн гүүр, Нарны зам зэрэг газрууд замын хөдөлгөөний ачаалал өндөртэй. Мөн зах, худалдааны төвүүдийг чиглэсэн авто зам ачаалалтай байдгийг мэргэжилтэн тодотгож байлаа. Дугаарын хязгаарлалт хийгээгүй үед өглөөний 07:00 цагаас эхлээд дээр дурдсан гүүрнүүд ачаалалтай болж эхэлдэг гэнэ. Тэгвэл өнөө өглөөний хувьд гүүр төдийгүй төв замын хөдөлгөөн сийрэг байжээ. Түүнчлэн ердийн өдрүүдэд 2700-3000 удаагийн хөдөлгөөн зохион байгуулалтыг мэргэжилтнүүд хийдэг бол дугаарын ялгамжтай зорчих үед 500-600 удаа хөдөлгөөн зохион байгуулалт хийжээ. Дугаарын хязгаарлалт нь хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл үргэлжилж байгаа. Хязгаарлалтаас гадуурх бүсэд ачаалал нэмэгдсэн үү гэсэн асуултад Н.Намуу хариулахдаа “Хязгаарлалтын эхлэл цэгүүдэд хөдөлгөөн зохицуулагч нар ялгалт хийж байгаа. Тэгш тоогоор төгссөн машин явах байтал сондгой тоотой машинтай зорчихыг оролдох тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс ялгалт хийж буй цэгүүдэд л ачаалал үүсэж байгаа болохоос бусад замууд ачаалал багатай байна. Хамгийн их ачаалалтай Нисэх, Яармагийн зам ч хөдөлгөөн багатай байгааг хяналтын камераас харж болно” гэсэн юм. Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хандсан иргэдийн 70 хувь нь дугаарын хязгаарлалтыг дэмжсэн бол 30 хувь нь хязгаарлалттай холбоотой санал, гомдол хэлсэн байна. Найм хоногийн буюу богино хугацааны замын хөдөлгөөний зохицуулалт үр дүн сайтай байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа. Дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 3-ны бямба гарагийг дуустал үргэлжилнэ.


Сэтгэгдэл

Зочин [202.21.108.132] 2022-09-04 04:00:31

Joloonii bagsh baisan iim pizdaanuud tsunh barisaar turd shurgaldag bolj dee. Ene turiin albiig tseverlehgui bol neeree iim hamuutai tolgoitoi lalruudaar duursen bgaa shd eee unendee

Яндекс Директ [185.174.159.245] 2022-09-03 11:32:50

Здравствуйте! Предлагаю услугу по созданию и ведению рекламной кампании в Яндекс Директ. Опыт работы в интернет маркетинге – более 8 лет. Глубокое погружение в бизнес клиента. Грамотная проработка всех аспектов кампании. В услугу входит: - создание аккаунта; - сбор семантики; - проработка минус-слов; - написание объявлений; - выставление ставок; - заполнение расширений; - настройка UTM меток; - настройка минус площадок; - настройка метрики. Для оценки бюджета от Вас потребуется: - указать цели кампании и примерный бюджет на рекламу; - адрес сайта, товары/услуги которые планируете рекламировать; - регион для рекламы; - уникальные торговые предложения; - пожелания по ключевым словам и текстам объявлений. Так же оказываю услуги по созданию и доработке сайтов. Обращайтесь! Буду рад сотрудничеству! Дорожу каждым клиентом!

Иргэн [192.82.82.31] 2022-09-02 14:10:24

Битгий тэнэгтэцгээгээд бай!!!!Иргэдээ хохироож, эрхийг нь зөрчиж, хясан боож олон хүн торголоо гэж баясдаг тэнэг улс манайххас өөр байргүй!Үхсэний чинь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх вэ???

Зочин [139.5.216.138] 2022-09-02 07:15:24

Сайн бна., Харин Баянзүрх дүүргээс бөхийн өргөө рүү тухайн өдрийн зөвшөөрөлгүй машин их орж бна лээ. Цаашид тэгш сондгой гэж явуулах бол нэг айлд нэг л машин зөвшөөрч хоёр дахь гуравдахь машинаас маш өндөр албан журмын татвар авах хэрэгтэй бна. Үгүй бол болсон болоогүй хоёр гурав дахь ямбий машинаар хот дүүрнэ шүү. Хотын номертой хөдөөний машинууд ч цэгцлэгдэнэ.

Буруу шийдвэр [147.161.194.113] 2022-09-02 05:56:40

Өвлийн хүйтэнд өглөө оройд хүүхдээ яаж хүргэж өг гэж байгаа юм бол. 2 Машинтай болохоос аргагүй болж машины тоо ихэснэ, түгжрэл улам нэмэгдэнэ. Өглөө оройд дуудаад ч такси олддоггүй. Ийм аргаар түгжрэлээс сална гэж бодож байдаг......

Зочин [66.181.165.93] 2022-09-02 03:31:56

tenegtdeg bna shdee

Зочин [59.153.112.121] 2022-09-02 02:06:01

ЗАМАА НЭМЖ БАРИАЧ ЛАЛРУУД АА

Зочин [59.153.112.121] 2022-09-02 02:05:09

ЗАМАА НЭМЖ БАРИАЧ ЭРГҮҮ АЦНУУД АА!!!

Irgen [66.181.181.209] 2022-09-01 22:17:21

Uhsssen irdeg zohitsuulj bga bolhoos zamiin hodolgoonii zohitsuulalt ogtoos bish bn.zorchih erh hurtel hyazgaarlaj zohitsuulchad yundaa saimshirdag bnaaa.

Zochin [202.21.109.88] 2022-09-01 18:54:14

Gadnaas mashin importlohiig bagasgah heregtei

зочин [103.229.122.182] 2022-09-01 15:06:15

Хүний эрхийг зөрчсөн ийм тэнэг хязгаарлалт арга хэмжээ гэж байж болох уу? Бусдын эрхийг хязгаарласан, дарамталсан ийм тэнэг бүдүүлэг арга хэмжээ авч хэрэгжүүлчихээд өөрсдөө магтдаг тэнэг бас байдаг аа? Хүссэн үедээ автомашинаа унаад чөлөөтэй зорчдог, бухимдалгүй түгжрэлгүй улс орон болоосой доо. Инженерийн сэтгэлгээтэй удирдагч, ерөнхийлөгч, сайд дарга нартай болох юмсан.

Хязгаарлалт ок [66.181.161.107] 2022-09-01 16:15:12

Хүний эрх гэдгээ ийм юман дээр чарлаж байдаг та мэтүүс алга болоосой

Чимгээ [192.82.84.212] 2022-09-01 14:47:19

Энэ хязгаарлалтыгдэмжиж бө

Зочин [202.126.89.144] 2022-09-01 13:49:34

2р машинтай хүн

Бямбаа [66.181.161.115] 2022-09-01 13:31:32

Үргэлжлүүлье

Зочин [202.21.108.140] 2022-09-01 13:16:27

Bolioroi sdaakuudaaa. hun ed hurnguu hereglej ashiglamaar bna shuu. Tegvel zamiin huraamj, avtomashin ashilaltiin tatvaraaa 2 dahin buuruulah yostoi. erguu atsnuud yum daa.

Vnen helegch [192.82.73.62] 2022-09-01 13:06:41

Mashin nemegdeh ees bish tvgjreld buurahgvi malnuudaa

Zocin [192.82.83.147] 2022-09-01 12:25:44

Дугаарын энэ хязгаарлалтыг цаашид үргэлжлүүлмээр бна

E [64.119.20.158] 2022-09-01 12:25:39

Urgeljluuled tegsh sondgoigoor yavuulay

zochin [217.112.145.202] 2022-09-01 11:19:14

Ner ni Nam-Uu ain kkk

би [103.212.116.107] 2022-09-01 11:03:47

хязгаарлалт үргэлжилбэл зүгээр л бн

Зочин [122.201.31.142] 2022-09-01 10:13:44

Түгжрэлгүй бх ганц гарц бол дугаарын хязгаарлалт. Дараа өөр шийдэл олох хэрэгтэй дээ

Дамбачамба [192.82.74.127] 2022-09-01 09:45:58

Тэгш сондгоы гэдэг жүжиг надад бол үылчлэхгүй би тэгш сондгой дуггатай 2 машинтай 7 хоног асуудалгүй явна гуцвал шар дугаартай машин ч биы хүмүүс 2 машинтай болно авгайн нэр дээр нэг машин өөрөө нэг машинтай болно машин нэмхгдэнэ дээ

1000 [202.72.247.58] 2022-09-01 09:21:37

Автозам, нийтийн тээврийг сайжруулбал замын хөдөлгөөнийг хязгаарласан , хязгаарлаагүй аль тохь, тухтай , эдийн засгийн хямд тээврийг хэрэглэгч сонгоно. Нийтийн тээвэр найдваргүй учраас л хүмүүс автомашиныг сонгож байна. Дөрвөн уулан дунд тэлж чадахгүй автозамын бүтэцтэй тул бөөний худалдааны төвүүд, автомашин болон техникийн захууд, ачаа буулгалтын терминалууд гэх мэт газруудыг хотоос гаргавал хөдөө орон нутгаас хүмүүс заавал УБ хот орж бараа бүтээгдэхүүн авна гэж түгжрэл үүсгэхгүй байх. Мөн бүх их, дээд сургуулийг хотын төвд биш оюутны хотхон маягаар /номын сан, оюутны цайны газар, байр, дэлгүүр, биеийн тамирын талбай гэх мэт бүх л зүйл нь оюутны хотхондоо байдаг, яг урд хөрш БНХАУ шиг/ шийдэж өгвөл сайнсан.

Зочмн [64.119.22.142] 2022-09-01 08:36:20

Хязгаарлалтыг үргэлжлүүлвэл зүгээр байна

Zo [66.181.161.84] 2022-09-01 08:33:37

энэ маанаг орк юугаа мэддийн бэ, хөдөөнөас ирсэх суганы үсийн хар үс

Zochin [66.181.161.92] 2022-09-01 08:23:29

Zaahid engiin idur ch brgeljlvvleh heregtei.

Зочин [43.228.131.77] 2022-09-01 08:13:09

энэ хязгаарлалтыг үргэлжлүүллье

Зочин [202.126.89.19] 2022-09-01 08:00:21

Ingeed yavuulbal sain l bn


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.