Жо Байден Гуантанамо дахь талибуудад өршөөл үзүүллээ

Aдмин / Гадаад мэдээ

Афганистаны олзонд байсан америк Марк Фрерихсийг суллахыг АНУ баталгаажуулж чадсан бөгөөд үүний төлөө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден радикал талибуудын хөдөлгөөний төлөөлөгчдийн нэгийг өршөөв. Энэ талаар сайн мэддэг эх сурвалжаас эш татан CNN мэдээлэв. Тус сувагт ярилцагчийн хэлснээр Ж.Байден М.Фрерихсийн ар гэрийнхэнтэй аль хэдийнэ холбогдож, түүнийг суллагдсан. Афганистанаас нисэж буй онгоцонд сууж байгаа гэж мэдэгджээ.

Иллинойс мужийн тэнгисийн цэргийн хүчний ахмад дайчин Фрерихс 2020 оны нэгдүгээр сард Афганистанд хулгайлагдсан гэж CNN тэмдэглэв. Тус улсад тэрбээр барилгын ажил эрхэлдэг байжээ. Даваа гарагт Афганистаны телевизийн Ariana News суваг америкчууд сүүлчийн афган хоригдлыг Кубын Гуантанамо дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазад байрладаг шоронгоос сулласан тухай мэдээлсэн.

Бид Талибаныг үндэслэгч Мохаммад Омар Мужахид буюу Мулла Омарын (1962-2013) хамгийн ойрын хүмүүсийн нэг Башир Нурзайгийн тухай ярьж байна. Нурзайг америкчууд Кабулын нисэх онгоцны буудалд талибуудад хүлээлгэн өгсөн байна. Дараа нь талибуудын хяналтад байдаг Афганистаны Гадаад хэргийн яам АНУ-тай хоригдлуудыг солилцох ажиллагаа даваа гарагт болсныг баталжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [71.163.37.57] 2022-09-22 09:13:33

Явж хонио хариулаа хө,

Зочин [203.17.23.197] 2022-09-21 11:01:34

АНУ гунтаномад өөрсдийнхөө эсрэг дуугарсан болгоныг хулгайлж хорьж тамлаж байгаад устгадаг. Энд маш олон орны хоригдол бий. Ганц талибууд биш. Энэ шоронгийн талаар хэн ч мэддэггүй. Маш нууц байдаг.

Зочин [202.21.114.139] 2022-09-21 18:20:22

битгий гуцоо явж жорлонгоо угаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.