Орос цэргийн албан хаагчдаа дайчилгаанд бэлдэж эхэллээ

Aдмин / Гадаад мэдээ

Оросын Жанжин штабын газар, Батлан хамгаалахын яамнаас санал болгосны дагуу ОХУ хэсэгчилсэн цэргийн дайчилгаагаа өчигдрөөс эхлүүлэхээр болсноо зарлалаа. Тодруулбал, Украины цэргийнхэн Оросын хилийн бүс рүү дайрч, чөлөөлөгдсөн бүс нутгууд руу довтолж байгаа учир цэргүүдийн нөөцийг бүрдүүлж, тоог нь нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин лхагва гарагт мэдэгдсэн гэж Оросын төрийн мэдлийн “tass.com” сайт мэдээллээ. Ингэхдээ цэргийн алба хааж байсан цэргүүдээ ур чадварын сургалтад хамруулахаар болсон байна.

Хэсэгчилсэн гэдэг нь армийн бэлтгэл хүчийг буюу зөвхөн цэрэгт алба хааж байсан иргэдийг дайчлахаар болсонтой холбоотой нэр томьёо юм байна. Эдгээр нөөц цэргүүд болон Донбассын сайн дурын ажилтнууд гэрээт цэргийн албан хаагчидтай ижил эрх эдлэх юм.

Энэ үеэр В.Путин “НАТО дэвшилтэт систем, нисэх онгоц, хөлөг онгоц, хиймэл дагуул ашиглан Оросын өмнөд хэсэгт тагнуулын ажиллагаа явуулж байна. Цэргийн дайчилгааны зорилго нь эх орон, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн ардын аюулгүй байдлыг хамгаалах юм. Хэрэв манай улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулбал эх орон, ард түмнээ хамгаалахын тулд бид байгаа бүх боломжоо ашиглана. Энэ бол хоосон яриа биш. Эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөг хамгаална. Байгаа бүх боломжоо ашиглана гэдгийг давтан хэлье” гэж ярьжээ.

Цэргүүдийн бэлтгэхэд шаардлагатай санхүүгийн болон бусад хэрэгслээр Оросын эрх баригчид бүрэн хангах зарлигт гарын үсэг зурсан байна. Үүнээс гадна Орост нэгдэх эсэх санал асуулга энэ долоо хоногийн сүүлээр Донецк, Луганск, Херсон, Запорожьед болох тов гарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [192.82.82.95] 2022-09-26 11:16:45

Ичсэн хүн хүналнаа гэж пуутлэр гуай гитлээрийн араас ордог л юм байна даа

ЗОЧИН [103.26.194.227] 2022-09-23 20:33:39

НҮБ, ОЛОН УЛСЫН БҮХ ДҮРЭМ, ЖУРМЫГ ЗӨРЧӨӨД ТУСГААР УЛСЫН ГАЗАР НУТГИЙГ ХҮЧЭЭР БУЛААН ЭЗЭЛЧИХЭЭД НУТГАА ХАМГААЛНА ГЭЖ ГЭЖ ЭЛИЙРЧ БАЛАЙРЧ БУЙ КРЕМЛИЙН БУНКЕРИЙН СОЛИОРСОН, ӨВЧТЭЙ ФАШИСТ ӨВГӨН АЛБААСАА ХУСУУЛАХЫНХАА ӨМНӨ,ҮХЭХИЙНХЭЭ ӨМНӨ АГУУ ОРОС ОРНЫГ БУЛШЛААД, СҮЙРҮҮЛЭЭД АЛГА БОЛОХ НЬ ДЭЭ, ЭНЭ ӨВЧТЭЙ, СОЛИОТ ӨВГӨНИЙ УРШГААР ОРОСЫН АРД ТҮМЭН Л ХЭЦҮҮДЛЭЭ ДЭЭ. ХӨӨРХИЙС,ЯАНА ДАА.

зочин [124.158.95.135] 2022-09-23 08:18:07

Хүний оронд санаа тавьж шүүмлэхээр цаашид энэхүү байдал улс оронд минь ямарваа тус, хор холбогдол өгөх гээд байгааг сайтар тунгаан бодож эртнээс хэтийн хүнсний нөөц, батлан хамгаалах үйл ажиллагаагаа сайтар бэлтгэх нь алсын хараатай зөв бодлого болох байх шүү. Улс орны байдал хэцүү болох тусам валютын ханш гээд л бодох зүйл маш ихийг ухаарах хэрэгтэй. Дотроо бид чинь хэдхэн авилгачид, луйварчид хулгайчидаа базаж чаддаггүй улс шүү дээ

Zochin [192.82.71.79] 2022-09-22 23:09:24

Энэ өвгөнийг дугдайлгачих юмсан хичнээн хүмүүсийн амиар тоглох гээд байгаа юм бол үхсэнийх нь эх орныхоо төлөө гэж хүний нутаг руу шунаж дайн хийж байж

Mongol [66.181.161.67] 2022-09-30 22:16:46

Zvgere hvnee stool nuhjal bg

Зочин [59.153.114.66] 2022-09-22 18:23:32

ORSUUUD EZLEN TUREMGIILEL HIICHEED EH ORNOO HAMGAALNA GENEE KKK ICHMEER YMAA.

Zochin [139.5.218.9] 2022-09-22 18:40:12

Hutsaa gulug mine henii buyanaa chi odoo ingeed yum bicheed suuj bgaa bilee. Gulug mine tuuhee unsh.

Зочин [64.119.25.176] 2022-09-22 17:36:23

Украйна ялахаас нэгэнт өнгөрсөн путин шившигтэй ялдал хүлээхэд ойрхон бна.ер эзэлэн түрэмгийлэлт сайнаар төгсөж бсан үгүй тод жишээ.

Зочин [202.21.124.69] 2022-09-22 14:37:54

ПУТИН Шившиг !

Zochin [202.126.88.184] 2022-09-22 12:38:08

Ukrainiig Oros bur but nirge !! Orosuud odoo l assan gal sum shig Ukrainiig unsen tovrog bolgono doo !! Ukraina uursduu ehelsen !! Oros harin zuulun baisan !! Odoo Oros ukrainiig huis temtreh bailgui !

зочин [64.119.19.129] 2022-09-23 14:02:39

Яана аа, муу эр дайнд хөөрнө гэдэг нь энэ үү? Пээ бүү үзэгд цаашаа.

иогэг [103.212.119.83] 2022-09-22 11:55:21

одоо Оросууд яргачин Путинээ зайлууулж байж улс шиг хөгжинө иргэд нь иргэд шиг амьдрана

Зочин [202.9.46.220] 2022-09-22 11:16:08

Доллар ховордож өсч бна.Төгрөг цаас болж бна

Зочин [139.5.217.20] 2022-09-22 10:15:05

МАНАЙ УЛС РУУ ДАЙРААЧ

зочин [64.119.19.129] 2022-09-23 14:00:57

Ийм тэнэг хүн бас байдаг аа? Та монгол хүн үү? Ийм тохиолдолд Монголыг хэн хамгаалах, хэн туслах, хэн дэмжих вэ? Украйныг дэлхий нийт үндсэндээ бараг бүгд хамгаалж тусалж дэмжиж байгааг харахгүй, ойлгохгүй байна уу? Украйнчуудыг бурхан ивээх болтугай.

Зочин [192.82.71.79] 2022-09-22 23:13:29

Путин, Оросийн суртал ухуулганд тархиа угаалгасан нөхад баярлаад угтаж авах биз

Зочин [103.161.242.165] 2022-09-22 10:01:52

Манай улс яг одоо хойд хил дээрээ хяналт тавихгүй бол жаахан долларын нөөц маань юу юугүй барагдах нь байна шүү...

Зочин [202.126.89.247] 2022-09-23 16:31:26

urd hilee suum suum aldaj baigaagaa medehgui bas horii ni idej tenegteed l baigaarai hoit hil yamar hamaa bn oros bugdeeree orj ireesei


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.