ХАМРЫН ХАНИАДАНД ЧАДУУЛСАН ЭМЯ

Aдмин / Эрүүл мэнд

Монголын засаг төр бүхэлдээ системийн хямралд гүн өрсөн ч ёроолдоо тултал уналтад орсон хэд хэдэн салбар бий. Эрүүл мэндийн яам бүхэлдээ хоцрогдол, хохирол, өвчлөлийн цугларал төдий арай дэндүү сул бүтэц болж хувирчээ. Эрт илрүүлэг оношилгоо гээд л сүржин нэртэй аян өрнүүлээд үр дүн нь гарсангүй. Арга ч үгүй өрхийн эмнэлэгүүд нь нүд шүд татаж, жин өндөр хэмжихээс хэтрэхгүй байгаа хойно юу ч сайжрахгүй л дээ. Гадаад дотоод шалтгаан харьцангуй тайван.

Гэр бүлээ хоосруулахгүй, өлсгөхгүйн тулд зам дээрээ бөглөрч хамаг алтан цагаа өнгөрөөгөөд ч болов хэзээ нэг цагт ирэх сайн сайхны төлөө махарч, дархлаа нь унаж, эрүүл мэндээ алдаж, эцэг эхийнхээ үүргийг үүрсээр байгаад бид бараг л дасаж дээ.

Харин энхрий гэнэн цагаахан үрс сургууль, цэцэрлэг дээрээ жилийн жилд ханиад, томуунд дарлуулж, чанаргүй боловсролд нүдүүлснийхээ төлөөсөнд суурь өвчтэй, сурч мэдсэн юмгүй өсч өндийнө гэдэг дэндүү эмгэнэлтэй.

Олигтойхон зөвлөгөө мэдээллээр ч тогтмол хангаж чадахгүй эрүүл мэндийн салбартай гэхээр дотор давчдам. Өвдвөл очер дараалалд тарчилцгааж, шаналан дээрээ шарх нэмээд, хүнд сурталтай улсын эмнэлэгүүд хүний гар харсан эмч нарын хандлагад бүр дордож хохирсон иргэдийн тоо хэдэн зуу мянгад хүрнэ. Эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй л бол эмчилгээ, үйлчилгээнд хамрагдах боломжгүй эрүүл амьдрах суурь эрх нь зөрчигдөж байгаа өрх гэр хэд байна вэ.

Үндсэн харъяалал, оршин суугаа хаягийн бүртгэл, төрийн шат шатны урт дарааллууд, хямсгар хандлага, хүйтэн тогтолцоонд холгуулж ямар олон айлууд гудамжны эзэнгүй амьдралаар амьдрахаас өөр сонголтгүй үлдэж байгааг судалсан судалгаа байна уу?

Зөвхөн хэлж ирэхгүй хийсч ирдэг өвчлөлд өртөөд эцэст нь үхэхээс өөр сонголтгүйгээ ойлгох, гэр бүлийнх нь хайртай хэн нэг нь салбарынхны хариуцлага муугаас эрүүл мэнд амь насаар тэрч игтээ хохирох хэчнээн тохиолдол бүртгэгдэв? Бүртгэгдээгүй хэд байв? Эмч нарын хариуцлагагүй авилгалд тачаадсан хэрцгий хандлагаас болж хэчнээн жирэмсэн эхчүүд төрж чадалгүй эндэж, хэдэн үрс амьгүй төрөв?

Эрх баригчид өөрсдөө үнэтэй хувийн эмнэлгүүд, гадаадад эмчлүүлж, ард түмэн бор зүрхээрээ үхэх нь үхэж, өрөөл дутуу үлдэх нь үлддэг ийм харгис тогтолцоог хэн хүсдэг вэ?


Сэтгэгдэл

Зочин [192.82.80.40] 2022-10-14 09:47:42

Ёстой үнэнийг бичжээ

Зочин [192.82.82.13] 2022-10-14 03:41:15

Намар болохоор сэрүүн ордог гэдгийг мэдэхгүй юм шиг л том жижиггүй нимгэн хувцаслачаад ханиад хүрээд түүнийгээ эмчлэхгүй тараагаад байгаагаа.ойлгоороо хүмүүсээ иргэд өөрсдийнхөө бурууг хүлээж сур цаг үргэлж өрөөлийн бурууг хайхаа боль

Зочин [119.40.102.4] 2022-10-14 01:48:55

Хүүхдийнхээ эсэргүүцлийг сайжруулах үүрэг эцэг эхэд бий шүү дээ. ЭМЯ томуу тусгаад байгаа юм байхдаа. ӨЭМТ-өөр үйлчлүүлэхгүй байх нь таны асуудал шүү. Харин ч өрхийн эмч нар хүндээ үйлчилдэг юм байна лээ. Бусад эмнэлгүүд өвчтэй хүнийг ойшоодоггүйг биеэрээ үзсээн.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.