Хэмнэлтээр халхавчилсан төсвийн хулгай

Aдмин / Улстөр

Төсвийг бодитой хэмнэмээр байвал ил цагаан хулгайгаа дуудалцаж байгаа УИХ-ын гишүүд, сайд нараасаа эхлэх нь зөв. Сүүлийн үед УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн, Сангийн сайд Б. Жавхлан нарын хооронд өрнөж буй маргаануу олны анхааралд өртлөө. Ц. Даваасүрэн гишүүн 2022 оны 10-р сарын 22-ны өдрийн УИХ-ын хуралдаанаас ...Одоогийн Сангийн сайд Б.Жавхлан ЖДҮ ХБ Монгол банкнаас 900 тэрбумаар 3 удаа жилийн 6% хүүтэй мөнгө аваад тэрнийгээ банк санхүүгийн байгууллагаар иргэдэд эргүүлээд 36%ийн зээлийн нөхцөлтэйгөөр зээлдэг байсан тэгсэн мөртөө авсан энэ их мөнгөө одоо болтол буцааж төлөөгүйгээр барахгүй одоо найдваргүй зээл болгож төсвийн мөнгөөр төлүүлэхээр зүтгүүлж байгаа... хэмээн мэдэгдээд байсан бол өчигдөр буюу 11-р сарын 03-ны өдрийн хуралдаанаар мөн энэ мэдэгдлээ бататгаж, ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд “ хөгжлийн банк”-наас авсан олон тэрбумын зээлээ төрөөс баталгаа гаргуулж авчхаад эргээд төсвийн мөнгөөр төлүүлэх гэж байгаа нь хууль зөрчиж байгааг сануулсан юм.

Харин Сангийн сайл Б. Жавхлан хэвлэлд энэ талаар тайлбарлахдаа ... "Жэт финанс" ББСБ-д манай дүү оролцоотой байсан нь үнэн. 2020 оны сонгуулийн үеэр ах нь улс төрөөр явж байгаа ийм үед энэ бизнес дэмий гээд болиулсан. Зээлийн түүх нь бол 2012 онд 260, 2014 онд 260, 2015 онд 410 сая төгрөгийн зээл аваад тухайн үед ямар ч зөрчилгүй төлөөд дууссан юм билээ. Нийлээд 900 сая төгрөг орчим юм байна.

Тэр Мөнхбаяр гэж надтай нэг сургуульд сурч байсан залуу "Чингис хаан" банкинд ажиллаж байсан нь үнэн. Хөгжлийн банкны асуудлаар шалгуулж буй хүмүүсийн дунд байгаа. Тэр асуудлыг ёстой шалгаад, үнэн мөнийг нь гаргаж ирээд явах байх. Надаас болоод хэлмэгдэж байгаа зүйл байхгүй болов уу гэж итгэж байна" гэв... Б.Жавхлан: Манай дүү "Жэт финанс" ББСБ-аараа нийт 900 саяын зээл аваад, буцааж төлсөн. Эндээс хоёр зүйлийн маш тод харагдаж байна.

1. Жэт финанс гэх банк бус санхүүгийн байгууллагад Б.Жавхлан сайдын дүү оролцоотой төдийгүй бичил санхүүгийн хөгжлийн сангаас зээл авсан нь үнэн юм байна. Харин Жэт финнанс ББСБ-ын танилцуулга, About Us 2 – Jet Finance -т анхаарал татах хоёр баримт багтжээ. “Жэтфинанс ББСБ” ХХК нь анх “Салхитгол” ББСБ нэртэйгээр 2006 оны 12-р сард зээлийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, гадаад валютын арилжаа хийх, факторингийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр анх 400,0 сая төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулагдсан.

Энэ нь Б.Жавхлан сайдын няцалат мэдэгдэлтэй таарах ч тус танилцуулга, мэдээлэл бас нэгэн анхаарахгүй орхимгүй баримт байгаагщ нь ... Манай ББСБ нь дүрмийн сангийн хэмжээгээ 2.4 тэрбум төгрөгт хүргэн, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 189 тоот тогтоолоор итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, 2021 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 164 тоот тогтоолоор банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус авсан...гэжээ.

Сангийн сайд, УИХ-ын гишүүний хамаарал бүхий этгээд буюу дүүгийнх нь компани тэрбум тэрбумын хөрөнгөтэй банк бус санхүүгийн байгууллага байж болдог, тэрийг нь сангийн яам тамгын газруудын тусгай зөвшөөрлөөр хөхүүлэн дэмждэг тогтолцоо Монголоос өөр оронд бий болов уу?

2. УБЕГ-ын цахим бүртгэлд Жэт финнанс ХХК нь 2018 оны 4-р сарын 26 -нд Болдын Амгалан гэх хүний эзэмшлээс З. Мөнхзаяа, Т. Амартүвшин нарын нэр дээр шилжжээ. Мөн эцсийн өмчлөгчөөр Ш. Түмэн, З. Мөнхзаяа нарын нэр бүртгэлтэй байна. Хэрвээ УИХ хэмнэлтийн горимд шилжих, ББСБ-ын үйл ажиллагааг шинэчлэх хууль баталж төсвийн үр ашигтай зарцуулалтыг дэмжих гэж байгаа бол эхлээд энэ мэт асуудлуудыг нэг мөр шалгаж цэгцлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа бололтой.


Сэтгэгдэл

зочин [64.119.23.168] 2022-11-05 03:44:24

Ингээд л хөндлөнгийн АРДЫН хяналт оруулж шалгах нь шудрага. Бүгдийг задалж ил болго хэн хэзээ хэдэн төг яаж авч яаж төлсөн юм. Юунд зарцуулав гээд гарна шүү. Худлаа маргаад яахав_

Иргэн [192.82.91.246] 2022-11-05 02:48:27

Ичдэгүй луйьөрчид --Ард түмэнээ бүсээ чангал гэчихээд -- Өөрсдөө бүсээ таиад салтаагаа задгай болгосон арчаагүй Төр Кккккккккк Одоо танар нэг нжгэнтээ холбогдсон гинжээ төслаад хөя !!!!!!!!Тэгэж байж тө нарийнлуйвөр ил боллоо.!!!!!ёстой чс зүйгүй нууцаар хийгч нь Илэрдэг юм Тэнэг Чөтгөрийн гар хөлнүүдээ !!!!!!!!!зүгээр Огцор - Та нарийг Сонгохгүй байхаа мэднэ.!!!!!!!!одоо дүү нөр нь төлөхгүй хүүхэдүүд ч төлөхгүй --- Өөрсдөө Төлдөг цаг малнуудаа !!!!!!!!! ичих булчирхай үгүй дрнтнгууд!!!!!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.