Б.Ган-Очир: Урсгал зардлын гол ачаа нь ХАЛАМЖ. Хөрөнгө оруулалтын “хорт хавдар” нь ХУЛГАЙ болоод байна

Aдмин / Улстөр

Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Монгол шиг импортын эдийн засагтай улсад төсвийн алдагдал өндөр байна гэдэг нь шууд тусгаар тогтнолоо эрсдэлд оруулж байгаа хэрэг юм. МАН-ын Засгийн газар, УИХ 2020 оноос хойш 10 их наяд төгрөгийн төсвийн алдагдлыг бөөгнүүлээд байна. Монгол Улс 2020 онд 4,5 их наяд төгрөгийн алдагдалтай, 2021 онд 3 их наяд төгрөгийн алдагдалтай, 2022 онд 2,4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байсан. Харин 2023 онд 1,5 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн төсөл боловсруулсан байна. Хэрэв нэг хонь 200.000 төгрөгийн үнэтэй гэж үзвэл 10 их наяд төгрөг гэдэг 50 сая хоньтой тэнцэнэ. 2023 оны 1.5 их наяд төгрөгийн алдагдал нь 7.5 сая хонь.

Төсвийн алдагдал авлигал, Дарханы замын хулгай, төсөвт суулгасан олон хөшөө баримал, дарга нарын гадаадад ажиллах томилолт, эрх мэдлээ урвуулан ашиглах, төрийн албыг худалдах, гадаад өр зээл рүү явна гэх мэт зүйлс рүү явна. Энгийн хүний нүдээр харахад жирийн айл олсон орлогынхоо түвшинд тохируулж амьдарна.

Гэтэл бидний орлого ямар байна вэ? Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2020 онд 4,4 хувиар буурсан, 2021 онд 1,6 хувь өссөн, 2022 оны хоёрдугаар улиралд 1,9 хувиар өссөн. Гэвч 2021 оны 1,6 хувийн өсөлт, 2022 оны 1,9 хувийн өсөлт нийлээд өмнөх бууралтыг нөхөхгүй. Тиймээс 2023 оны эдийн засгийн өсөлт бууралттай байна. Монгол Улсад орж ирж буй орлогын 10 төгрөг тутмын найм нь нүүрс, зэсээс бүрддэг.

Орлогоо худал нэмж төсөөлөөд алдагдлаа улам нэмэгдүүлж байна. Гэтэл МАН-ын Засгийн газар эдийн засаг ковидоор л зогссон болохоос үүнээс өмнө 3-4 хувиар өсөж байсан гэж худлаа хэлсээр байна. Урсгал зардлын гол ачаа нь ХАЛАМЖ. Хөрөнгө оруулалтын “хорт хавдар” нь ХУЛГАЙ болоод байна. Монгол улсын нийт гадаад өрийн хэмжээ 2022 оны хагас жилийн байдлаар 33.3 тэрбум ам доллар буюу манай улсын ДНБ-ний 200 хувиас хол давсан. Өнөөдөр Монголын 3.5 сая хүний 2.4 сая нь ямар нэгэн хэмжээгээр халамж авч байна” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.22.217] 2022-11-06 17:25:45

Яана даа энэ улс сөнөлөө!!!

Зочин [202.55.188.44] 2022-11-04 12:40:21

Нуран унах эгц хадны өмнө бөөгнөрөн ирж,алмайран зогсож байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.