Монголд ирсэн ОХУ-ын иргэд өдөрт 160 гаруй мянган төгрөгийн зардал гаргадаг

Aдмин / Гадаад мэдээ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас Монголд ирсэн ОХУ-ын жуулчдын нөхцөл байдал болон Монгол Улсад оруулж буй эдийн засгийн хувь нэмрийг тодорхойлох, цаашид манай улсад жуулчлахад шаардагдах дэмжлэгийг тодруулах зорилгоор хийжээ.

Ингэхдээ өнгөрсөн сарын 10-25 өдрүүдэд цахим болон ярилцлагын хэлбэрээр, манай улсад ирсэн ОХУ-ын нийт 426 жуулчныг хамруулсан байна. ОХУ-ын иргэд Монголд байх хугацаанд нэг өдөрт дунджаар 161.6 мянган төгрөгийн зардал гаргаж байна. Зардлыг нэр төрлөөр ангилан авч үзвэл нэг өдөрт байрлаж буй байрны түрээс болон зочид буудлын төлбөрт дунджаар 55.8 мянган төгрөг, хоолны зардалд дунджаар 39 мянган төгрөг, тээвэрт 12 орчим мянган төгрөгийг зарцуулж байгаа гэж дүгнэсэн байна.

Судалгаанд оролцогчдын 29 хувь нь аялал жуулчлалаар, 21 хувь нь Орос Украины мөргөлдөөнд оролцохоос татгалзан дүрвэж ирсэн, 18 хувь нь ажил хийх, 12 хувь нь суралцах зорилгоор ирсэн байна. Мөн тэдний 35 хувь нь англи хэлээр ярьдаг, ойлгодог, 42 хувь нь монгол хэлийг ямар нэг хэмжээнд мэддэг бол 24 хувь нь монгол хэл мэдэхгүй байна.

Түүнчлэн судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 98 хувь нь Улаанбаатар хотод байрлаж байгаа ба 40 хувь нь түрээсийн байранд, 40 хувь нь зочид буудалд, 15 хувь нь найз нөхөд, гэр бүлийнхээ гэрт амьдарч байгаагаа хэлжээ. Цаашид Монгол Улсад хэр удаан хугацаанд байх төлөвлөгөөтэй байгааг тодруулахад28 хувь нь Монгол Улсад байнга оршин суух төлөвлөгөөтэй байгаа, 34 хувь нь тодорхой хэлж мэдэхгүй гэжээ. Мөн тухайн иргэдийн 83 хувь нь визээ сунгуулах хүсэлтэй байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Сэтгэгдэл

зочин [66.181.179.15] 2022-11-14 16:08:37

Энэ ямар учиртай, ямар зорилготой мэдээ вэ? Гадуур оросууд хэт олширсон уу? Оросууд барилгын ажил буюу биеийн хүчний янз бүрийн ажил хийж байгаа юм биш үү? 42% нь монгол хэл мэддэг нь юу л бол, харин 42% нь буриад хэл ямар нэгэн хэмжээнд гадарладаг, мэддэг байж магадгүй болов уу?

зочин [66.181.161.10] 2022-11-14 07:53:28

Aжил хийлгээд 600-800 мянган төгрөг өгвөл ёстой мэл гайхах байх даа... ха ха..

Зочин [124.158.109.140] 2022-11-15 03:24:42

Өдрийн 50000 төгрөгийн цалин өгнө гээд байсан, Тэр нь монгол энгийн хүнд олддогүй цалин биз дээ...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.