ЗГ: Гадаадын жуулчдад татварын буцаан олголт олгодог болно

Aдмин / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг сонссон байна. “Монгол Улс ирэх оныг "Аялал жуулчлалын жил" болгож байгаатай холбогдуулж, аялал жуулчлалын салбарыг ДНБ-ний 30 хүртэлх хувийг бүрдүүлдэг салбар болгох тал дээр төвлөрч ажиллаж тул тус хуулийн төслийг боловсруулсан. Аялал жуулчлалын тухай хуулийн гол үзэл баримтлал нь аялал жуулчлалын урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд тулгарч буй саадыг хэрхэн арилгах вэ гэдэг дээр анхаарсан.

Монгол Улсын аялал жуулчлалын салбар бол хамгийн хямд өртөгтэй байх ёстой. Нэгэнт жуулчин ирсэн тохиолдолд соёлын олон бүтээгдэхүүн, үйлчилгээг авдаг байх ёстой. Тиймээс аялал жуулчлалын байгууллагуудыг олон ангилалтай болгох ба манай улсын иргэдийн өмчлөлтэй үндэсний компани байна гэсэн шаардлагыг тавьж буй. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өнөөдөр нэгдүгээрт нислэгийн давтамж, тийзний үнэ, хоёрдугаарт визний нөхцөл, хөнгөлөлтийн асуудал саад тотгор болж байгаа юм.

Нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх хүрээнд төрөөс агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудыг дэмжихээр тусгасан. Визний нөхцөл, хөнгөлөлт тал дээр Монгол Улс хамгийн олон улсын иргэдэд визний хөнгөлөлттэй үзүүлдэг буюу визгүй зорчдог улс болгох юм. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамнаас дээрх улс орнуудын жагсаалтыг гаргаж, Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулна.

Мөн аймгууд аяллын маршрут, үзэсгэлэнт газруудын отгийн төлөвлөлтийн эрхийг өөрсдөд нь шилжүүлнэ. Дээр нь Монгол Улсад ирсэн жуулчдад татварын буцаан олголт өгдөг болно. Эцэст нь Аялал жуулчлалын хуулийн хүрээнд Агнуурын тухай хуулийг хөндөж, ан агнуурын аялал жуулчлалыг илүү нээлттэй буюу янгир, аргаль, угалз, шонхорын агнуурт олгодог зөвшөөрлийг нээлттэй дуудлага худалдааны чиглэл рүү оруулж ил тод болгоно. Энэхүү хууль нь багц байдлаар боловсруулагдах ба бусад цэнгээнт аялал жуулчлалын хуультайгаа хамтдаа шинэчлэгдэн, энэ ондоо багтаж УИХ-аар хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн байх болно” гэлээ.


Сэтгэгдэл

Жуулчин ирэх юм уу? Бодит байдлаа дүнээчээ. [66.181.189.67] 2022-11-17 03:07:29

Монголд энэ жил жуулчид Хятад, Орос, Өмнөд Солонгосоос л ирэх байх. Энэ жил эдийн засгийн хямрал, ирж болзошгүй жуулчдын орлогын бууралт, хөгжилтэй орнууд ОХУ болон Хятадыг боймилж харилцаж байгаа, Хятадад байс хийгээд л Ковид-ын хөл хорио тогтоож байгаа гээд олон бэрхшээл байна. Энэ бүхнийг үл хайхарч Монголд ирэх мөнгөтэй жуулчид БАЙГАА ЮМ УУ?

Зочин [66.181.182.150] 2022-11-17 01:59:58

Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөхийн үлгэр болно. Тэрний оронд зүгээр ард иргэддээ эхлээд 8%-иа хэл амгүй өгчихдөг болчих НӨАТ сугалаа энэ тэрээ болиод. Тэр сугалаанд чинь ганц удаа ч хамгийн багыг нь ч хожиж үзсэнгүй хэн нь хожоод байдгийн мэдэхгүй.

Хх [78.55.13.230] 2022-11-16 20:16:02

За болио өндөр хөгжилтэй орнууд тэгдэг л юм бгаа бз манайх шиг буурай улс зүгээр татвараа ав


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.