Ж.Сүхбаатар: Гэр хорооллын иргэд эмийн сан орох гэж хотын хорооллуудаар орж ирснээс болж түгжрэл үүсгэдэг

Aдмин / Улстөр

Сүүлийн эрх баригчид иргэдээ төрөл бүрээр ялгаварлан гадуурхаж, илт дээрэнгүй доромжилсон утга агуулгатай зүйлс төрийн ордон дотроос ярих боллоо. Нэг биш нэлээд хэдэн сайд дарга нар зориуд гэмээр ийм үйлдлүүд гаргаж байгаа нь нэг намын хэт олонх үед дотоодын зөрчилдөө идэгдэж өөр хоорондоо уралцах хандлага нь ийнхүү зарим улс төрчдөөр туг тахиж байна уу? гэмээр. Учир нь Л. Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд авилгалтай хүчтэй тэмцэхээ илэрхийлэх болгонд ард түмний дургүйцлийг албаар өдөөсөн хандлага илэрхийлэгддэг гэж таамаглахаас аргагүй. МАН-д одоогоор засгийн эрх булаацалдах, бялуу хуваалцах хэмжээний өрсөлдөгч, хүчтэй сөрөг хүчин бус өвөр зуураа хоолоо булаацалдах зовлон л тэдний нэр хүнд бага ч атугай цэвэрших, өсөн дэвжихэд саад учруулж, 2024 оны сонгуульд ялалт байгуулах магадлалыг ямхаар шимэгдүүлжээ.

Мөдхөн эрх баригч нам бага хурал хуралдуулж нарийн бичгийн даргаа тодруулах ба үүнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зүгээс өөрсдийн хүнээ тавих сонирхол асар хүчтэй бий болж улмаар Засгийн газрын үйл ажиллагааг Ерөнхийлөгчөөс санал оруулж томилуулсан сайд нар зориуд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, үе үе барьц алдуулах хандлага халуун улс төрийн тогооноос ханхлаж байгааг ч нуух аргагаүй юм.

Тухайлбал 11 сарын 22-нд л гэхэд УИХ-ын гишүүн, хариуцсан сайд нь хүртэл иргэдийн бухимдал, стессийн шалтгаан болоод байгаа түгжрэлийн асуудлаар байр суурь илэрхийлэхдээ илтэд гадуурхаж, ялгаварласан, дээрэлхэж доромжилсон утга агуулгатай зүйл ярьсан юм. Тухайлбал Түгжрэл хариуцсан сайд гэх Ж. Сүхбаатар сайд ... гэр хорооллын иргэд эмийн сан орох гэж хотын хорооллуудаар орж ирснээс үүдэн түгжрэл үүсгэдэг гэсэн бол УИХ-ын гишүүн Б. Энхамгалан: ... хөдөөнөөс хотод орж ирээд түгжрэл үүсгээд, халтуур хийгээд байдаг иргэдийг татварын бодлогоор болиулах хэрэгтэй... гэх утгатай зүйл ярьжээ. Эрхэм төрийн түшээд нэг өдөр, нэг сэдвэр нэг агуулгатай ялгаварлан гадуурхах хандлага илэрхийлсэн нь цаагуураа улс төрийн ямар зорилго агуулж байгааг таашгүй.

Үүнээс гадна түрүүчийн долоо хоногуудад иргэдийг улны гэж доромжилсон, нас хүйсээр нь хөгшин залуу гэж гадуурхаж ярьсан сайд, дарга нар огцорч хариуцлага хүлээсэн. Нэг талдаа хариуцлагагүй, ёс суртахуунгүй, Үндсэн хууль зөрчсөн мэдэгдэл яриа тайлбар хийснийхээ төлөө хариуцлага үүрэх нь сайн жишиг боловч эргээд ард түмэн доромжлуулсан хохиролоо яаж барагдуулах вэ? Гэдэг том асуулт урган гарах юм. Сайдын суудлаасаа огцорсон ч тэд төрд нөлөөтэй, гишүүн, дарга хэвээрээ л байх болно.

Төрийн сүлд минь гэж залбирдаг түүхэн уламжлал, бидний үнэт зүйл хаана байна? Мөн судлаач, шүүмжлэгч, ажиглагч нарын зүгээс ерөнхий сайд одоо л шударга хуулийн зарчим баримталж чадвал үндэсний баатар, эс чадвал үндэсний дайсан болох хоёр замын уулзварт ирээд байгааг онцолж буй юм.

Ерөнхийлөгчийн зүгээс ч төрийн тэргүүний суудалд сонгогдсоноос хойш нар харах завгүй нанчилдаантай улс төрийн замнал туулж яваа. Гэхдээ эрх баригчид албан тушаалын төлөө ийм хүнд хэцүү цагт хоорондоо өрсөлдөхөөс илүү туурга тусгаар улсаа хөл дээр нь хурдхан босгох, ядуурал, сүйрлийн ирмэгээс хөөрхий ард түмнээ бушуухан татаж, дэлхий дахинаа эрчимтэй уналтад ороод буй Монгол улсын нэр хүндийг сэргээн, гадаад харилцаагаа улам бэхжүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж ажиллах шаардлага үүсээд байгаа нь тодорхой.


Сэтгэгдэл

зочин [103.57.93.149] 2022-11-23 14:59:36

Улны лаларууд эм хулгайлах гээд хотод орж ирээд бана гээд хэлчээч

Зочин [150.129.142.84] 2022-11-23 13:21:42

Гэр хорооллынхон хотын хороолол ордог ??? хотын хамрах нутаг дэвсгэр, бүс өөрчлөгдсөн юм уу

зочин [64.119.19.199] 2022-11-23 13:01:27

Яана аа, энэ хүн зүгээр үү? Жаахан байж байгаад л ийм мэт элий балай хачин гажиг зүйлс яриад байна уу? Энэ хүнийхээр бол гэр хороололд эмийн сан байхгүй тул иргэд эм худалдан авах гэж автомашинаа хөлөглөөд гэр хорооллоос хотын төв рүү зорчоод байгаа хэрэг үү? Гэр хорооллын өрх бүр автомашинтай юу? Монголд эмийн сан шиг их зүйл байхгүй байх аа? Хэтэрхий олон эмийн сантай биз дээ? Хэт олон эмийн сангаа хэзээ цэгцлэх вэ? Эмийн сангийн эм хэрэгслүүд найдвартай, чанартай юу? Түгжрэлийн сайд гэдэг албан тушаалын хэрэг байна уу? Татвар төлөгчдийн мөнгийг арай л гамгүй, үр дүнгүй зарцуулж байна уу? ХАЙРАН МӨНГӨ.

Б [103.10.21.245] 2022-11-23 10:04:09

Энэ хүнд хүмүүнлэгийн үнэр ч алга. Одоо Обунагийн араас явуул. Ийм дуракууд төрд хэрэггүй

Зочин [103.26.194.24] 2022-11-23 08:05:10

Саарал ордоны түгжрэл гэж нэг юм байнаа. Баруун зүүн хойт талдаа баахан түгжээ үүсгээд байгааг олж хараарай түүк сайдаа. Эмийн сангаас илүү шүү

Иргэн [192.82.78.101] 2022-11-23 07:29:54

Сум, сүх 2 хотыг уламдордуулж бна, бохир бас ТҮЦ хот болголоо

Түгжрэлтэй сайд [122.201.22.252] 2022-11-23 07:23:12

Түгжрэлтэй хүнээр түгжрэлийн сайд болгожээ

Зочин [43.228.130.76] 2022-11-23 06:42:45

Эд нарыг одоо яахав ээ Ганц эм авах гээд хотын төв рүү явна гэж юу байхав дээ Эмийн сангуудаа судал Улаанбаатар хотын хэмжээнд хичнээн эмийн сан байна, 1 хүнд ноогдох эмийн сангын тоогоо гарга!!! Худалч хүнд 10 алхаад л эмийн сан байгаа шүү

зочин [150.129.141.185] 2022-11-23 06:29:35

Энэ Сүхбаатарт сэтгэн бодох энгийн ухаан алга. Дээр оршуулгаас зам түгжирдэг гэж ярьсан. Одоо эмийн сан орох гэдгээс болоод түгжрэл үүсээд байна гэнэв. ӨӨрөө Юу ч хийдэггүй. Буруугаа бусад руу чихдэг ийм сайдууд ямар хэрэг байна. Тэгээд цалин авна

Зочин [202.126.89.197] 2022-11-23 05:26:55

Энэ арай дэндэж байна

Монгол [46.114.147.169] 2022-11-23 05:24:43

Өөрсдөө арчаагүй бодлого, хууль дүрэм зохиочихоод одоо ингэж хуцахгүй шүү

Зочин [203.17.23.221] 2022-11-23 05:24:08

Гэр хорооллын иргэдээс нэмэлт татвар авна. Торгуулиа төлөөгүй төв рүү оруулахгүй гэж байгаа юм байна. Нэртэйгээр тусгаарласан хашаа барина гэж яриач.

Зочин [202.72.245.125] 2022-11-23 05:11:24

Бас таасангүй

zochin [202.179.25.49] 2022-11-23 04:56:02

Ийм л тэнэгүүдийг дээрээ залаад хувьдаа хагартал нь баяжуулаад байна даа хүмүүс ээ. Нөгөө төрийн хүний үг нь нухацтай, бодлоготой, даацтай байхаа больжээ. Бушуухан зайлуулах юмсан

Иргэн [192.82.73.60] 2022-11-23 04:46:46

Та нар яасан сэтгэхээ байсан бөндөгөр вэ ????эмийн сан хайгаад түгжирээд байхадаа яахав дээ !!!!!! жоохон сэтгэх юм.!!!!!!!!Том сэтгээч :::: Ард түмэн амьдарч ч л байгаа юм бүхий ажил төрөлдөө явна шдээ!!!!! Та нар митро барих мөнгө - цстанц барих мөнгө авабус авах мөнгө замтайн идчихээд Худлаа хуцаад л Түгжирэлээ хардаа !!!!!!! Зайлцагаа !!!!!ядуу сэтгэлнээнүүд !!!!!????????₩₩₩########

зочин [66.181.182.71] 2022-11-23 03:48:01

Хөдөө ажилгүй иргэд 21 аймгаас тус бүр 10 машин өдөржин холхиход түгжрэл юу болох билээ. Зөв л ярьсан байна. Зогсоол олдохгүй зовж л байна. Одоо оросоос халтуурчид орж ирж ноймер хөөцөлдөж явна.

Хотын төв гэж чухал газар байна. [66.181.189.67] 2022-11-23 03:04:33

Гэхдээ сайн, ховор, үнэтэй эмүүд нь ЗӨВХӨН хотын төвийн эмийн сангуудаар зарагдаж байгаа нь ҮНЭН ш дээ. Иймд хотын төвөөр эм хайсан хүмүүс явж л байгаа. Гэр хорооллын аптек нь хямд ба нийтлэг хэрэглэдэг эм зарж байгаа ш дээ.

Иргэн [203.91.115.56] 2022-11-23 02:08:43

07-09, 17-19 цагийн үеэр эм авахаар явдаг гэсэн үг үү. Тэгвэл эмийн сангуудын цагийн хуваарийг өөрчлөх нь тээ

Зочин [202.131.232.166] 2022-11-23 00:47:30

Yu shaagaad bgaa m be?

Зочин [64.119.17.176] 2022-11-23 02:04:41

Түгжрэлийн сайд чинь оршуулогийн машин , эмийн сан түгжрэлд буруутай гээд авч өгөв.Энэ 2 буруутай биш ээ.САЙД АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙГАА НЬ ӨӨРӨӨ БУРУУТАЙ ШҮҮ.БҮР /00/ ТЭГ ЗОГСОЛТ ХИЙЖ ҮЗЭВ.САЙД ТЭНГЭРТ ГАРЧИХААД ҮҮЛНИЙ ЦААНААС ЭЛДЭВ ДЭМИЙ ЮМ ЯРЬЖ БАЙРААР ХӨРСӨН ДЭЭР БУУГААД ИРЭЭЧ ЭЭ.

Зочин [66.181.190.188] 2022-11-23 00:30:38

Энэ хүнийг шудрага гайгүйд тооцож дэмждэг л байсан гэтэл юу ярих нь энэ вэ гэр хорооллоор явж үз автобусны буудлаар хичнээн эмийн сан байгааг тоол эргүү минь ээ сүүлийн үед муу явахаар сайн үх гэчихээр хүн их л олширч байна шүү

jkkklklklklgv [66.181.165.89] 2022-11-23 00:22:09

Энэ одоо ийм л юм сэтгэх юм даа.


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.