Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Aдмин / Нүүр

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Завхан, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2022 оны 11-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор -20... -25 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -14... -19 хэм, Монгол-Алтайн уулархаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -8... -13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1... +6 хэм дулаан, бусад нутгаар -4... -9 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс, баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. -7... -9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс, баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. -9... -11 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс, баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. -10... -12 хэм хүйтэн байна.


2022 оны 11 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 27-ноос хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42... -47 хэм, өдөртөө -31... -36 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -35... -40 хэм, өдөртөө -23... -28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18... -23 хэм, өдөртөө -10... -15 хэм, бусад нутгаар шөнөдөө -25... -30 хэм, өдөртөө -15... -20 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.