Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой тохиож байна

Aдмин / Нүүр

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хэмжээт засагт Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халж, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн томоохон үйл явдал юм. Ингэснээр туурга тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд энэ өдрийн ач холбогдол оршдог.

Анхдугаар Үндсэн хуулийг баталсан нь нийгэм эдийн засгийн ололтуудыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс хүйсийн тэгш эрхтэй байх зарчмыг хангаж өгчээ. Харилцан шүтэлцээ бүхий энэ түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг.

Тухайлбал, бүх нийтээр бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүн адил эрх тэгш байх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурийг энэ цаг үеэс тавьжээ. Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг "Улс тунхагласны баяр" хэмээн зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэдэг билээ.


Сэтгэгдэл

mgl [202.9.46.33] 2022-11-26 17:09:11

БАЯР НААДАМ ГЭЖ ИХ ЗАХГҮЙ ИДЭЖ УУХ АРХИДАЛТ САДАР САМУУН ХОР ХУТГАА ОСОЛ ГЭМТЭЛ ОЛИГТОЙ ЗҮЙЛ БОЛДОГГҮЙ МОНГОЛЧУУДАД ТААРАХГҮЙ ......

Зочин [66.181.184.187] 2022-11-26 16:02:33

Монгол улсыг хүчирхэгжүүлэх тухай бодох цаг шүү. Үйлдвэржүүлж, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг хөгжүүлцгээе.

Дахин 100 жил тэсэх болов уу?? [66.181.189.67] 2022-11-26 12:59:42

Бараг 100 жил тэслээ дээ. Хөөрхийс! Дахин нэг 100 жил тэсчихвэл ч ....

Bokh yahav ee . [202.126.89.235] 2022-11-26 04:40:16

Aa neg bayar boldog bokh bokhchuud barildaad saikhan bayar bolloo uy . Mongold 3 saya khund 100 myangan duuchin , 200 myangan Lam nar , Khoshin shogiin hognuud , Asar olon uyachid bokhchuud hereggui ee . Bayar naadam nair tsengel mon ch chig olon udaa hiilee Lam nar heden saya udaa nom unshlaa uy sain saikhan bolov oo .

За баяр ч дээ . [192.82.71.254] 2022-11-26 04:34:58

Баяр наадам яахав ээ . Хийх ажил асар их байнаа. 3000 ш лицензээ цуцалья аа . Нүүрсний 40 их наяд төгрөгөө авья аа . Нөгөө эрдэнэт үйлдвэрээс жил бүр дутааж байсан 500 тэрбум төгрөгөө авья аа . 21 аймагтаа саарал усны үйлдвэр өарих хэрэгтэй байнаа . 2050 2100 онд амьдрах монголд хүнд цэвэр ус үлдээе ээ .


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.