АЙЛЧЛАЛ: Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардуулав

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын иргэдийг төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг гаргажээ. Зарлигийн дагуу шагналыг гардуулах ёслол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр боллоо.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

-Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн хүндэт зөвлөх Никай Тошихиро,

-Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Хоккайдо мужийн Саппоро хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Такэбэ Цүтомү,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

-Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки,

-Японы Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико,

-Сакү, Монголын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Харүхара Акио,

-Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шимизү Такэнори,

-Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато,

-“Heart saving project” төслийн зүрхний мэс засалч Тамүра Масамичи,

-“Мабүчи Мотор” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүндэт ерөнхийлөгч Мабүчи Такаичи,

-“Шима Сейки” хувьцаат компанийн ерөнхийлөгч Шима Масахиро,

НАЙРАМДАЛ МЕДАЛИАР:

-Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны хорооны дарга Ямагүчи Шүничи,

-Монгол судлаач, эрдэмтэн Миявакэ Жюнко,

-“Глобал” олон улсын рашаан судлалын төвийн захирал, судлаач Мацүда Таданори нарыг шагналаа.

Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “Монгол Улсад ардчиллыг бататгах, зах зээлийн харилцааг хөгжүүлэх, орчин цагийн хөгжлийн суурийг бэхжүүлэхэд Япон Улсын Засгийн газар, японы ард түмний тусламж дэмжлэг онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг манай ард түмэн, төр засаг ямагт өндрөөр үнэлж талархаж явдаг. Цаашид Монгол, Японы стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх, өндөр түвшинд хүрсэн харилцан итгэлцлийг улам бэхжүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Та бүхний дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа урьдын ажил улам чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг энэ баярын өдөр тэмдэглэн хэлье” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.