10-ААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ СҮҮЛИЙН 10 ЖИЛД 2 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Aдмин / Нүүр

1983 оноос 2021 он хүртэлх нийт шилжигчдийн тоог харвал зөвхөн 2021 онд шилжилт хөдөлгөөний 55.8% нь Улаанбаатар хотыг чиглэжээ. Өөрөөр хэлбэл, 25,695 хүн 2021 онд Улаанбаатар хотод шилжин ирсэн байна.зураг

Эх сурвалж: ҮСХ

Ийнхүү сүүлийн 10 жилд буюу 2012-2021 онд нийслэлийн хүн ам 25 хувиар өсөж, 1.5 сая болсон бол энэ хугацаанд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 80% өсжээ.

зураг

Бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо:

  • • 2012 онд 367.8 мянга байсан бол
  • • 2021 онд 662.6 мянга болж нэмэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл 20-оос дээш насны гурван хүн тутмын хоёр нь машинтай байх хэмжээний тоо гарч байгааг ҮСХ тооцоолон гаргажээ.

Тэр дундаа насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн тоо тасралтгүй нэмэгдсээр ирсэн нь агаарын бохирдлыг тодорхой нэг шалтгаан болоод байна. зураг

Эх сурвалж: ҮСХ

зураг

ҮСХ-ноос улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа нийт тээврийн хэрэгслийн насжилтыг мөн тооцоолжээ. 2021 оны байдлаар

  • Нийт автобусны 78%
  • ачааны автомашины 95%
  • суудлын автомашины 87% нь 10-аас дээш жилийн насжилттай байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.192] 2022-12-03 13:41:51

МАШИНЫ НАСЖИЛТ ЯМАР ХАМАА БАЙНА ВЭ. ГОЛ НЬ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА ХАНГАЖ БУЙ БОЛ 100 ЖИЛИЙН НАСТАЙ БАЙСАН Ч ПАДЛИЙГҮЙ. МОНГОЛЧУУД ТЭР БҮР ШИНЭ МАШИН АВАХ БОЛОМЖГҮЙ, ТЭГЭХ Ч ХЭРЭГГҮЙ. МАШИНАА АРИГ ГАМТАЙ ЭДЭЛЖ БУЙ БОЛ БОЛОО БИШҮҮ ЛАЛАРУУДАА.

зочин [122.201.24.107] 2022-12-02 22:56:32

Автомашиныг яагаад насжилтаар нь ад үзээд байдаг юм бол оо? Японд 10 жил ашигласан автомашин 2 жил тутамд иж бүрэн засвар үйлчилгээ хийлгээд хэвийн сайн ажиллагаатай гэж үнэлэгддэг биз дээ? Тэгээд Монголд ирэхлээрээ гэнэт яагаад шууд насжилттай муу автомашин болж хувирдаг вэ? Автомашины насжилттай хөөцөлдөхийн оронд авто замын нөхцөл байдал энхэл донхол ба шатахууны чанарыг сайжруулах ёстой биш үү? 20 гаруй жил ашигласан ч сайхан цэмбэгэр автомашинууд зөндөө л байдаг биз дээ? Гагцхүү засвар үйлчилгээг цаг тухайд нь сайн чанартай хийлгэсэн эсэхэд анхаарах ёстой биш үү? Байсхийгээд л яагаад автомашины жолооны хүрд буруу, эсвэл насжилт гээд л дайраад, давшлаад эхэлдэг вэ? Автомашины бүх төрлийн /хил гаалийн ба дотоодын/ татвараас улсын төсөвт их мөнгө ордог биз дээ? Хилээр орж ирж байгаа автомашин тутмаас 4 ба түүнээс дээш төгрөгийн татвар хураамж авдаг биз дээ? Ахмадуудаа ад үзнэ, автомашины насжилтыг бас ад үзнэ, нэг л ойлгомжгүй байна даа?????

Мгл [139.5.216.167] 2022-12-02 16:06:33

Ер нь бол насандаа биш хэд км явсандаа, яаж эдэлсэндээ байлгүй дэ.

Guest [192.82.89.4] 2022-12-02 15:48:32

Тэгээд юу гэж. Хуцаад байхын мал чинь. Буруутгачихсан энэ тэр. Явж л байвал болоо юм биш үү.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.