ХАРЬЦУУЛАЛТ 30-40 ГИШҮҮН НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ХИЙСЭН ҮҮ?

Aдмин / Улстөр

Нүүрсний хулгайн хэрэгээс үүдэн нийгмийн уур амьсгал бухимдалд автаж, төрөөс хулгайчдын нэрсийг шууд илээр зарлан, нэн даруй хариуцлага тооцохыг шаардаж байгаа үед эрх баригч намын бүлгийн дарга хариуцлагагүй гэмээр хэт улс төржсөн мэдэгдэл хийж гал дээр тос нэмчих шиг боллоо.

12 сарын 06-ны өдөр төрийн ордонд АН-ын бүлэгээс мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүдийн 50 хувь нь худлаа хэлж, хулгай хийсэн байна гэх мэдээлэл тусгай албадад байгаа... Нүүрсний хулгайд МАН -ын 62 гишүүнээс 30-40 нь нүүрсний хулгайтай орооцолдсон...гэж мэдэгдсэн бол МАН-ын дарга Тогтохсүрэн: Нүүрсний хулгайтай манай намын нэг ч гишүүн холбоогүй... гэж тас гүрийлээ. Иймээс дараах дүгнэлтийг хийхэд хүргэж болзошгүй.

  1. Үнэхээр ардчилсан намын бүлэгээс мэдэгдсэн 30-40 УИХ-ын гишүүн нүүрс хулгайлахад оролцсон юм бол эрх баригчид энэ асуудлыг түрүүчийн дуулиант авлигын хэргүүд шиг хав дараад өнгөрөөх бололтой. Гэхдээ энэ хэрэг дэндүү их мөнгөн дүн яригдсан, үндэсний аюулгүй байдалд ноцтой харшлах, эдийн засгийг эрс хохироосон асуудал яригдаж буй тул ард түмэн хариуцлага тооцохыг хатуу шаардаж байгааг 3 өдрийн жагсаалаас харж болохоор байна.
  2. Эрх баригч нам үнэхээр сүүлийн 30 гаруй жилд төрд засаглахдаа нэг ч авлигалч, албан тушаалын гэмт хэрэгтэн төрүүлээгүй ариун цагаан нам юм бол яагаад монгол улсын авлигын индекс жил ирэх тутам буурч, авлигаас үүдсэн ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн хямрал нүүрлэсээр байгаа вэ?
  3. Зарим хүмүүсийн үзэж буйгаар Тогтохсүрэн даргыг ийнхүү хэт улс төржсөн, явцуу, хийрхүү үг хэлэх хүртэл МАН-ыг сайнтай муутай ч улс төрийн бие даасан институд гэж харж байлаа. Харин ийм нунж дорой, ухамсаргүй байдал гаргаж “ бүгдэд бид биш тэд л буруутай” гэдэг хачин хандлагатайд нь итгэл алдарч нэгэнт төр түших эрх зүйн суурь чадамжгүй хоцрогдсон, авлига, албан тушаалд дуртай улс төрчдийн цугларал төдий болжээ... гэж үзэхээр... гэсэн байна.
  4. Ямар ч асуудалд улс төрчийн мэдрэмж гэж байдаг. Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрсэн ийм үед төрийн эрх үнэмлэхүй олонхоор эзэгнэж суугаа эрх баригч намын бүлгийн дарга нь “манай намаас лав хулгайч байхгүй шүү та нар өөрсдөө учраа олоорой” гэх шиг хүйтэн хөндий хайхрамжгүй, аархсан үг хэлчихсэн нь “ардын нам хулгайлаагүй юм бол ард түмэн ядуураагүй л юм байна л даа” гэх гунигтай гэхдээ инээдэмтэй ойлголтыг төрүүлж байгаа юм.
  5. Үндсэн хуулийн нэг гол зарчим бол ард түмний мэдэх эрх. Үүнийг л хангаж өгөхийг олон хүн шаардаж байгаа. Дараа нь хариуцлага тооцох, хуулийн зарчим шударга үйлчлэх зэргийг төр иргэн хамтраад хийж болох энгийн асуудал. Монголд мөнгөтэй, эрх мэдэлтэй нь гэмт хэргийн ард хаацайлуулж золиосонд нь түрийвч нимгэн, төрд нөлөөгүй хэн нэгэн хэд гуравхан хүн золиослогдоод дуусдаг чөтгөрийн тойрог хэдий бол үргэлжлэх вэ?


Сэтгэгдэл

зочин [66.181.186.253] 2022-12-08 00:00:41

100 гаруй жилийн түүхтэй гэгддэг, марксист ленинист социалист коммунист үзэл баримтлалтай хэт хуучинсаг, асар хоцрогдсон, бүдүүлэг дарангуйлагч хөгшин коммунистуудын нэгдэл болох МАН хэзээ тарах вэ?

Зочин [202.55.188.36] 2022-12-07 22:36:36

ЭНЭ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ХҮНД ЦОХИЛТ ӨГЧ БАЙГАА ТОМ ХУЛГАЙН ХЭРЭГ ШИЙДЭГТЭЛ ИХ ХУРАЛ ХУРАЛДАЖ БОЛОХГҮЙ,ХУУЛЬ БАТАЛЖ БОЛОХГҮЙ. ЕРӨНХИЙЛЭГЧ ТҮР Ч БОЛОВ ОНЦ БАЙДАЛ ТОГТООХ ЁСТОЙ

Зочин [103.212.117.79] 2022-12-07 19:32:00

ЭНЭ ӨВӨРХАНГАЙГААС ГУЙВЖ ИРСЭН НЭГ МУУ МАХАН ТОЛГОЙТОЙ ОРК УУРЫН ЗУУХНЫ КАЧЕГАРАА ОЧИЖ ХИЙ. ЧАМ ШИГ ХОГ ШАВХРУУ ТӨРД БУГЛААС ХЭРЭГГҮЙ. АВГАЙНХАА БӨГСИЙГ ЗАХИРЧ ЧАДАХГЙ БАЙЖ ЭРХ БАРЬЖ БУЙ НАМАНЦРЫН БҮЛГИЙН ДАРГА ЯАЖ ХИЙХЭВДЭЭ. ХАРВААС ХӨДӨӨНИЙ МАНТУУ ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ ХҮРЭЛСҮХИЙН БАС НЭГ ӨРӨӨСӨН ГУТАЛ

Зочин [192.82.91.35] 2022-12-07 19:10:27

Энэ НАМ ыг дахиж бүү сонго энэ чигт нь газрын хөрснөөс арчиж хая

Зочин [95.82.76.163] 2022-12-07 18:29:40

Бүх том хулгай, луйврын ард МАН гэдэг мангас байна. Сонгуулиар МАН ынханы мөнгө авч сонгосон ард түмэн одоо өрөө унасан хүұхэд уйлдаггүй гэдэгтэй адилхан болчоод байна. Эхлээд сошиалд МАН гаруудыг хамгаалж хуцдаг троллуудыг нь устгах хэрэгтэй. МАН ыг татан буулгах л хэрэгтэй. Тэгэхлээр авлигчдын үүр нь бужигнаж эхэлнэ. Нэг нэгээ барина, тэгж байж ард түмэн хожно.

Яаралтай арга хэмжээ АВ, Ерөнхийлөгч өө. [103.212.118.148] 2022-12-07 15:51:30

Асуудал тодортол УИХ-ын БҮХ гишүүдийг улсаас гарч явахыг нь ТҮДГЭЗҮҮЛ, ЗОГСОО.

ЗОЧИН [103.229.121.39] 2022-12-07 14:41:11

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДААС МАН-ын НЭГ Ч ГИШҮҮН БАЙХГҮЙ ГЭНЭЭ. БАЙВАЛ ХАРИН БҮГДИЙН НЬ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ БУУДАЖ УСТГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ, ЭНЭ ТОГТОХСҮРЭН ӨМНӨ НЬ АЙ МГИЙН ДАРГА БАЙХДАА ХИЙСЭН ХУЛГАЙ, ЛУЙВАР НЬ ДАЛАЙ ШИГ БАЯН ТҮҮХТЭЙ ГЭЖ БГАА, МАН-ын ТОМ ГИШҮҮДИЙН ХУЛГАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ, ЖДҮЧИН ХУЛГАЙЧ УИХ-ын 49 ГИШҮҮНЭЭС ЭХЭЛНЭ, НИЛЭЭД НЬ ЭНЭ УИХ-д БАЙГАА,ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУЛГАЙ, ЭЗЭД НЬ МАН--ЫН ГИШҮҮД ТОМЧУУЛ, ОДОО НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАР МАН-ынх БИШ БОЛ НАМ БУСЧУУЛУУ, ИЙМ ЮМ ЯРЬЖ БУЙ ЭНЭ ХОГИЙГ ЗҮГЭЭР ОРДНООС ЧИРЖ ГАРГААД ГУДМАНД ШИДЧИХ, МАН-ын ГИШҮҮД ЖДҮХС, БУСАД САНГУУД, ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ХУУ ХАМААД ХУЛГАЙЛААД ЦӨЛМӨЧИХСӨН, БАС ЭХ ОРНЫ ГАЗРЫН БАЯЛГИЙГ ХУЛГАЙЛААД ДУУСГАЖ БНА,ОДОО МАН-ыг ТАТАН БУУЛГАЖ, УЛСЫН ТӨСВИЙН 14 ТЭРБУМААР БАРЬСАН ТТ- ОРДНЫГ ХУРААЖ ТӨРД АВ, ЭНДЭЭС ТҮРЭЭСЭЭР САРДАА ХЭДЭН ТЭРБУМЫН ОРЛОГО ОЛДОГ ГЭЖ БУЙ, ХУРААЖ АВ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЗАРЛАЖ МАН-ын ОРДНООР ДҮҮРСЭН ХУЛГАЙЧДЫГ ХӨӨЖ ГАРГАН, ЛУЙВАРДУУЛСАН ТӨР ЗАСГИЙН ЭРХЭЭ ЭГҮҮЛЭН АВЦГААЯ.

Иргэн [202.126.89.82] 2022-12-07 09:12:58

Ард түмэн эх орноос урвагчдын дүнгээ тавих цаг ирнэ

Иргэн [103.57.92.65] 2022-12-07 08:51:53

Бүх том хулгай луйварын ард Сү. Батболд


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.