Монгол Ардын Нам нүүрсний хулгайчдаа зарла

Aдмин / Улстөр

Баас хатавч өмхийгөө тавихгүй гэдэг шиг өнгөрсөн гучин жилийн хугацаанд хэд хэдэн банк дампууруулж, хэний ч төсөөлөмгүй олон тэрбумын хулгай хийж оффшорт хавч дарчхаад эргээд тэр мөнгөөрөө төр засгийн эрх мэдэлд сууж, сонгуулиас эхлээд худалдаж авч болох бүхнийг хуу хаман өөрсдийн талд ажиллуулах санаархал бүхий эрх баригч нам нүүрсний хулгайн хэрэгт намынхнаа нууцлаад хариуцлагаас мулталж өнгөрөөнө гэвэл дэндүү өрөөсгөл. Харин МАН-д ганцаас бусад нь эрийн шийргүй, эх орноо гэх сэтгэлийн өөдөс ч үгүй бололтой. Н. Номтойбаяр шиг өөрөө хүсэлтээ өгч шалгуулаад үүрэх ялаа үүрээд гараад ирэх цөстэй нь үгүй бололтой.

МАН-ын бүлэг хуралдаад Д.Тогтохсүрэн даргаа манай намаас ямар ч нүүрсчин байхгүй шүү гэж хэлээрэй... гэж шахсан уу ямартай Тогтохсүрэн дарга намынхнаа тас өмөөрч удалгүй ...бас хулгайч байхыг ч үгүйсгэхгүй... хэмээн хэлсэн үгнээсээ буцаж шившигтэй хутгалдаж байна.

Монгол Ардын Нам төрийн эрхийг 20 гаруй жил атгасан зангаргаа бодсон ч дараагийн сонгуулиа бодсон ч ер нь улс төрийн институд гэх статусаа хадгалж үлдэхийг хүсч л байгаа бол нүүрсний хулгайч улс төрчдөө ил зарлаад өг. Энэ бол зүгээр нэг улс төржил биш. Тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой асуудал болж ужигирч мэднэ. Ийм үед засгийн эрх баригч нам ийм арчаагүй, ялгадсан дээрээ халтирсан байдалтай байвал хямралд нуруугаа холгуулж хоног өдрийг арай ядан барах ард түмнийхээ өмнө хүлээсэн наад захын үүргээ ч умартсан хэрэг болох юм. Нүүрсний хулгайч нараа зарлавал нүгэл чинь нимгэрнэ гэж олон түмэн та бүхнээс шаардаж байна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.88] 2022-12-13 14:55:12

БҮГД ХУЛГАЙЧ 10 %-ИЙН ХУЛГАЙЧ ДАВААСҮРЭН ГЭЭД НЯМДОРЖ НЬ ЗАРЛААД БАЙСАН ШҮҮ ДЭЭ. АРД ТҮМЭН МАРТААГҮЙ ШҮҮ

тогтох [202.21.100.210] 2022-12-12 15:59:00

Тэр энэ нам хамаагүй хууль бус ажил хийсэн хэнбэ гуайг ч шалгаж үнэн мөнийг тогтоох тэгж байж л энэ жагсаалын үнэ цэн оршино. Төрлүү дайраад байгаа эрхэмүүд харин жинхэнэ эзэд нь ч байж магад тэд л үймээн самуунд урайлна өнгөт хувьсгалд уриална. Муу бүхэн ард хоцорч шударга нийгэм тогтох болтугай

Зочин [66.181.160.64] 2022-12-12 11:33:58

ЖИНХЭНЭ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД ӨМДӨНДӨӨ ТАВИХ НЬ ЭЭ,ТӨРИЙГЛ АЛЬ БОЛОХООР МУУХАЙ ХАРАГДУУЛАХ ГЭЭД БАЙХИЙН,ХҮМҮҮС МЭДЭЖ БАЙГАА,УУЛЫН ОРГИЛ НЬ Х,БАТТУЛГА ШАХАГДАНА ДАА БАРИГДАНА ДААА

Зочин [66.181.160.34] 2022-12-12 09:25:08

Урьд шөнө талбай дээр нөгөө Мөнх-Эрдэнэ бараг л зарлачих шиг боллоо. Их ойролцоо гэж бодож байна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.