МАН-ЫН “ЗОЛИОНЫ ТАВАН” ГИШҮҮН АРД ТҮМЭНТЭЙГЭЭ НИЙЛЖ ТЭМЦЭЭД “ХОЖООНЫ ТАВ” БОЛОХ БОЛОМЖТОЙ БАЙНА

Aдмин / Улстөр

МАН нүүрсний хулгайд холбоотой хэмээн өдгөөгийн УИХ-ын гишүүн, өөрийн намын таван хүний нэрийг нийтэд дэлгэлээ. Нийтэд нэрээ зарлуулсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар нар харин үүнийг няцааж, өөрсдийгөө нүүрстэй ямар ч холбоогүй гэцгээж байна. Тэдний яриаг сонсоход үнэхээр л таван гишүүнээ золионд явуулжээ гэж ойлгогдохоор байна. Үлгэрлэвээс, МАН-ын 65 гишүүн арслан барс мэт ард түмний жагсаалд хашигдан аргагүйдээд ирэхээрээ хамгийн чимээгүй, хамгийн фракцгүй, номхон таван гишүүнээ жагсагчдын “аманд хаяж” өгчээ. Уурсаж улангассан ард түмэн энэ тавыг тасчиж идээд тайвшрах ухаантай юм уу даа. Таван гишүүн ч золинд явахгүйн төлөө амиа гартал тэмцэхээ илэрхийлж байна. Тэр ч мэдээж юм, хэн хаа хамаагүй хүмүүсийн төлөө “тахилын ямаа” болохыг хүсэх билээ дээ.

Гэхдээ энэ таван гишүүн ор цэвэр хүмүүс ч биш биз. Тэгээгүй бол юу гэж энэ олон улангассан трактор байсан ч тасчиж идэхээр болчихсон хүмүүсийн аманд хаяхав. Овойж оцойтол нь биш юм гэхэд идсэн уусан зүйл байгаа л байх. Ямартаа ч хууль хяналтынхан шалгахад гогдох зүйлтэй гишүүд мөн ч 40 их наядаар нь дээрэмдэж идээгүй л болов уу. Тэд ингэж идэж уухад бидний хүч яаж ч бодсон хүрэхгүй. Тэгдэг хүмүүс нь тусдаа танк шиг амьтад энэ ордонд байгаа шүү гэцгээгээд байгаагаас харахад.

Гэхдээ эдний эгдүүцээд байгаа зүйл нь жинхэнэ идээчин уугаачдаа хаацайлаад, “номхон тэмээ ноолоход амар” гэгчээр өөрсдийнх нь нэрийг зарлалаа гэдэгт байгаа юм. Нүүрсний хулгайчдын гол гүйцэтгэгчид нь ордонд заларч, уснаас хуурай гарахаар өөрсдийг нь золиосонд шидэж өгч байгаад хэн ч дургүйцэх нь гарцаагүй. Нэр дурдагдсан таван гишүүний алинаас нь ч хууль хяналтынхан дуудаж асуусангүй, байцаалт энэ тэр авсангүйгээр шууд л нэрс зарлаж байгаа нь МАН энэ таван гишүүнээ дорд үзэж, басамжилж байгаагийн тодоос тод илрэл. Энэ муусайн хаачив л гэж, бүүр болохгүй бол жагсагчдаар бариулчихна гэсэн тооцоолол байгаа байх.

МАН-аас золионд гаргаж байгаа таван гишүүн АТГ-ын өмнө зорин очиж мэдэгдэл хийхдээ ч, чуулганы танхимд ч, цахим хуудсаараа ч “Бид тавд нүүрстэй холбоотой нэг ч гишүүн байхгүй ээ. Та нарын хэн нь хэн гэдгийг мэднэ ээ. Үүнийг ордон дотроос хийж байгаа. Харин ч зүгээр юм боллоо. Одоо бид ард түмэнтэйгээ нийлж, нүүрсний хулгайчдыг бүгдийг илрүүлнэ. Жинхэнэ хулгайчдаа илчил. Нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна” гэцгээж байгаа. Гишүүд маань энэ хэлсэн үгэндээ хүрч ажиллаарай гэж захимаар байна. Энгийн биднийг бодвол мэдээлэлд ойр байдаг болохоор таван гишүүнд баримт материал хангалттай олдоно. Дуулсан сонссон юм ч их биз.

Бидний дуулаагүй, мэдээгүй болгоныг баримт факттай нь дэлгэн тэр алдагдсан их хөрөнгийг ард түмэндээ олж өгөхийн төлөө тэмцжээ. Тэр бүгдийгээ баримтуулж, ард түмэнтэйгээ нэгдэж, нүүрсний хулгайчдыг илрүүлэхэд хамтран зүтгэх хэрэгтэй. Ингэвэл жинхэнэ үнэн мөн нь тодорч, хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн бодитоор харах болно. Ингэвэл золионд гаргасан таван гишүүн харин ч хожилын туг мандуулж хожооны таван гишүүн болж мандах болно. Та таван гишүүн хэрэв ингэж ард түмэнтэйгээ нэгдвэл, зориг зүрхтэй байвал, ард түмнийхээ итгэлийг дааж чадвал өөрсдийг чинь зольж байгаа хүмүүсийн оронд ч очих боломжтой шүү.

Хүний нэр төр гэдэг халдашгүй. Ээж аав, эхнэр хүүхэд, ах дүү, найз нөхдийнхөө өмнө хэн ч “хулгайч” гэж дуудуулахыг хүсэхгүй. УИХ-ын гишүүд бол бүр нэмээд сонгогчдынхоо өмнө нэр төрөө гутаалгахыг хүсэхгүй нь тодорхой. Гэмт хэрэгтэн, хулгайч гэж шууд ойлгогдохоор улс орон даяар цоллуулсан хүмүүсийн хувьд нэр төр нь хэрхэн унаж байгааг харах, мэдрэх нь гутамшиг юм. Хэрэв энэ таван гишүүн өөрсдөө үнэхээр хулгай худал хийгээгүй юм бол нэрээ цэвэрлэхийн төлөө тэмцэхгүй бол болохгүй. Намын нэр хүнд, дахиж дэвших гэх мэт элэрсэн баларсан юм бодоод дуугүй өнгөрвөл тэдэнд үлдэж хоцрох үр дагавар нь уршигтай бөгөөд хорлонтой. Тэдний хамаатан садан, үр хүүхдүүд нь энэ хар толбыг үеийн үед үүрэн явах бөгөөд хэзээд “нүүрс хулгайлж эх орноо тоносон” гэх хар шошгыг нүүрэндээ наан амьдрах болно. Үргэлж хоёрдугаар эгнээнд байх ял оногдуулж байна аа гэсэн үг юм.

Тиймээс тодорсон таван гишүүн маань ард түмэнтэйгээ нэгдэж нүүрсний хулгайчдыг илрүүлэхийн төлөө эргэлт буцалтгүй, зогсолтгүй зүтгэх л үлдлээ. Ингэж тэмцэхгүй бол МАН-ын нэр хүндийг аврахын төлөө та таван гишүүн золионд гарч байна. Үнэхээр энэ бүгдийг үүрэхэд хотойхооргүй юм намаасаа хүртсэн бол ч яая гэхэв. Юм хариутай байдаг болохоор бидний ээлж иржээ л гэж бодох биз. Хэрэв үнэхээр тийм л биш өөрсдийх нь яриад байгаа шиг ном дүрмээрээ явсаар энд хүрч золигт гарч байгаа бол харамсалтай юм.

Хонь гаргах гэж дээш нь харуулах үед “эзэн минь ийм өгөөмөр, тэнгэр харж чаддаггүй надыг тэнгэр харуулана гэж яаж бодож чадав аа” гэж хоромхон зуур баярлаж сүйд болдог гэж бид хошигнодог. Өөрсдийн чинь нэрийг зарлахад тэгж л хөөр хөс болоогүй бол, тэгээд худал хулгай хийгээгүй юм бол та бүхэн жагсагч түмэнтэйгээ нийл ээ. Эрх баригчид номхон томоотой таван гишүүний нэр зарласнаар (та бүгдийн өөрсдийн хэлснээр шүү) жагсагчдын уур омгийг дарж, нийтэд хулгайчаа дарсан нэр олоод тайван жаргах санаатай байх. Хэрэв худал нэр зарлаж байгаа бол тэд хулгайгаа болихгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхлээр хулгай хийх санаархлыг үгүй хийж, ард олонд үнэн мөнийг таниулах боломж та бүхэнд байна. Яагаад гэвэл та бүгд ард олноосоо мандат авч ард түмнээ төлөөлөх эрх авсан гишүүдийн маань нэг билээ. Ард олон хулгай, худлыг зогсоох хүсэлтэй байгаа нь та бүгдээр дамжин хэрэгжих ёстой юм.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ИРГЭН [192.82.69.195] 2022-12-20 22:07:52

МАНАН бүлэглэл шударга мөрөөрөө эсвэл хүчтэй хүмүүсийг замаасаа зайлуулдаг. Тэд худал ховыг дээш доошоо хутган хүмүүсийн хооронд үл ойлголцол үүсгээд дундаас нь өөрийнхөө хүмүүсийг шахдаг. Ийм акцыг МАН-д явуулж эхэлжээ гэдэг нь харагдаж байна. Энэ аргын гол толгойлогч гаршсан нөхөр нь Ми болой. Ми-тэй хужаагийн эрлийзүүд, увсын бүлэглэл, ховдын бүлэглэл, баргын түвдийн бүлэглэл нэгджээ. Тиймээс хулгайч нарыг энэ бүлэглэлүүдээс хайвал цаг хугацаа хэмнэх болно.

Бид [124.158.65.109] 2022-12-20 20:04:00

Бид тавд хүмүүс дор дурдсан зөвөлгөөнүүд өгч байна:-1.-Та нар томчуудын нэрийг хэлээд мэдээж шуугиан тарина.АТГ,ЦЕГ,Прокурор "шалгана",тэгээд юм илэрсэнгүй ээ гэхэд та нар хормойг нь ч урж чадалгүй дуусна.Эцэст нь та 5 байнга"гадаа хонох" болно2.-Томчуудыгаа илчилнэ гэж шантаажлаад асар том "ёстой"жинхэнэ хахуулийг аваад орхи3.-Та 5 жагсаал тэмцлийг зохион байгуулалтанд оруулаад удирдаад тэмцлийг иргэний дайны наахнуур болтол нь айлга4.-Та 5 хахууль идчихээд нуугдчихсан пээдгэр "Хонгилын алдарт" цагдаа,тагнуул,АТГ,Прокурор,шүүгч нарыг судалж илчилж гаргаж ирэх, байгууллага биш.хувь хүмүүс рүү нэр заан халдаж байгаа учир удирдлагууд саад хийхгүй гэхдээ дэмжихгүй. сайн сэтгүүлч нартай хамжих хэрэв тэд хүсвэл,тэд гавъяагаа ганцаар эдлэх гээд хамтрахгүй ч байж чадна.Мэдээлэл худалдаж авна,унаа,хоол томилолт,урамшуулал,шагнал гэх мэтээр зардал их гарна.Аль хувилбар зөв бэ

Зочин [202.126.89.195] 2022-12-20 19:33:01

Ард түмэнтэйгээ нэгдэх нь дээр. 2024 онд бие дааж гишүүн болоход чинь нэмэр болно.

зочин [192.82.74.155] 2022-12-20 12:17:41

Хэл амгүй %шалгуулаад зүгээр бол гараад ирнэ шүү дээ. Юунд сандраад бужигнаад байгаа юм бол. но байна даа

Зочин [202.126.88.124] 2022-12-20 11:11:31

Золигт гаргах ямаанууд

Зочин [122.201.21.2] 2022-12-20 00:46:02

Уих-аа тараах зг-г буулгах ажил хийж эхлэх нь та хэдэд оноо ахиулахад хэрэг болох биз нэгэнт та хэдийг зольсон хэлсдүүлсэн гэж үзэж байгаа бол

Шалгуулахдаа хүрвэл ... [103.212.118.148] 2022-12-20 00:27:18

Раднаасэд хуучин 2010-д оны үед Авилгалтай Тэмцэх Газрын Олон нийттэй харьцах хэлтэс (?)-ийн дарга нь байсан. Иймд АТГ-аар шалгуулна гэж юү л болдоо?

ЗОЧИН [64.119.21.202] 2022-12-19 21:13:00

ЭНЭ ТАВАН ХУЛГАЙЧУУД ХУУЧИН ХУУЛИАР ШИЙТГЭГДЭНЭ. ТЭНСЭНЭ ЭСВЭЛ ТОРГОНО. ҮҮНЭЭС ХОЙШХИ ХУЛГАЙЧУУД 20 ЖИЛИЙН ЯЛТАЙ. ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААНА. МАРГААШНААС ҮЛДСЭН ХУЛГАЙЧУУД НЬ ООЧИР ҮҮСГЭХ ВИЙ ДЭЭ.

та 5 юу болсон бэ? олон түмэн та нарыг хүлээж буй шүү [192.82.91.171] 2022-12-19 19:28:26

үгүй тэгээд баахан баримт бий. дэлгэнэ гээд л орилоод байсан чинь ээ 5 чимээгүй боллоо. өөрсдөө гэмтэй хулгай хийсэн л юм байнадоо. баримт дэлгэнэ гэж бусдыгаа шантаажлах, эсхүл ичсэн хүн яадаг билээ тиймл болох шиг боллоо. Хаана бана тэр нэг нэгээр нь дэлгэх баримт чинь Баттөмөр өө, раднаа сэдээ, За нөгөө генерал, Амнөговийн дарга, бас хэн ч билээ нэг нөхөр бүр чимээгүй, нөгөө тэюнээр хатгаж зүүгээр хатгаснаас илүү өвтгөнө гэж өчгөнөөд байсан яалаа. Энэ 5 уул адил хулгайчид. Намтайгаа иохироод бамбай болж нэрээ зарлуулаад оронд нь намаасаа их л шагнал авахаар тохирчлдээ хөөрхийсдөө.

Zochin [14.160.207.154] 2022-12-19 14:57:04

Za hudlaa daa,tegeshiigeed tohirchihno...

Зочин [203.23.199.179] 2022-12-19 14:30:24

Эд нартай нийлвэл нохойн замаар орох биз. Юүхэв. Шударгаар шалгуул дуракуудаа

Мэдрэл [192.82.81.13] 2022-12-19 12:46:40

Мэдрэл


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.