ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ирэх оноос мөрдөгдөнө

Д.Тулга / Улстөр

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ энэ оны зургаадугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль нь 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001) хүчингүй болж улмаар төрийн эрх бүхий байгууллагуудаас баталсан олон төрлийн журмаар зохицуулагдаж байгаа бүх тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрлийг нэгтгэж нэгдсэн нэг тогтолцоог бий болгох юм.

Одоогийн байдлаар ойролцоогоор 914 тусгай болон бусад зөвшөөрөл байгаа нь Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноор 363 болж багасах ба бизнес эрхлэгчдийн дарамт ачааллыг бууруулах юм.

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

Шинэчлэн найруулагдсан "Шүүх шинжилгээний тухай хууль" 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Хуулийн гол зорилго нь хэргийн бодит үнэнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, шүүхийн шатанд яллах, цагаатгах шийдвэрийг гаргах, хүний эрхийг хангахад оршиж байна.

Хуульд шүүх шинжилгээ хийх процессыг илүү нарийвчлан зохицуулагдаж, олон нийтийн дунд сэтгэл санааны хохирол гэж яригдаж ирсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээгээр тогтоох, шүүх мөнгөн дүнгээр үнэлэх, хохирлыг барагдуулах үйл ажиллагааг тусгаж, эрүү, иргэний зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж хуульчиллаа.

Гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг ялгамжтай тогтоож ирсэн байдал арилж, хүн бүрд хууль тэгш, хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдэж, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх харилцаанд ахиц дэвшил гарах боломжтой болно.

Мөн энэ хуулиар хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологи, хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлыг шүүх шинжилгээгээр тогтоож, үнэлгээг тооцох, цахим технологи, инженер техникийн шинэ төрлийн шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагад нэвтрүүлж байна.


Сэтгэгдэл

ИРГЭН [103.57.92.65] 2022-12-27 01:48:29

ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЖ ЧАДДАГҮЙ УЛСАД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД САЙХАН АМЬДАРНА

ЗОЧИН [202.126.89.192] 2022-12-26 15:42:27

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ГЭДЭГ БОЛ ХАХУУЛЬ НЭХ ГЭСЭН ҮГТЭЙ УТГА НЭГЭН БОЛСОН ШҮҮ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨР ДАРАМТЛАН АВИЛГА НЭХДЭГ НЬ НУУЦ БИШ ЭНЭ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ БҮҮР БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ. ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД АМЬД ЯВАХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛАХЫН ТУЛД ЦӨӨН ХЭДЭН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ ТЭР НЬ ИЛ ТОД ЯВАГДАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.