О.БАТХҮҮ: АРМИ, ДОТООДЫН ЦЭРЭГТ ХУУЛИАРАА ӨНДӨР ЭРХ МЭДЭЛ ОЛГОВОЛ АЛЬ НЭГ УЛСЫН, ХЭН НЭГНИЙ ЯВУУЛГААР ТӨРД ЦЭРГИЙН ЭРГЭЛТ ГАРАХ БОДИТ АЮУЛ ТУЛГАРДАГ

Д.Тулга / Улстөр

Хуульч О.Батхүүтэй ярилцлаа.


-Монгол Улсын Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр УИХ-д Дотоодын цэргийн тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төсөлд дотоодын цэргийг УИХ-ын гишүүнтэй эн тэнцүү эрх мэдэлтэй, халдашгүй байх талаар тусгасан хэмээн та цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлсэн байсан. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Тус хуулийн төсөлд анхаарал татсан хоёр заалт орсон байна. Нэгдүгээрт, Тус хуулийн 36.7 зүйлд “Дотоодын цэргийн албан хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь, эсвэл хэргийн газарт гэмт үйлдлийн нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэж байх үед дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг хийхийг хориглоно хэмээн заасан. Энэхүү заалт нь УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдалд хамаарах хуулийн заалттай ижил заалт гэсэн үг. Гэхдээ УИХ-ын гишүүн бол 76 байдаг. Дээр нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад ч мөн энэхүү халдашгүй дархан байдлын хууль хамаардаг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд 78 хүнд үйлчилдэг тусгай эрхийг дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд олгох гэж байна. Тус хууль яг хэдэн хүнд хамаарах нь нэгдүгээрт ойлгомжгүй байна. Өргөн барьсан хуулийн төслөөр бол албан үүргээ гүйцэтгэж байгаа дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд хамаарахаар байна. Ингээд бодохоор тус хуулийн үйлчлэх хязгаар нь маш өргөн болно гэсэн үг.

-Хэрэв дотоодын цэргийг баривчлахаар бол дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөл олгохгүй бол барьж саатуулах эрхгүй гэсэн үг үү?

-Тийм л дээ. Хэрэв тухайн алба хаагчийн баривчлах, саатуулах зөвшөөрлийг Дотоодын цэргийн командлагч өгөхгүй бол ямар нэгэн байдлаар баривчлах, саатуулах ямар ч боломжгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн нэг хүнээс хамааралтай болно гэсэн үг. УИХ-ын гишүүдийн тухайд нөхцөл байдал арай өөрөөр яригддаг. Хэрэв хэн нэгнээ УИХ-ын гишүүн гэмт хэрэг, гэмт үйлдэлд холбогдолтой байж магадгүй гэдэг нь тогтоогдвол ядаж УИХ-аар тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцдэг. Гэтэл уг хуульд Дотоодын цэргийн командлагч хүсвэл өөрийн үзэмжээр хандах боломжийг хангаж өгсөн байна. Тиймээс Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн УИХ-ын гишүүнтэй ижил бүрэн эрх эдлэхээр болж байна. Тухайлбал, ямар ч улс оронд гэмт хэргийг яг үйлдэл дээр нь барих тохиолдол харьцангуй бага байдаг. Ихэвчлэн гэмт үйлдэл гарсны дараа гомдол мэдүүлдэг. Гэтэл яг үйлдэл дээр нь бариагүй л бол бусад байдлаар хянах, шалгах боломжгүй бол хуулийн хамгаалалтад орж байна. Түүнчлэн дараагийн гаргаж тавих зүйл заалт ч мөн ноцтой санагдаж байгаа юм.

-Ямар зүйл заалт болоод ноцтой асуудал дагуулахаар байгаа нь сонирхол татаж байна?

-Хоёрдугаар ноцтой санагдаж байгаа зүйл заалт бол 33.1.10-т “Хамгаалалтад байгаа объектын ойр орчимд илэрсэн шижиг бүхий хүн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, бичиг баримтыг нь шалгах, гарсан зөрчлийг нь шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад шилжүүлэх” хэмээн заасан. Энэ зүйл заалтаараа Дотоодын цэрэгт хязгааргүй эрх мэдлийг шилжүүлж байна. Тухайлбал, төрийн хамгаалалтад төрийн ордон, яам, тамгын газрууд, стратегийн чухал ач холбогдол бүхий обеъктууд болох цахилгаан станцууд, цэвэр усны сан бүхий байгууламж, МҮОНРТВ гэх мэт объектууд олон бий. Тэгэхээр эдгээрийн ойр орчимд гэдэг нь яг хэдэн километр, хэдэн метрийн зайг зааж байна вэ. Мөн сэжиг бүхий гэдэг нь өнөөх цэргийн үзэмж болно. Хэрэв иргэн гараа халаасандаа хийгээд алхаж явахыг хараад энэ ямар сэжиг бүхий хүн бэ гээд шууд шалгах юм уу. Хүний биед шалгалт хийхээс гадна тээврийн хэрэгслийг ч шалгана. Түүнчлэн гарсан зөрчлийг шийдвэрлэх гэдгийг хэрхэн ойлгох вэ. Дотоодын цэргийн алба хаагч иргэнийг зөрчил гаргасан хэмээн үзсэн тохиолдолд шаардлагатай бол цагдаагийн байгууллагад шилжүүлнэ, үгүй бол өөрийн үзэмжээрээ тухайн иргэнийг саатуулах, торгох, байцаалт мэдүүлэг авах, хорих, бүр цаашлаад буудах юм уу. Яг яах юм бэ. Угтаа хүнийг саатуулах эрх цагдаагийн байгууллагад хуулиар олгогдсон. Хоёрдугаарт, прокурорын зөвшөөрөлтэйгөөр саатуулдаг. Ингээд бодохоор эрээн алаг хувцас өмссөн хүн хүссэн хүнээ сэжигтэн хэмээн зогсоож шалгах, хүссэнээрээ шийдэх эрхийг дотоодын цэрэгт олгож байна. Миний хамгийн гол санаа зовж байгаа асуудал бол цэргийн байгууллага байлдааны зэвсэг, техник хэрэглэх, ашиглах эрхтэй. Гэтэл цагдаа нарт юу байна гар буу л байгаа. Тэгвэл дотоодын цэрэгт автомат буу бий. Дээр нь цэргийн тусгай хэрэгслийг бүрэн ашиглах эрхтэй болно.

-Өөрөөр хэлбэл, цэрэг армид Засгийн газрын дайтай эрх мэдэл шилжиж очно гэж ойлгож болох уу?

-Манайх шиг хүн ам цөөтэй, газар нутаг томтой, байгалийн баялаг ихтэй улс оронд цэргийн эргэлт ойр ойрхон гардаг. Ялангуяа хэзээ, ямар үед цэргийн эргэлт гардаг вэ гэхээр яг манайх шиг үймээн бужигнаан ихтэй үед гардаг. Өөрөөр хэлбэл, иргэд Засгийн газартаа итгэхгүй эсэргүүцэл, жагсаал цуглаан хийж байгаа ийм үед гардаг. УИХ буюу хууль тогтоох байгууллагын нэр хүнд шалан дээр уначихсан, шүүх засаглалдаа итгэхгүй, төрийн байгууллагууд нь бэхжээгүй, төрд ажиллаж байгаа бүгдийг нийтээрээ хулгайч хэмээн цоллож, төрөөс зайлуулахыг хүсэж байгаа ийм үед иргэд хүссэн хүсээгүй армидаа ханддаг. Тиймээс төрд зайдалсан хулгайчуудыг бүгдийг нь шоронд аваачиж хийгээд, хөрөнгийг нь хурааж, хариуцлага үүрүүлэх “чанга гар” хэрэгтэй гэж үздэг. Ийм үед Дотоодын цэргийн командлагч улс орон, иргэдийнхээ сайн сайхны төлөө төрийн эрхийг өөртөө авна гэх хөдөлгөөн үүсвэл тэднийг зогсоох ямар ч боломжгүй болно. Тухайлбал, дээрх хууль батлагдвал буу үүрчихсэн дотоодын цэрэг гудамжаар явж байхад цагдаагийн алба хаагч түүнийг зогсоох ямар ч боломжгүй болно. Учир нь тэр хүн гэмт хэрэг үйлдээгүй учраас зогсоох эрх байхгүй, Дотоодын цэргийн командлагч нь зөвшөөрөөгүй л бол түүнийг баривчлах боломжгүй болно. Намайг муу амлалаа гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ цэргийнхэнд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Засгийн эрхийг авах бүрэн бололцоо гарахыг үгүйсгэхгүй.

-Дотоодын цэргийн тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлчихсэн. УИХ-аар батлагдаагүй учраас зүйл заалтад өөрчлөлт оруулах боломж байгаа шүү дээ?

-Хуулийг өргөн мэдүүлсэн гэдэг нь олон нийтээс, салбарын мэргэжилтнүүдээс, холбогдох яам тамгын газруудаас санал авах үеэ давчихсан гэсэн үг. Харин одоо УИХ-ын гишүүдийг батлаад өгөөч гэсэн шатан дээрээ явж байгаа. УИХ-ын гишүүд уг хуулийн төсөлтэй танилцаад буцаах, өөрчлөн найруулах эрх нь бий. Гэхдээ анхнаасаа ийм хуулийн төсөл оруулж байгаа нь буруу. Бас нэг санаа зовоож байгаа асуудал бол манай дотоодын цэрэг, арми мөнгөтэй болсон. Учир нь үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болон төмөр зам, авто замын ажилд дотоодын цэргийг татан оролцуулсан. Үүний ард олон арван тэрбум төгрөгийн төсөв яригдана.Арми мөнгөтэй болно гэдэг тэнд тодорхой хэмжээний эрх ашиг үүснэ. Тэгэхээр нэгдүгээрт мөнгөтэй, хоёрдугаарт хуулиар хамгаалагдсан, гуравдугаарт нийгэм савлагаатай Засгийн газар, УИХ, улстөрчдөд итгэх итгэл сул байгаа, нийгэмд ямар нэгэн “чанга гар” хүсэх иргэд олон байгаа ийм үед энэ бол маш эрсдэлтэй хууль. Манайх шиг жижиг улсад тусгаар тогтнолын баталгаа нь парламентын засаглал байдаг. Гэтэл арми, дотоодын цэрэгт хуулиараа өндөр эрх мэдэл олговол аль нэг улсын, хэн нэгний явуулгаар цэргийн эргэлт гарах бодит аюул тулгардаг. Тиймээс энэ хуулийг эгүүлэн татах нь зүйтэй.

-Хууль батлагдсан л бол түүнийг дагаж мөрдөхөөс өөр аргагүй. Тиймээс хуульд заасан цэг, таслал, үг бүр утга учиртай гэдгийг хаа хаанаа анхаарах, түүнд хяналт тавих ёстой санагдаж байна?

-Хууль тогтоомжийн тухай хууль батлагдсаны үр дүн одоо гарч байна. Өмнө нь УИХ дээр хууль хэлэлцэгдэх үед л мэдээлэл авдаг байсан бол одоо УИХ цахим орчинд хэлэлцэгдэх гэж байгаа хуулийн төслүүдээ нээлттэй байршуулдаг болсон. Үүний үр дүнд бид хуулийн төсөлтэй танилцаж, ийм ийм асуудал үүсч болзошгүй гэдгийг урьдчилж олон нийтэд мэдээлэх боломж бүрдсэн. Ямартаа ч Дотоодын цэргийн тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлагдахгүй гэдэгт итгэж байна. Батлагдаж ерөөсөө болохгүй. Хоёр том гүрний дунд оршдог манайх шиг улсын УИХ, ЗГ-ын нэр хүнд унасан, шүүх засаглалд итгэх иргэдийн итгэл суларсан ийм үед цэрэг, армид их хэмжээний эрхийг хуулиар олгож болохгүй.

-Цэрэг армид хуулиар их хэмжээний эрх олгогдвол ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Дэлхийн түүхийг бид харж түүнээс сургамж авах ёстой. Дэлхий даяар цар тахлаас үүдэн хямралд өртөж байна. Энэ хямарлын нэг үзүүр нь манайд үзэгдэж, нүүрсний хулгай түүнийг өдөөж байна. Сүүлийн хоёр жил манай нийгэмд иргэдийг бухимдуулсан олон бодлого шийдвэр гарлаа. Энэ бүхэн хуримтлагдсаар иргэдэд гарц гаргалгаа харагдахгүй байна. Нүүрсний хулгайтай холбоотой хэлэлцүүлэг Төрийн ордонд өрнөхөд нэгэн эмэгтэй “Та нар бүгд хулгайч. Хулгайч хулгайчаа шалгадаггүй. Би та нарт итгэхгүй байна” хэмээн бухимдлаа илэрхийлсэн. Түүний энэ үйлдлийг зөв хэмээн хүлээж авч байгаа иргэд олон байна. Дээр нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраа тараах тухай ярьж байна. Ийм зүйл болвол улс орныг хэн удирдах вэ гэхээр армийнхан л авна. Ямар ч шударга хүн байгаад нэгэнт эрх мэдэлд хүрсэн бол эрх мэдлээсээ буухыг хүсэхгүй. Өөрөөр хэлбэл, нэг хүний дарангуйлалд шилжиж, хэн нэгнийг хэлмэгдүүлдэг үе рүүгээ очно. Алдсан ч, оносон ч сүүлийн 30 жил бий болгосон манай улсын ардчилал нурж унана. Цэргийнхэнд их хэмжээний эрх мэдэл өгснөөр төрийн эргэлт болдог түүхийг заавал өөр дээрээ туршиж байж сургамж авах хэрэг байхгүй.

эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

зочин [202.21.116.11] 2022-12-30 13:48:30

энэ маш их аюултай санаатайгаар энэ хуулийг оруулсан хэн гэдэг нь ч тодорхой хэзээ энэ хуулийг хэнд ашиглах нь ч тодорхой олонхи байгаа энэ үедээ энэ хуулийг зохиосон гэхдээ цөөн шудрага ном уншдаг гишүүд бий арай батлахгүй байлгүй иймл юм дутаж улс орон удирдах чадвар лидэр гүй болохооор маш олон хог ургамал ургаж эхэлдэг одоо тийм үе байна зүгээр л хар массын саналын төлөө юу хамаагүй хийж байна хэдэн зоосны төлөө юугаа ч хайрлахгүй өгч байна хэлэх үг алга жагсаалд өөрдөө турхираад цэргийн эргэлт хийж хунтын засгийн газар байгууулхыг хүсэж байна. ........ нар

Зочин [66.181.160.111] 2022-12-30 09:37:08

Монголчууд цэрэг армидаа итгэхгүй өөр хэнд итгэх юм . Төр , засаг , шүүх , цагдаа , гааль , тагнуул , тэр битгий хэл зам тээвэр хүртэл бүгд ХУЛГАЙЧИД болсныг , монголын баялагийг цөлмөн дээрэмдэж байгааг ЗАСГИЙН ГАЗАР нь - ЕРӨНХИЙ САЙД нь зарлаад - тэмцээд , бүрэн эрхт төлөөлөгчидөө ажиллуулаад ажиллуулаад хүчин мөхөсдөж байгааг харахгүй байна уу . ард түмэн " битүүхэндээ - дотор хүндээ " АРМИА л харж - залибарч суугаа . Монголын тусгаар тогтнолыг түүхийн турш - д арми л авч ирж , АРМИ л хамгаалж байсан . Яг үнэн хэрэг дээрээ , армид алба хааж байгаа аавын хүүдүүд - ардын цэргүүд л ХУЛГАЙЧИД БИШ - АРИУН ЦЭВЭР , ЭВДРЭЭГҮЙ , ЧИН ШУДАРГА ХОЙЧ ҮЕ МИНЬ байгаа болов уу , генералаар " мялаалгаагүйгээс " дооших зиндааны цэргийн дарга нартаа ч ард түмэн итгэж байгаа байх ...

Зочин [66.181.181.242] 2022-12-28 13:38:03

Энэ хуулийг маш сайн бодож боловсруулж хийх хэрэгтэй байхаа. Хамгаалалт бүхий газрын ойролцоо гэмт хэрэгтэн хорлон сүйтгэгч эсвэл жирийн учир үл мэдэх иргэн ч явж байж болно шүү Дээр үед оросийн цэргийн харуулд шөнөөр согтуу хүн төөрч яваад буудуулсан түүх байдаг шүү.

Зочин [103.126.107.248] 2022-12-28 13:33:31

Mash zuv, mongol uls huchirheg parlamenttai baij l hogjino. Ugui bol oros shig bolno.

Шардлагатай болвол цэргийнхэнд засгийг өгч болох л юм. [103.212.118.148] 2022-12-27 23:09:45

Иргэний засгийн газар хэтрүүлэн янаглаад, хээл хахуульд автаад, үр дүнтэй засаглаж чадахгүй бол асуудлыг шулуун сэтгэдэг, авилгад өртдөггүй, эх оронч, аливаа зүйлийг шуурхай нэг мөр шийдэж хэрэгжүүлдэг ЦЭРГИЙНХЭН барьж аваад хийчихнэ. Сүхбаатар 1921 онд тэгсэн. Өмнөд Солонгос, Тайланд, Туркийг хар. Цэргийнхэн улс үндэстнээ хөгжүүлсэн биздээ?

Зочин [202.9.46.200] 2022-12-27 22:11:29

УИХ ЗГ Хууль шүүхин байгууллайа бүрэн ялзарёан байгаа учраас ард түмэн шударга ёсыг хүсч шаардаж байгаа учраас л энэ хууль орж ирж байгаа шүү дээ. Бүгд сүлжээгээрээ авилгалд холбогдсон биё биедээ хариуцлага тооцохгүй байгаа учраас, өөр гарц гаргалгаа харагдахгүй байгаа учраас ийм хууль орж ирж байгаа. Тиймээс дэмжихээс өөр арга байхгүй.

Батхүү гэнүү [139.5.217.134] 2022-12-27 21:57:03

ийм худ гаруудаас болгоомжлоорой

Angeline [166.88.248.9] 2022-12-27 21:38:35

เว็บบาคาร่า เกมไพ่จากCASINOที่ได้รับความนิยมเยอะที่สุด ไม่ว่าจะเป็นประเทศไหนก็จำต้องรู้จักกันอย่างไม่ต้องสงสัย และก็ในตอนนี้การเล่นบาคาร่าออนไลน์เว็บตรงนั้นไม่จำเป็นที่ต้องไปไกลถึงบ่อนต่างแดน สามารถร่วมบันเทิงใจได้อย่างง่ายดายผ่านเว็บcasino โดยทางพวกเรา GODBET789.COM เป็นเว็บไซต์ที่เปิดให้บริการผู้เล่นได้เล่นcasino onlineแบบครบวงจร ไม่ว่าจะเป็น บาคาร่า มือถือ, รูเล็ต, ไฮโล, เดิมพันกีฬา, เกมโชว์, เกมยิงปลาและก็ฯลฯ โดยทางเรานั้นเป็น เว็บบาคาร่าเว็บตรง ที่ได้มาตราฐานระดับโลก นักเสี่ยงดวงจะได้เล่นกับคาสิโนสากลต่างๆมากไม่น้อยเลยทีเดียว ไม่ว่าจะเป็น SA GAMING, AG ASIA GAMING, SEXY BACCARAT, EVOLUTION GAMING รวมทั้งคาสิโนอื่นๆอีกมากมาย ท่านจะได้เล่นกับวีดีโอไลฟ์สดที่ส่งตรงมาจากเมืองนอก สามารถเดิมพันได้อย่างเรียลไทม์ โดยบาคาร่าautoของพวกเรานั้นก็จะคัดเลือกแต่ค่ายคาสิโนที่ได้มาตราฐานมาให้ท่านได้เล่น ซึ่งการันตีได้เลยว่าไม่มีอันตรายและไม่มีการโกงหรือทำไพ่อย่างแน่แท้ สามารถเลือกเดิมพันได้ตามที่ใจต้องการ สมัครเว็บตรงบาคาร่า กับเราได้ไม่ยากฟรีไม่เสียค่าบริการ ทำตามได้ดังต่อไปนี้ 1.เข้ามาที่เว็บ godbet789.com หรือแอดไลน์มาที่ @godbet789 (มี@) 2.กรอกเบอร์มือถือ, เลขที่บัญชี แล้วก็ข้อมูลส่วนตัวอีกเล็กน้อย 3.ล้อคอินเข้าระบบ เพียงทำตาม 3 ขั้นตอนข้างต้นนี้ ท่านก็จะสามารถเล่นเว็บบาคาร่ายอดนิยมได้ทุกที่ที่ต้องการ เล่นได้ทั้งยังบนcomแล้วก็โทรศัพท์มือถือ ไม่ว่าจะอยู่ที่แห่งไหนขอแค่เพียงมีอินเตอร์เน็ตแค่นั้น ก็สามารถเล่นบาคาร่าออนไลน์เว็บตรงกับทางเราได้ หาเงินออนไลน์ได้ง่ายๆทุกที่ที่ต้องการที่ต้องการ พวกเรามีบริการที่จะอำนวยความสะดวกให้แด่ท่าน สิ่งแรกคือระบบฝากถอนออโต้ ที่สามารถทำรายการได้เพียงแต่ 15 วินาทีเพียงแค่นั้น ไม่ต้องส่งสลิปให้Adminให้เสียเวล่ำเวลา เพียงโอนเงินแล้วหลังจากนั้นคอยเพียงอย่างเดียว และยังสามารถทำรายการฝากถอนไม่มีอย่างต่ำ เริ่มต้นที่ 1 บาทได้อีกด้วย สมัครบาคาร่า วันนี้รับโบนัสเครดิตฟรี 100% ทันทีตั้งแต่เริ่มเล่น casinoของพวกเรา มีค่ายคาสิโนอะไรให้เล่นบ้างดังนี้ SA GAMING, AG ASIA GAMING, SEXY BACCARAT, EVOLUTION GAMING, Pretty Gaming, Allbet, Ebet, Dream Gaming, Big Gaming, Pragmatic play, BetGAME แล้วก็ GreenDragon ทุกค่ายเป็นค่ายเกมที่ได้รับความนิยมอย่างมากมาย รับประกันได้ว่าไม่เป็นอันตรายแล้วก็ได้มาตราฐานสากลอย่างแน่แท้ ท่านจะได้รับความสนุกสนานแบบไม่มีไหนให้ได้มาก่อน ร่วมบันเทิงใจกับทางพวกเราได้ตลอด 24 ชั่วโมง ไม่มีวันหยุด ยิ่งเล่นยิ่งมัน ยิ่งเล่นยิ่งได้เงิน สมัครบาคาร่า อัพเดทใหม่ เล่นง่ายได้บนโทรศัพท์มือถือ ไม่มีกระตุก ไม่หลุดระหว่างเล่น Godbet789.com สามารถเล่นเว็บพนันคาสิโนบาคาร่าได้ผ่านมือถือ ไม่จำเป็นต้องดาวน์โหลดAppication เล่นได้ผ่านทางหน้าเว็บโดยตรง ไลฟ์สดส่งตรงมาจากต่างแดนอย่างแน่แท้ เปิด Usesername วันนี้ลุ้นรับpromotionเครดิตฟรีเยอะแยะ โบนัสไม่มีกลั้นจัดหนักจัดเต็มตลอดทั้งปี สมัครเล่นกับBaccarat เว็บcasino onlineที่มั่นคงและก็ปลอดภัยที่สุดในไทย สำหรับผู้ที่ไม่แน่ใจ สามารถทดลองเล่นเว็บบาคาร่าตรงไม่ผ่านเอเย่นต์กับทางพวกเราได้ เราให้เครดิตฟรีสำหรับคนที่ต้องการทดลองเล่นถึง 10,000 บาท เล่นได้ตามที่ต้องการไม่ต้องฝากเงิน เมื่ออ่านเค้าไพ่หรือมองไพ่แม่นแล้ว อยากลงเงินเดิมพันจริงก็สามารถทำเป็น เพียงฝากเงินเข้ามาเป็นเครดิตเอาไว้เล่นเท่านั้น เลือกเว็บไซต์เกมคาสิโนที่เหมาะสมที่สุดเวลานี้ รองรับการเล่นระบบภาษาไทย ไม่มีเรื่องราวฉ้อโกง เล่นบาคาร่าautoได้เงินจริงต้องที่ Godbet789.Com แค่นั้น บาคาร่า เว็บตรงไม่ผ่านเอเย่นต์

Зочин [202.9.46.9] 2022-12-27 21:17:23

Монгол цагдаажсан фашист улс болж байгааг бататгасан бас нэг хууль болж байнадаа Уг нь Монголд арми цагдаа цэргийг 50 дээш хувь цомхотгомоор байгаа юм ямар ч хэрэггүй татвар төлөгчдийн мөнгийг үрдэг салбар НДШ ЭМДШ төлөхгүй бусдын төлсөн мөнгийг хулгайлж байдаг хүчний салбарууд үнэндээ хэрэггүй ..

Зочин [202.21.100.50] 2022-12-27 17:55:49

яг энэ үед ямарч улс төрч хийж чадахгүйг цэргийн эргэлтээр хийж болбол яахав.

Зочин [202.9.40.197] 2022-12-27 14:53:21

Манайд бол ерөөсөө цэрэг армийн хэрэг байхгүй.

зочин [66.181.189.97] 2022-12-27 15:57:41

Харийнхны гар хөл бологсод, боолууд, эх орноо худалдагсад л ингэж дуугарч байдаг юм. Цэргийг 1000 жил тэжээж 1 өдөр хэрэглэдэг гэж үг байдаг юм шүү.

Зочин [202.126.88.107] 2022-12-27 14:24:12

Ofitseruud tsergiin ergeltiin tuhai yarij baisan shuu

зочин [66.181.189.236] 2022-12-27 13:32:28

Нямбаатар сайд яагаад яаравчлаад цэрэг нэмэх хууль оруулж ирэв шалгаж нарийн тунгаахтай санал нэг байна. Ерөнхийлөгчийн засаглалруу л аажмаар ойртуулаад байх бололтой.Их хурлын эрхийг ЗГ-руу татахыг хүсэж байна. Гишүүд анхааралдаа авах хэрэгтэй. Аюулгүйн хороо хаана байна

зочин [66.181.189.97] 2022-12-27 16:02:11

Нефтийн үйлдвэр гэх мэт улсын онц чухал обьектууд шинээр ашиглалтад орохтой холбогдуулан дотоодын цэргийн анги нэмэх тухай л ярьж байна лээ. Асуудлыг наанатай цаанатай нь судалж байгаад дараа нь "мэргэн сургааль, ариун шүүмжээ" бичиж байвал зүгээр дээ. Дотоодын цэргийн үүрэг зориулалт, Зэвсээгт хүчний үүрэг зориулалт хоорондоо ялгаатай байдаг. Мэдлэгээ нэмэгдүүлээрэй

Зочин [66.181.178.239] 2022-12-27 13:18:51

онцгой эрх яасан ч олгож болохгүй тэр тусмаа ийм нөхцөлд, харинч цэргийн эрх мэдлийг багасгаж цомхон чадварлаг армитай байх ёстой, хойд солонгос л болох гээгүй юм бол


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.