Казиногийн хуулиас илүү нэн тулгамдсан асуудал олон байхад эрх баригчид мэдэхгүй байна гэж үү

Д.Тулга / Улстөр

УИХ-д өргөн баригдсан хуулийн төслүүдээс энэ долоо хоногт казиногийн хууль олны хэл аманд нэлээд өртлөө. Эрх баригчдын тайлбарлаж буйгаар энэ хуулийн төсөл монголд валютын урсгал нэмэгдэх сайн талтай гэгдэж буй ч мөрийтэй тоглоомыг дагасан хууль бус далд гэм хэрэг цэцэглэх вий гэсэн болгоомжлол ч иргэдийн зүгээс хэлж буй юм. Мөн тоглоомын эрх зүйн орчин бүрдүүлэх гэж хайран үнэ цэнэтэй цаг хугацааг үрэгдүүлж, төрийн аппаратыг ажиллуулж, улсын төсвийн зарлагыг зарцуулж ийм төсөл оруулж байгаа нь цаг үеэ олоогүй мэдрэмжгүй болж таараад байна. Эдийн засгийн үзүүлэлтүүд сайжрах хүлээлтгүй иргэдийн амьжиргаа улам хэцүүдэж, үнийн өсөлтөд нэрвэгдсээр байхад баян цатгалан орныг дуурайж янз бүрийн үр ашиг муутай, бодит орчин нөхцөлдөө буух боломжгүй хуулийн төслийн хойноос төрийн ажил цалгардаж байгаа нь харамсалтай. Хөдөө хотгүй хямралын үеийг гатлах гэж малчид ган зудад зүдэрч, нийслэлчүүд утаа, түгжрэл, ажилгүйдэл ядууралд доройтсоор. Мөн хоолойд тулчхаад нэн яаралтай шийдэл хүлээж суугаа асуудлын нэг бол Улаанбаатар хотын ус дулаан, цахилгааны хүрэлцээ төдийгүй тэдгээрийг хариуцан ажиллуулдаг төрийн мэдлийн компаниудын алдагдал, нөөцийн хомсдол аюул дагуулж мэдэхээр байна. Үүнд УИХ, ЗГ-ын гишүүд анхаарал хандуулж, ухаанаа уралдуулж, гарц гаргалгаа, шийдвэрлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд хүч бололцоогоо дайчлан ажиллах нь тэдний иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг төрийн нэрээр андгайлсан тангаргынх нь учир утга байлтай.


Сэтгэгдэл

Казино зөв өө . [192.82.81.130] 2022-12-29 10:12:02

Монголчууд бид баялгаа алт эрдэнэсээ гадныханд их ч өглөө алдлаа . Оюу толгойгоос зөвхөн 2014 онд үйл ажилгаа нь эхлээд 148000 тонн зэс 18 тонн алт олборллоо . Одоо 9 жил боллоо . Энэ тоо жил бүр бүүр өсөөд л байх болно . Хайран сайхан баялаг . Таван толгойгоос 6 сая тонн нүүрс алдагдлаа . Тэгвэл казино байгуулаад гадны баячуудаас мөнгө олоё л доо яадын . Азийн маш олон оронд казино байж л байна.

Казино зөв өө . [192.82.81.130] 2022-12-29 10:05:04

Монголд казино яагаад байж болохгүй гэж вээ . Манай баячууд гадны казинод 10 аад тэрбум доллар аа алдсан . Одоо эргүүлж олдог авдаг болноо . Монголчууд бүү санаа зов оо . Та нарын талхны мөнгийг чинь тоож авахгүй ээ хөө.

Зочин [192.82.67.23] 2022-12-28 22:59:26

Хэ хэ хуулийн сайд нь маш их яарч чичрээд нөгөөдүүл нь цангасан юм шиг зүйл болоод байгаа юм бишүү худлаа зг гэдгээ л харуулж байхгүй юу

Зочин [192.82.68.98] 2022-12-28 19:28:28

Казиноогоор яадгийн иргэд чинь өлсөж өлбөрч, өвдөж үхэхнээ юмны үнэ цагаар өсөж байна. Зарим хүнсний дэлгүүрийн худалдагч нар орой авахад 1900 байсан зшйл өглөө 11 цагийн үед авахад 2100 болгож өсгөж байна энэ юу вэ? Луйвар уу? Аль эсвэл үнэ цагаар нэмэгддэж байгаа нь зах зээлийн хууль уу? Хэлээд аль хулгөйчуудааа

Оюун [202.9.46.115] 2022-12-28 17:36:28

Хулгайчуудаа далд ор

Зочин [91.20.63.178] 2022-12-28 15:09:42

Төрийн хүмүүс солиорчээ. Мөнгө шулж олох л арга замыг л сайн мэдэх юм. Сэтгэл алга энэ хүмүүст.

fcsef [103.142.76.38] 2022-12-28 16:36:13

fuck

Зочин [202.126.89.118] 2022-12-28 12:54:45

3 сая хүнтэй. Казино хэрэгтэй гэж үү.

Зочин [202.179.26.138] 2022-12-28 12:06:27

Sugalaa uzeh gej CaTV-d mungu tulduggui baigaa shuu HHZG-aa

зочин [66.181.180.117] 2022-12-28 11:05:01

Эхлээд ядуучуудыг хошигруулж ашиг олж байгаа гэмгүй царайтай шулаач суглаагаа зогсоо. Яасан баян юм. Телевизийн олон сувгуудыг эзэмдсэн байна.

Zochin [103.26.193.190] 2022-12-28 10:52:03

Daranguilj duusahgvi tohuurahj duusahgvi ym bvgd buuhaasaa umnu ged l mongoliin esreg bvgdiig hiij hulgailj tsulmuud l arilah bhda. Ard irged ni hadand hashigrahtai adilhan deerlehvvlj bn. Tolgoigvi bool tsagdaagaar manuulj bgad l hichneen olon jil darlawdaa

Зочин [202.9.46.76] 2022-12-28 06:07:36

Арчаагүй улнууд одоо яая гэхэв


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.