Х.Нямбаатар: БНХАУ ирэх сарын 8-наас боомтуудаа шат дараатай нээхээ мэдэгдсэн

Д.Тулга / Улстөр

Хууль зүй, дотоод хэргийнсайд Х.Нямбаатар өнөөдөр Монгол Улс, БНХАУ хооронд хил нээх асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ үеэр "Боомтын сэргэлтийн үндэсний зөвлөл сая БНХАУ-ын талтай цахим уулзалт хийлээ. Уг уулзалтын үеэр боомтын чиглэлээр явуулж буй бодлого, чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ярилцсан. БНХАУ-ын Онцгой комиссын 144 дүгээр шийдвэрээр 2023 оны нэгдүгээр сарын 8-наас зорчигч тээврийн боомтыг шат дараатай нээхээр болсноо мэдэгдсэн. Тус шийдвэрийг шууд тэрхүү 8-ны өдрөөс хэрэгжинэ гэж ойлгох нь өрөөсгөл. Эхний ээлжинд Замын-Үүд-Эрээний боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх юм. Ингэхдээ бэлтгэл ажил хангагдсан тохиолдолд хил нээгдэнэ. Үүний дараа Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээнэ.

Манай улс хуурай газраар ӨМӨЗО-той 14 боомтоор хиллэдгээс 13 нь бараа солилцоо хийгддэг. Түүнчлэн Хавирга-Ар хашаатын боомтыг нээх асуудлаар санал солилцоход уг боомтыг нээхээр урд хөрш бэлтгэл ажлаа хангаж байгаа гэлээ. Агаарын тээврийн салбар ч мөн ялгаагүй бэлтгэл ажлууд хийгдэж байгаа гэсэн мэдээллийг өгсөн" гэв.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.88.70] 2022-12-30 15:18:38

Хилээ нээхээ хойшлуулах хэрэгтэй..Хятадад короногийн хурдан халдах хувилбар хүчтэй тархалттай байхад бид дийлэхгүй хүчин мөхөсдөж мэднэ.Цагаан сар гээд баахан хүмүүсявна. Хятад руу хөрөнгө маань бэлэн мөнгөөр урсана.

Зочин [202.179.25.26] 2022-12-30 10:46:16

Үеэлүүд болхн Оюунэрдэнэ та хоёр яагаад худлаа яриад байна. Энэ ЭТТ-гоо дуусгаач ээ. ТэрА. Адьяасүрэн , Х,Баттулга нараа шоронд хийгээч ээ. Жинхэнэ хулдгайч нар шүү дээ. Шивээ хүрэнгийн боомтоор А. Адьяасүрэн ямар луивар хийснийг бас гаргаж тавиач.. Яагаад нуугаад байна аа.

Зочин [202.126.89.247] 2022-12-29 15:41:03

Сүр үзүүлэхээс өөр ид шидгүй юмгүй илжигнүүд одоо өвчин оруулж ирж бас мөнгө идэх арга нь байхгүй юү.

Зочин [66.181.189.165] 2022-12-29 12:28:22

Дэмжиж байна.

zochin [116.136.147.117] 2022-12-29 00:16:58

mongoliig covidoor suiruuleh arga baih.Ard irgedee ali boloh hyatadluu zorchuulahgui baih heregtei

зочин [66.181.177.207] 2022-12-28 23:14:31

Хил нээж болох уу? Хятадад ковидын тохиолдол геометрийн прогрессоор өдрөөс өдөрт асар хурдан эрчимтэй тархаж байгааг энэ сайд мэдэж ойлгож байгаа юу? Монголд 2019 оны 12-р сар, 2020 оны 1-р сард огцом өндөр халуурдаг, маш амархан ядардаг, толгой хоолой өвддөг ханиад гэх зүйлийг хөгшин залуугүй бараг бүгд туссан биз дээ? Одоо хятадтай хил нээгдэхээр дахиад ийм мэт учир нь ойлгогдохгүй өвчин тусаж, вирусаар бүгд өвдөх үү? Ковидын эсрэг хятадын вакцин ковидын эсрэг үйлчилгээтэй юу? Нийт монголчуудад хятад вакцин гээд яг юу шахчихсан/тарьчихсан бэ? ЭМЯ үүнийг судлав уу? Хил нээхээр хятадууд Монголд ирнэ, Монголчууд хятад явна биз дээ? Тэгээд яах вэ? Хятад одоо яаж алингаа алдаж байгааг төр засаг харахгүй сонсохгүй байгаа гэж үү? Монголчууд маш цөөхөн гэдгийг төр засаг мартаагүй биз дээ?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.