Д. Ангар: УИХ-аас Монголын Хөрөнгийн Биржийн 34 хувийг хувьчлах шийдвэр гаргасан. Энэ бол маш зөв шийдвэр гэж харж байгаа

Д.Тулга / Улстөр

Би өөрөө хөрөнгийн зах зээлийн шинжээч хүн. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн дараагийн 30 жилийн ирээдүйг маш өөдрөгөөр буюу огцом өсөлттэй байна гэж харж байгаа. Тиймээс би иргэд, олон нийтийг өөрийнхөө боломжит хэмжээгээрээ Монголын Хөрөнгийн Биржийн хувьчлалд оролцоорой гэж зөвлөсөн. Сая төгрөгтэй хүн бол сая төгрөгөөрөө, 500 мянгатай хүн 500 мянгаараа хувьцаа авах хэрэгтэй.

Харамсалтай нь Монголын Хөрөнгийн Бирж нь УИХ-аас давсан нэмэлт зохицуулалт гаргасан байна. Тодруулбал 100 сая төгрөг болон түүнээс дээш мөнгөтэй эхний 83 хүнд өгнө гэжээ. Жирийн иргэдэд 50 мянган төгрөгт өгнө гэх шударга бус, олон нийтийн оролцоог хаасан хувьчлал байж болохгүй.

Монголын Хөрөнгийн Бирж өөрт олгогдоогүй эрхээ эдэлж, хууль бусаар нэмэлт журам гаргаж, өрсөлдөөнийг боомилж, IPO-д олон нийт оролцох боломжийг хааж, 83-хан хүнд боломж олгож байна гэх үндэслэлээр Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөөх газарт гомдол гаргасан. Гомдлыг хүлээж авлаа гэсэн хариу ирсэн. Өөр хариу одоогоор ирээгүй байгаа.

Хуулиас давсан нэмэлт зохицуулалт, нугалаа гаргадаг байж болохгүй. Ер нь үүнийг цуцлах ёстой" гэв.


Сэтгэгдэл

zochin [202.9.40.83] 2023-01-01 14:54:26

зааал стартегийнх болон бусад гэж хуваах н буруу байна жирийн хүмүүст олигтой хувьцаа олдохгүй болох нээ

шүрзүр [202.21.117.34] 2022-12-30 15:39:44

ингэж авсаар байгаад хөгжихгүй,,,,мэдээлэлд ойрхон ,хэдхэн хүн баяжиж ба

зочин [103.68.107.37] 2022-12-28 16:00:33

яг үнэн бид боломжоороо л бага мөнгөэд захиалсан тэгтэл 50 гэдэг нэр томьёог хэрэглэж байна шударга өрсөлдөөнийхөн шалгах хэрэгтэй

зочин [66.181.180.117] 2022-12-28 10:52:20

Иргэд мөнгөгүй ийм үед хувьчлал явагдах нь. Мөнгөтэй хүмүүс яахаараа давуу эрх эдэлдэг юм бол. Нөгөө Нүүрсний болон 30 гэр бүл бүгдийг авах нэ 5 хувь хүртэл гэнэ үү 34 хувийг 6 компани авчих нээ. 0.1 хувь хүртэл гэвэл арай олон хүн орно Янзал аа. Хуулийн дээр гардаг журам байж болохгүй. 50000 төг ашиг жилд нэг удаа өгнө гэхээр буухгүй байна.

Зориг [124.158.64.37] 2022-12-28 10:16:28

Монголд жинхэнэ мэдлэнтэй эдийн засагчид байдаггүй бололтой. Үүнийг бичинч би бол эрх зүйч хүн. Миний бодлоор 49 хувийг иргэдэд худалдснаар хяналт тавих боломж бүрдэнэ. 49-өөс доош хувийг хувьчилсан тохиолдолд иргэд хяналт тавьж чадахгүй.

Bb [202.55.188.91] 2022-12-28 07:50:58

Mash zuv.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.