Г.Занданшатар: Авлига, албан тушаалын гэмт хэрэг хэргүүдийн цаадах мөнгөний хэмжээ тэрбум, их наядаар яригдах боллоо

Aдмин / Улстөр

УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар “Авлигын цаадах мөнгөний хэмжээ саяар бус тэрбумаар, их наядаар яригдах болсон” гэдгийг тодотгожээ.

Тэрбээр “Авлига, албан тушаалын гэмт хэрэг буурахгүй, авлигын индекс буурахгүй байна. Ийм хэргүүдийн цаадах мөнгөний хэмжээ саяар бус тэрбумаар, их наядаар яригдах боллоо. Олны анхаарал татсан томоохон гэмт хэргүүдийг шийдэж, хариуцлага тооцох үйл явц удаан, гарсан шийдвэр нь учруулсан хохиролтойгоо дүйцэхгүй байгаа нь иргэдийн бухимдал, ард түмний дургүйцлийн нэг шалтгаан болж байна. Ийм учраас энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлого чанга байх ёстой.

Энэ талаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, чангалсан. Хууль хулгай хийдэггүй, хуулийг хэрэгжүүлэхэд хулгай гарч байна. Ер нь бол ёс зүй, сахилга хариуцлагын тогтвортой тогтолцоо бий болгох цаг болсон гэж үзэж байна. Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай тогтолцооны шинэчлэл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлж, улс төрөөс хараат бус байлгах нь хариуцлагыг бэхжүүлэх чухал алхам болно.

Товчхон хэлбэл, Монгол төрд хууль засаглаж байж, төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ. Хууль иргэндээ шударга тэгш үйлчилдэг систем үйлчилж байж, ард түмний шударга хүсэмжлэлд бодит хариу өгөх боломжтой болох юм” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [2.58.194.154] 2023-01-05 10:38:44

Төрийн оролцоог багасгаач, улс төрд ажилладаг хүн мөнгөний боломжийг нь хязгаарлаад өгчих луйварчид чинь өөрсдөө улс төрөөс яваад өгнө

irgen [202.9.40.166] 2023-01-05 07:04:57

Chi hajuud bgaa IH Hulgaichaa nerleed.nuurchin JDU.Kontsess.tenderchin bugdiig hariutslaga yrij chadahgui bj hudlaa dongosood yahav.Ta nariin chadvargui.idehees eeriig medehguin gaigaas irged.uls oron iim bdld hurch bn Zandanshatar bol gol buruutan.medleg.chadvargui.

Зочин [66.181.191.28] 2023-01-04 21:48:08

Шоу хийгээд мэдэхгүй царай гаргаад багахан доромжлорой..

Галсан [192.82.83.231] 2023-01-04 19:45:05

Энэ хүний харьяалагддаг засгийн эрхийг барьсан Намын үед л ийм их хэмжээний авилгын асуудал үүсээд байгаа юм байна. Энэ тоогоо харин үнэнээр нь хэлсэн байх, тоо нь эргээд өөрийг нь мөргөнө дөө. Андуураад хулгайчыг муулах гэсэн биш өөрсдийнхөө тойрон хүрээлэгчдийг жийх нь дээ.... шатрын ухаанаа гэж

зочин [202.9.46.235] 2023-01-04 18:26:49

бид хулгайчаасаа салахгүй бол нар харахгүй юм байна даа хулгайч болгодог тогтолцоог нэн даруй бүр нэн даруй халж хулгайч нарыг шалгаж орлогыг нь хураахгүй бол 3 үеээрээ хоосон хонох дээрээ т улна даа

v [66.181.161.122] 2023-01-04 15:54:31

Худлаа шаагаал!

Зочин [103.26.193.192] 2023-01-04 13:56:14

Эрхэм дарга намын 8 жилииг Монгол давж чадахгүй л болов уудаа? Энэ нүүрснии хулгай чинь 2000 оноос 2022 он хүртэл 12 . 5 их наяд $ ииг нүүрснии зөрөө хулгайчид алджээ ? Хятад Оросуудын тооцоо гарчээ ? Эмх цэгцтэй шиидэхгүй бол хэцуудэх бхаа даа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.