Агаарын бохирдол аллагаас ялгаагүй

Aдмин / Нийгэм

Төрийн гол үүрэг бол ард түмний асуудлыг шийдэх гэж явцуугаар товч ойлгодог. Гэтэл агаарын бохирдол бол яалт ч үгүй хэсэг бүлэг иргэд эсвэл хэн нэгэн дарга ганцаараа шийдэж чадах асуудал биш ба гагцхүү бодлогын алдаанаас болж аймшигт нөхцөл байдалд хүрчихсэн хэрэг. Утааг бизнес болгож ашигладаг улс төрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд утааг утаагүй зуухаар шийднэ гэж алиалсан.

Харин завсараар нь зарим нь гэр хорооллыг дахин төлөвлөнө гэж давшилтад орсон ч төсөв мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй, тэр үеийн дарга нар ч хариуцлага хүлээж гавьсангүй.

Утаагүй зуухаар шийдэхэд улсын төсөв болон бусад эх үүсвэрээс 160 гаруй тэрбус төгрөгийг өнгөрсөн 10 гаруй жил зарцуулсан бол шахмал түлшний үйлдвэр барихад л зөвхөн 12 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулсан. Гэтэл Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой хотуудыг магнайлж байгаа нь үнэхээр манай төр засгийн ажиллаж байгаа нүүр царайг илтгэсэн толь болов.

• Агаарын бохирдол хүүхдүүдийг алж байна. НҮБ-ын хүүхдийн сангаас гаргасан мэдээлэл баримтад Үндэсний хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж байна. Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40%-аар бага байна.

Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астам зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч, хөгжих бусад боломжуудаа алдахад хүрч байна. Харамсалтай. Бяцхан үрс Улаанбаатар хотод Монгол хүн болж төрсөн учраас л уушигны хатгалгаатай, бронхиттой болж өсөх нь.

Саяхан нэг УИХ-ын эрхэм гишүүн “... Энэ утаа чинь Зайсанд хүртэл үнэртээд байна...” гэж уйлагнав. Гэтэл амьсгалын тогтолцоотой хүн бүрт агаарын бохирдол нөлөөлдөг ажээ. • Ирээдүй хойчоо утаагаар боомилж бөөнөөр нь устгаж байна. Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7-дахин нэмэгдсэн.

Монголд өвөл зуны хооронд тэмдэглэгдсэн үр зулбалт 3.5-дахин нэмэгдсэн байна. Эмгэнэл. Ханиадны өвчлөл хоёр гурван сар дамнан үргэлжилж хүүхдүүд цэцэрлэг сургуульдаа ч хамрагдах боломжгүй гэртээ хашигдаж байгаа нь сүүлийн жилүүдийн төр засгийн оновчгүй бодлогын үр дүн. Мөн утааг бизнес болгож хардаг цэвдэгүүдийн мөнгөний төлөө улайрсан хэрцгийллийн хэлбэр болжээ.

Тоо баримтын эх сурвалж: Хүрээлэн буй орчин, агаарын бохирдол | UNICEF Монгол


Сэтгэгдэл

pornoo ganbaaa [64.119.22.35] 2023-01-06 23:13:28

Ed nar ard olniog iuhtel zalilj bna Nuurs mumgu altanhiayag sain absan daaa...altamhuyag hurungu huraaj huuhdiin uushig emneleg bariulaya

porno ganbaa ba huk [64.119.22.35] 2023-01-06 19:03:11

Ed nar ard olniig zalilsan ....

Зочин [192.82.81.58] 2023-01-06 13:45:24

Олон хүүхдүүд хорт хавдартай болж байна. Гэр хороололруу дулаан бохир цэвэр усны шугам татчихвал болох гээд байдаг

иргэн [66.181.177.126] 2023-01-06 12:47:37

Мафи тогтолцоотой МАН хийсэн ажил...Мафи бас ч хамахрал бүхий хзмүүсээ хамгаалж өар мафитай хзч үзэж нөлөөллөө нэмдэг.Харин МАН гэх мафи эх охон ард олноо тонолоо.

Зочин [192.82.81.13] 2023-01-06 10:14:17

Утаа үхлийн хөндий боллоо яах вэ таминээ.

Зочин [126.249.63.166] 2023-01-06 09:04:58

Утаа хулгайдаа дийлдлээ шүү энэ лаларын улс төрчидөөс болж

ИРГЭН [66.181.182.198] 2023-01-06 23:30:20

АСУУДАЛ ХАРИУЦСАН БОЛОВЧ ЮУ Ч МЭДЭХГҮЙ , ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХООСОН ҮЛГЭР ЯРЬЖ ТӨРИЙН ТОМЧУУДЫН ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭХ АВЬЯАСТАЙ БАТЭРДЭНЭ САЙД ГЭЭЧ НӨХРИЙГ ОГЦРУУЛААЧ ЭЭ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.