Нарендра Моди огцрохгүй

Д.Тулга / Улстөр

Ерөнхий сайд Нарендра Моди 2025 онд 75 нас хүрснийхээ дараа албан тушаалаасаа огцрохгүй гэж Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шах өмнөд нутгийн Хайдарабад хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Модиг өөр хүнээр солих шаардлага бидэнд байхгүй” гэж сайд хэлжээ.

Тэрбээр энэ мэдэгдлийг сөрөг хүчний “Жирийн хүний нам”-ын дарга Арвинд Кежривалын хэлсэн үгийн хариуд хийсэн аж. “Энэтхэгийн Ардын намын /Бхаратия жаната парти/ удирдагчид 75 нас хүрснийхээ дараа огцорч байх ёстой гэсэн дүрмийг Ерөнхий сайд Моди 2014 онд өөрөө боловсруулсан, тэрбээр ирэх оны 9 дүгээр сарын 17-нд 75 нас хүрнэ” гэж Кежривал сануулсан байна. Үүний хариуд Дотоод хэргийн сайд хэлэхдээ “Бхаратия жаната парти” намын дүрмэнд насны хязгаарлалтын талаар тусгаагүй” гэжээ.

Ташрамд дурдахад, Энэтхэг улсад 4 дүгээр сарын 19-нээс эхлэн парламентын сонгууль явагдаж байгаа бөгөөд хэд хэдэн үе шаттайгаар 6 дугаар сарын эхэн хүртэл үргэлжлэх юм. Энэ сонгуульд Модигийн удирдсан Энэтхэгийн Ардын нам ялах магадлалтай байгаа бөгөөд тус намтай сөрөг хүчний I.N.D.I.A. (Indian National Developmental Inclusive Alliance) гэдэг эвсэл ширүүн өрсөлдөж байна. Тус эвсэлд 28 нам нэгдсэн бөгөөд эвслийн гол хүч нь Энэтхэгийн үндэсний конгресс нам юм

Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:09

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:17:09

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.