Ойрын хугацаанд 200 гаруй шинэ автобус орж ирнэ

Aдмин / Нийгэм

2023 онд хийх нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Батсууриас тодрууллаа. Тэрбээр "Өнгөрсөн онд хийсэн гэрээний дагуу 2023 оны нэгдүгээр сарын 15-нд шинээр 100 автобус оруулж ирэх юм. Эдгээр автобус одоо Эрээний хил дээр ирсэн. Бэлтгэл ажил буюу гаалийн бүрдүүлэлт зэргийг гүйцэтгэгч компаниуд нь хариуцах юм.Түүнчлэн дээрх гэрээний хүрээнд хоёрдугаар сард 124 автобус оруулж ирэх ёстой.

Өөрөөр хэлбэл, ойрын хугацаанд шинээр 224 автобус оруулж ирнэ гэсэн үг. Шинээр автобус орж ирсний дараа хуучнуудыг үе шаттайгаар ашиглалтаас гаргана. Одоогоор нийслэлийн хэмжээнд 2009 онд үйлдвэрлэсэн 270 гаруй автобус байгаа. Гэхдээ эдгээр нь 100 хувь үйлчилгээнд явахгүй. Оношилгоонд тэнцээгүй тохиолдолд үе шаттай хасаж байна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [192.82.91.74] 2023-01-08 22:37:26

Монголынхоо инженерүүдийн хийсэн бүтээсэн цахилгаан автобуснуудыг дэмжээчээ!!!

Зочин [66.181.177.160] 2023-01-07 21:24:04

Аль ноднин уржнангаас ярьсан даа, одоо болтол байхгуй л байгаа юм уу

Зочин [66.181.161.1] 2023-01-07 04:37:22

Яасан ч орж ирдэггүй юм . Сда юмаө


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.