Шинэ автобуснуудыг нэгдүгээр сард багтаан үйлчилгээнд явуулна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд нэгдүгээр сард авах 100 шинэ автобусны эхний 30 нь Улаанбаатар хотод ирлээ. Үлдсэн 70 автобусыг энэ долоо хоногт багтаан үе шаттайгаар авч ирэх юм. Эдгээр автобусыг нэгдүгээр сардаа багтаан үе шаттайгаар үйлчилгээнд явуулж эхэлнэ.

Шинэ автобуснууд нь 2022 онд үйлдвэрлэсэн, евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай евро V дизель хөдөлгүүртэй. Мөн хана, тааз, шал нь гал, усанд тэсвэртэй, цонх нь бууралттай, хүйтний улиралд цантдаггүй, давхар /вакум/ шилтэй. Зааландаа зургаан ширхэг дулаацуулгын системтэй бөгөөд өвөл дулаан, агааржуулалтын систем (Air condition), салхивчтай учир зуны улиралд хүйтнээр үлээлгэх боломжтой. Түүнчлэн хийн нумтай, нам түвшний шалтай тул иргэдэд зорчих тухтай орчинг бүрдүүлснээс гадна жолоочийн суудлыг зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн байна. Мөн тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй. Галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтайгаас гадна нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу өнгө үзэмж, өнгө төрх, уламжлалыг хадгалсан загвартай юм. Мөн ирэх хоёрдугаар сард дахин 124 автобусаар парк шинэчлэл хийнэ.


Сэтгэгдэл

Зочиг [202.131.245.125] 2023-01-13 13:06:34

Сайхан мэдээ байна. Иргэд өөрсдөө соелтой үйлчлүүлээсэй дээ

иргэн [202.131.225.197] 2023-01-13 12:20:34

евро дизель хөдөлгүүртэй юм бна.түлш нь евро дизель хэрэглэх ёстой. тэгээд түлшийг нь хангаж барах уу? эсвэл төр засаг евро дизель түлшний үнийг 92 шиг хямдруулах арга олж дээ. ердийн түлш хийх пм бол удахгүй хөдөлгүүрийн эд ангиуд эвдэрнэ

зочин [64.119.26.229] 2023-01-13 11:42:11

Дизель түлш хэрэглэхгүйгээр нилээд улс орон хааж эхэлсэн байхад манайх оруулж ирж байдаг. Дахин 15 хоног юу хийж байна. 1-р сарын 15 нд 100 автобус ирнэ шугаманд явуулна гэсэн бас л худлаа. 20 автобус ирлээ ч гэх шиг. Хүлээлт үүсгэж байна Зорчигчид автобус хүлээж бөөхний өвчтэй болж байна.

зочин [202.9.40.45] 2023-01-13 11:19:10

ийм сайхан унаагаар зорчуулж байгаад баярлалаа зорчигчид өөрсдөө цэвэрхэн ухамсартай зорчих ухамсар соёлд суралцах л үлдэж дээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.