Агаарын бохирдол аллагаас ялгаагүй

Aдмин / Нийгэм

Төрийн гол үүрэг бол ард түмний асуудлыг шийдэх гэж явцуугаар товч ойлгодог. Гэтэл агаарын бохирдол бол яалт ч үгүй хэсэг бүлэг иргэд эсвэл хэн нэгэн дарга ганцаараа шийдэж чадах асуудал биш ба гагцхүү бодлогын алдаанаас болж аймшигт нөхцөл байдалд хүрчихсэн хэрэг. Утааг бизнес болгож ашигладаг улс төрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд утааг утаагүй зуухаар шийднэ гэж алиалсан.

Харин завсараар нь зарим нь гэр хорооллыг дахин төлөвлөнө гэж давшилтад орсон ч төсөв мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй, тэр үеийн дарга нар ч хариуцлага хүлээж гавьсангүй. Утаагүй зуухаар шийдэхэд улсын төсөв болон бусад эх үүсвэрээс 160 гаруй тэрбус төгрөгийг өнгөрсөн 10 гаруй жил зарцуулсан бол шахмал түлшний үйлдвэр барихад л зөвхөн 12 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулсан.

Гэтэл Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой хотуудыг магнайлж байгаа нь үнэхээр манай төр засгийн ажиллаж байгаа нүүр царайг илтгэсэн толь болов.

• Агаарын бохирдол хүүхдүүдийг алж байна. НҮБ-ын хүүхдийн сангаас гаргасан мэдээлэл баримтад Үндэсний хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж байна. Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40%-аар бага байна.

Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астам зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч, хөгжих бусад боломжуудаа алдахад хүрч байна. Харамсалтай. Бяцхан үрс Улаанбаатар хотод Монгол хүн болж төрсөн учраас л уушигны хатгалгаатай, бронхиттой болж өсөх нь. Саяхан нэг УИХ-ын эрхэм гишүүн “... Энэ утаа чинь Зайсанд хүртэл үнэртээд байна...” гэж уйлагнав. Гэтэл амьсгалын тогтолцоотой хүн бүрт агаарын бохирдол нөлөөлдөг ажээ.

• Ирээдүй хойчоо утаагаар боомилж бөөнөөр нь устгаж байна. Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7-дахин нэмэгдсэн. Монголд өвөл зуны хооронд тэмдэглэгдсэн үр зулбалт 3.5-дахин нэмэгдсэн байна. Эмгэнэл. Ханиадны өвчлөл хоёр гурван сар дамнан үргэлжилж хүүхдүүд цэцэрлэг сургуульдаа ч хамрагдах боломжгүй гэртээ хашигдаж байгаа нь сүүлийн жилүүдийн төр засгийн оновчгүй бодлогын үр дүн. Мөн утааг бизнес болгож хардаг цэвдэгүүдийн мөнгөний төлөө улайрсан хэрцгийллийн хэлбэр болжээ.

Тоо баримтын эх сурвалж: Хүрээлэн буй орчин, агаарын бохирдол | UNICEF Монгол


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.93] 2023-01-16 14:15:47

Утаанд зориулах бүх төсвөө зөвхөн барилга л барь л даа. Нэг ч гэсэн янданг цөөл л дөө. Энэ бол хамгийн зөв алхам биз дээ

Сэргэлэн [66.181.161.93] 2023-01-16 14:13:49

Ийм цөөхөн ард түмэнтэй байж 100 - н жилийн өмнөх амьдралаасаа салаагүй утаан дотор амьдруулж б.даг. Утаа яндан байхгүй болсон үeд л байхгүй болно . Яагаад үүнийг ойлгохгүй тэнэг ажлууд хийж мөнгөө үрэн таран хийгээд б.на вэ

Зочин [202.126.90.160] 2023-01-16 09:59:27

Эв эрүүл уушигтай байлаа.Сая үзүүлтэл бронхит болчихжээ.Энэ утааны хор.Хичнээн хүн ий уушиг ийм болж бгааг таашгүй.Агаарт амьдармаар байдаг цэцэрлэг, сургууль,эмнэлэггүй бас цахилгааны үнийн хөнгөлөлт нь зуслан гээд хамрагдахгүй.галаа түлж утаагаа амьсгалах болж бна

Агаар [202.9.40.5] 2023-01-15 22:11:05

Энэ бол арай хэтэрч байна ,мэдлэг чадваргүй боловсон хүчинд эрх мэдэл өгөх нь иым уршигтай,ажил

Зочин [202.9.46.254] 2023-01-15 13:06:06

Хүлцэнгүй номхон хонин сүрэг шиг ард түмэн, бэртэгчин үзэлтэй цэвдэг сэтгэлтэй эрх баригчид байгаа цагт утаа ядуурал буурна гэж хэзээ ч байхгүй.

б [202.126.90.64] 2023-01-15 07:45:52

үнэн

зочин [64.119.25.88] 2023-01-14 10:23:48

УИХ шүүх хуулийнхантайгаа хариуцлага тооцох механизмгүй улс түмнийг хөх тэнгэр залхааж том жижиг гэж ялгалгүй шудрагаар залхаан цээрлүүлж байна. Мафийн бүлэглэл гэр бүлүүдэд дээрлэхүүлээд дуусах тавилантай нэг хэсэг нь зовохыг зогсоох арга


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.