Бохир мөнгөнд орооцолдоогүй төрийн түшээ алга

Aдмин / Улстөр

Төрийн түшээ, УИХ-ын гишүүн бол энгийн л төрийн албан хаагч гэдэг зарчим ойлгогдохгүй байна гэж үү. Хаад ноёдод сөхөрдөг, хамаг дарга нарыг шүтдэг феодолизм, коммунизм биш 21-р зуун ч монголын нийгэм төрийн түшээд баян байхаар хуульчилсан аятай гаж буруу сэтгэлгээнд автаж ч мэдэхээр галзуу авлигалын алмайралд өртлөө. Казино тоглож 100 саяар нь хожсоноо өөрөө хэвлэлээр ярьж зогсох жишээнээс үүдээд корона вирусээс илүү аюултай хулгайн сэтгэлгээнд төрийн түшээд бүгд автаж хордож өвчилсөн болохыг бид харсаар.

Хөөсрөл, хоосрол мэтээс хашир суух иргэдийн ухамсарт зориудаар сошиал орчинд сенсаци дэгдээж, алмайралд автуулан жинхэнэ зарчим, шударга ёс ярих хүнгүй болгох далд арга хэрэгжиж байгаа нь улс төрчдөд хариуцлага тооцох эрүүл хууль эрх зүй бус зэрлэг араатанлаг бүтцийн хэлбэрт хэвийсэн,бодит бус хандлага руу улам бүр түлхэгдэх үү.

Төрийг ашиг хонжооны хэрэгсэл гэж хардаг сэтгэлгээтэй бүхэл бүтэн нам байгаа ч хууль л дангаараа шударга бусыг цэгцлэх, шийдвэрлэх харьцангуй боловсронгуй цаг үе, нийгмийн тогтолцоотой.

Гэтэл бохир мөнгөнд ороогдож, бугшсан авлигалд идэгдсэн зэвэрсэн сэтгэлгээ, зэвхийрсэн бодолтой заримдагуудын аргаар дэнжигнэх явуургүй “ улс төр” хамрын ханиад шиг хүндэрсээр хатгаа болж мэдэхээр байна. ...Давшгүй даваа бий гэнэм Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ. Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу... хэмээн Чингис хааны сургааль ёсоор төр түмнийг ядууруулж, доройтуулах бүлэглэлийн эсрэг, мөнгө эрх мэдэл, явуургүй нэр хүндийг сөрөн улс иргэдийнхээ өнө холыг бодон эрслэх чөмөгтэй эрс монголын төрд байгаа гэдэгт ард түмэн итгэл алдраагүй... ...Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй... /ЧИНГИС ХААН/ 2023.01.11


Сэтгэгдэл

zochin [73.111.180.213] 2023-01-19 23:32:16

xuruug ny tasla neg negeer ny tom xulgaichiig 10 xuruug

зочин [202.9.40.219] 2023-01-19 21:18:11

төрд ажиллахыг үнэн сэтгэлээсээ сонгож түмэн олныхоо төлөө гэсэн чин ариун сэтгэлтэн, зүтгэлтэнг олон түмэн дороосоо нэр дэвшүүлэн сонгодог шударга тогтолцоо бий болоогүй, нам нэрээр хулгайлсан мөнгөөр ард түмнээ худал үгээр хуурч, түүнийгээ хэд дэхин үржүүлэхийн төлөө ичих нүүр, ёс жудагаа барсан өмхөрсөн нөхдүүдийг төрийн эрхэнд гаргадаг системийг үндсээр нь халах, ард түмний саналыг авах хэрэгтэй, Төр бол төр шиг ажиллаж, амин хувийнхаа төлөө бус, улсынхаа төлөө, ард иргэдийнхээ язгуур эрх ашгийн төлөө ажиллах Намхайнямбуу баатар шиг л ёс зүйтэй хүмүүс төрийн жолоог атгасан цагт монгол эх орон минь жам ёсоороо хөгжинө дөө. шилдэг залуусаа зөв сэтгэлтэй дунд, ахмад үеийнхтэй нь хүч хавсруулан гаргамаар байна. шударга ёс, чин сэтгэл, өв уламжлалаа, эх түүхээ мэддэг, мөрддөг хүмүүс л бидэнд хэрэгтэй. Хулгайчууд, худал ярьж сурсан, хууран мэхлэгчдийг үзэн ядаж байна.

иргэн [202.21.126.195] 2023-01-17 14:00:00

Энэ хэвлэлийнхэн худлаа тэмцэгч гээд гээд байгаа нөхдүүд жаахан жудагтай бай.Яг үнэндээ та нар Монгол улсын хөгжилд ямар хувь намар оруулсан.Харинч ажил хийх гэсэн хийж байгаа хүмүүсийг байнга шантаажилж шүүмжилж харлуулж цаг хугацаанаас хумсалж ажлын хийлгэхгүй байна.Олон түмнийг төөрөгдүүлсэн үг үйлдэл чинь хирээс хэтэрч улам нийгмийг муухай болгож доройтуулж байна хөөе,Энэ балиар худлаа ярьдагаа болиод ажлаа шударга хий энэ хэвлэлийн нөхдүүд.Битгий балиар улстөрчдийнхөө өрсөлдөгчөө намнадаг үг үйлдлийг нь дэмжиж хөөргөөд буруу зүйлээр олны толгойг угаах гээд бай.Одоо та нарын ийм уйваагүй үг үйлдлийг чинь тоож дэмждэг цаг өнгөрсөн шүү.Битгий бүх улстөрчдийг 1 өөрсдийнхөө уйваагүй улстөрчтэй адил бод өөрсдийгөө хичээ.Баттулга З.Энхболд 2-оо цэвэр тунгалаг болгох тал дээрээ анхаар.Бусдын хэрэгт бүү оролц.Өөрсдийнхөө луйвараа засаж шударга байхаа л бод.

Ээж [66.181.187.25] 2023-01-17 12:10:42

Үр хүүхдүүдээ бохир төрөөс хол байлга бүх эцэг эхчүүдэд захих зүйл бна хүүхдүүдээ шуналгүй ичих булчирхайтай төрүүлье төрд ажил хийж бгаа хүүхдүүд чинь баяжаад байвал асуудал шүү

Зочин [192.82.76.170] 2023-01-17 09:51:46

ХУЛГАЙЧ АГВААНСАМДАНГИЙН СҮХБАТ МЭТИЙГ ЯАГААД ШҮҮХГҮЙ БАЙНА ВЭ, ГАНБЯМБЫН ГӨЛӨГ ДӨЛГӨӨН, СОДБААТАРЫН АХ СОД-ЭРЭНЭ МЭТ НЬ ЯАГААД ЯЛ ЗАВШИЖ БАЙНА ВЭ????????????????

Зочин [192.82.86.197] 2023-01-16 18:05:15

ийм новшийн хулгайчид энэ намуудын төрд гарсан хулгайчид монголийн ниймгийг самарч ардтүмний амьдрал доройтуулж хамаг боломж баялагийг хулгайлж гадныхны гар хөл болоод ард түмнийг хуурч байгаа эх баригчидтай тооцоо хийж уих тарааж атх ыг хийж тогтолцоо өөрчилт хийж улс орноо аврах цаг болжээ . АТХ даа нэгдэхтүн монголын ард түмэн

ИРГЭН [66.181.181.129] 2023-01-16 15:33:02

ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЖ ЧАДДАГУЙ УЛСАД , УЛС ТӨРД ОРЖ ХУЛГАЙЧ БОЛЖ САЙХАН АМЬДРАХААС ӨӨР ЗАМ ҮГҮЙ

Үнэн [66.181.161.53] 2023-01-16 15:26:11

100сая төг биш 100 гаран мянган $ гэсэн шүү дээ хөө.

Энхболд.х [172.58.140.20] 2023-01-16 11:53:18

Мөнгөний асуудалд орооцолдоогүй шудрага цөөн албан хаагчид байлгүй яахав.Тэднийг л дэмжих ёстой юм.Мөрөөрөө төрд олон жил ажиллаж байгаа шудрага хүмүүс цөөнгүй бий.

Зочин [66.181.161.98] 2023-01-17 01:37:42

Цөөн хүн цэвэр байгаа гэж санаагаа хуурч яахвэ! Төрийн албан хаагч бүгд хулгайч,хулгайч сэтгэлгээтэй болчихсон.

ИАММА [66.181.167.254] 2023-01-16 11:28:22

ЗӨВ ӨӨ. БУЗАР МӨНГӨНИЙ МӨНГӨНИЙ АСУУДАЛД ОРОЛЦООГҮЙ ТӨРИЙН ТҮШЭЭД БАЙХГҮЙ. ТЭД МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЧИНГЭСИЙН СУРГААЛЬ БАЙТУГАЙ ӨРГӨСӨН ТАНГАРГАА НУЛИМААД ХАЯНА.

Аагий [192.82.68.53] 2023-01-16 10:24:40

Аргагүйшдээ бохир мөнгөтэй болох гэж байгаа бүхнээ золиод бохир аргаар бохир төрлүү зүтгэжорж байгаа юм чинь


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.