Бид бүгдийн алдаа завхрал эзэнгүйдэлд хүргэх үү

Aдмин / Улстөр

Сүүлийн 30 гаран жил төр барьж буй улс төрийн намуудаас хүчирхэг суурьтай нэгдмэл удирдлагатай гэж хэлэх аргагүй ч таван намуудаас нэгдэж эрх чөлөө ардчиллын төлөөлөгч гэгдсэн Ардчилсан нам, МАХН, МАН болж нэрээ гурвантаа сольсон монголын сүүлийн 100 жилийн түүхтэй холбогдох хуулийн этгээдийг үндэсний эв нэгдлийг хангагч хүчин мөн болохыг яах ч аргагүй зөвшөөрөх ба энэ хоёрыг хоёуланг нь муучлах хандлага аль ч нөхцөлд байгаа.

Харин эрх баригч намын сонгуулиар буруу арга хэрэглэдэг, бусад руу алдаагаа чихдэг, дүгнэлт хийх бодит чадамжгүй зэрэг байдал нь цаашид олон олон хурц хямрал руу хөтөлчих вий гэсэн болгоомжлолд өөрийн эрхгүй автуулах юм.

Яагаад 3 сая монголчуудын хэдхэн гэр бүл нь баян цатгалан бусад нь эрх чөлөөгөө эдлэх хувьгүй дутмаг, мунхаг харанхуй гэж хэлэгдэн амьдарч, өөрийн гэсэн бие даасан ард түмний хүсэл сонирхолоо илэрхийлж, эдлэх боломжгүй байгаа юм бол?

Яагаад Монгол улс барьж байгуулсан эдийн засгийн сууриа нурааж, бусдын нөлөөнд хэт автагдах болов?

Яагаад төрийн бодлогоор зангидагдах ёстой улс орны амин чухал асуудлууд улс төржилтөөс ангижирч чадахгүй байна?

Дангаараа ноёрхон засаглах болгондоо Үндсэн хуулийг өөрчлөх замаар сайн сайханд уриалсан амлалтандаа хүрч чадахгүй өдий хүрсэн МАН-ын бүтэц бүхэл бүтэн намаараа авлигын тор, сүлжээ болж хувирсан гэдгийг бид мэдэрч эхлэв? Хэрвээ улс төрийн хоёр том нам хоёулаа алдаа гаргасан л юм бол түүнийгээ хүлээн зөвшөөрөх чадамжгүй байгаа бол ард түмнээр хэлэлцүүлчих.

Монголчууд нэгдэж чадахгүй гэдэг үг Манжаас угшилтай. Юун дээр хэрхэн нэгдэхээ ойлговол нэгдсэн шиг нэгддэг гэж Б. Номинчимэд гуай хэлсэн байна.

Эрх баригч намд улс орноо гэх бодлого хөтөлбөр байдаг бол хямралын үндэс, гарах гарц юу вэ гэдгийг бүх ард түмнээсээ асуучих боломж байна


Сэтгэгдэл

иргэн [202.55.191.194] 2023-01-18 07:57:04

за ер нь энэ УИХ нэг тойрогтой гишүүдийн тоог нэмсэн хувилбарыг батлаад, ээлжит бус сонгууль зарлаад тарах шийд гаргавал тэр нь энэ улсад хийх хамгийн том буян нь болох байх даа

Зочин [103.161.242.101] 2023-01-17 15:16:55

Shaa shaa

Зочин [66.181.161.73] 2023-01-17 13:44:50

НАМААР ХАЛХАВЧ ХИЙЖ БАЙЖ БҮХ ДЭЭРЭМЧИД ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛД ХҮРСЭН. ТӨРИЙН БҮХ ЭРХ МЭДЭЛД АРД ИРГЭДИЙН ХЯНАЛТЫГ ТОГТООХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ.

Хүргэнэ. [103.57.94.26] 2023-01-17 11:21:09

Хүргэнэ, хүргэнэ. Хир доройтох бол доо?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.