Эрх мэдлийн ээлж солигдолт

Aдмин / Улстөр

Төрийн үйл ажиллагаа ямар түвшинд байгааг ард иргэдийн үнэлэмжээр тогтоох боломжтой. Урьд цагуудаас ялгаатай нь 21-р зууны нийгэм иргэдийн санал сэтгэгдэл нэг дор нэг талбар дээр бүгд харж хэлэлцэх боломжтойгоор нийтлэгдэж байгаа нь давуу тал юм. Монгол ардын намын нэр хүнд, үйл ажиллагаанд нэгдсэн дүн тавих бодит шалгуур бол сонгууль. Харин сонгуульд нүүр бардам орох зангарга, нүүр тэдэнд бий юу. 2019 оны судалгаагаар л гэхэд иргэдийн 80-90 хувь нь Монгол ардын нам амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй байгааг хэлжээ.

Мөн сошиал сүлжээнд иргэд эрх баригч намын хандлага дарангуйлах хэлбэртэй болсоор байгааг шүүмжилж байна. Төрийн тухай нэгдмэл ойлголтоор хуулийн хүрээнд, тогтсон хэм хэмжээг дагаж мөрдөх зарчим, албан ёсны болон уламжлалын хувьд хэвшсэн ёс, дэг жаягийг баримтална. Түүнчлэн төр нь шаардлагатай тохиолдолд хуулийн хүрээнд албадлага хэрэглэдгээр бусад институтээс ялгаатай.

Гэхдээ энэ нь төр хүссэн үедээ аливаа харилцаанд хөндлөнгөөс оролцож, албадлага хэрэглэнэ гэсэн үг биш юм. Хариуцлага хүлээх чадвар бас хамгаас чухал. Гэтэл аль болох хариуцлагаас зугтах, алдаагаа ухамсарлаж чадахгүй, нэр хүндээ алдахгүйн тул юу ч хийхээс буцахгүй болсон байдал ажиглагдсаар.

Монголд ардчилал хэрхэн бэхжиж байгааг Германы судалгааны байгууллага, монгол судлаач эрдэмчтэд хамтран дараахь дүгнэлтэд хүрчээ. 1. УИХ-аар улсын эдийн засагт хэрэгтэй том мега төслүүд ороход улс төржих хандлага давамгайлах, мухардал үүсэх 2. Төрийн албаны шинэчлэл зохих түвшинд хүрэхгүй, бодлогын судалгаагүй. 3. Парламентын засаглал, сонгуулийн тогтолцоо, нэгдмэл улс төрийн байгууламжийнхаа онцлог шинжийг улам төгөлдөржүүлэх үүднээс энэ чиглэлийн нарийвчилсан бодлогын судалгаануудыг хийж гүйцэтгэх Эдгээр гурван зөвлөмж, дүгнэлт Монголын улс төрийг эрүүлээр сэтгэж харж чадаж байгаа хүмүүсийнх. Энд намаа бус эх орноо, нийтлэг эрх ашгаа бодох шаардлага үүсээд байгааг сануулжээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.185.59] 2023-01-20 15:22:19

Монголчууд лам дагаж хэсэг амьдарсан, одоо нам дагаж амьдарч байна уу? МАН 100 гаруй жил Монголыг удирдлаа гэсэн үү? үүний үр дүн нь өнөөдрийн ядуу буурай, ажилгүй орлогогүй, бусдаас шууд хараат Монгол улс уу?

Иргэн [66.181.160.42] 2023-01-19 20:33:26

АН бол одоо төр барих хэмжээнд очиж төлөвшиж чадаагүй, хэдэн албан тушаалын амбицтай нөхдийн булаацалдсан компани шиг л юм бна. АН аар дамжиж баахан эрлийзүүд төрийг самарцгаасан. АН НАМ бол АНУ ын хятадад Монголыг өгсөн бэлэг. Энэ намд эх орон ч удирдагч хүн байхгүй

Ямар нам ард түмэнд хэрэгтэй юмб? [103.57.94.26] 2023-01-19 14:22:33

Иргэн нь намаар ДАМЖИЖ улс төрийн хөдөлгөөнд орж төрийн үйл хэрэгт оролцно. Энэ бол нийгмийн шинжлэх ухааны тогтсон ойлголт буюу ЖАМ билээ. Тэрнээс биш иргэд намгүйгээр улс төрд оролцдоггүй. Хэрэв оролцоод унавал үүнийг АНАРХИ гэдэг юм. Харин Монголд ямар нам байна, ямар нам иргэдийн төлөө хэрэгтэй зүйл хийж чадах юм бэ?

Org [128.199.240.219] 2023-01-19 11:47:12

Same shit?????

үнэн [202.131.238.18] 2023-01-19 11:07:02

АН д ойрын 20 жилд дарга олдохгүй

Зочин [202.21.109.37] 2023-01-22 18:43:23

Тиймээ АН сөнөж байна.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.