Улсын эмнэлгүүд хөнжил гудсаа ариутгадаг уу?

Aдмин / Эрүүл мэнд

Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх иргэдийн хувьд хамгийн хэцүү асуудал нь хөнжил гудас, дэр байдаг. Яагаад гэвэл улсын эмнэлгүүдэд энэ гурвыг бараг л ариутгадаггүй. Өвдөөд очсон иргэдийн хувьд өтгөн, шингэн ялгадас, цус, нөжний толбо болсон гудсан дээр нь ор дэрний хэрэглэлээ дэвсдэг. Зарим нэг нь арц, хүжээр ариулсан болоод хэвтдэг. Гэхдээ улсын эмнэлгүүдэд хөрөнгө мөнгө бололцоо бий ч тэнд сэтгэл дутдаг.

Нөгөөтэйгүүр хүн хүчний асуудал, ариутгагчид, автоклавчид буюу мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байдаг нь ч нууц биш. Гэтэл Засгийн газраас эмнэлгүүдийн халдваргүйжүүлэлтийг сайтар хийж ард иргэдээ халдвараас хамгаалахыг чухалчилж, стандарт хүртэл гаргасан байдаг.

Халдваргүйжүүлэлт, тэр тусмаа хөнжил гудсанд ариутгал хийдэггүй газарт дотоодын халдвар нь хэзээ ч арилдаггүй, байж л байдаг.

Хатуухан хэлэхэд өвчнөө эмчлүүлэх гэж очсон иргэд дахин нэг халдварт өвчин аваад гарах нь ч бий. Тэгвэл гадаадын улс оронд шинэ техник технологи нэвтрүүлж ариутгалыг чухалчилж, нийгмийн эрүүл мэнддээ анхаарч байна. Харин Монголд энэ асуудал бараг л таг. Тиймээс Эрүүл мэндийн сайд С.Чинзориг та энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол улсын эмнэлгүүд халдвар тараах эрсдэлийг бий болгож байгааг гэдгийг сонордуулъя.


Сэтгэгдэл

Зочин [202.21.124.69] 2023-01-20 13:45:45

Эмнэлэгт эмчлүүлэх биш дээрээс нь дахиад өвчин аваад гардаг нь бүүр аль эрт тодорхой болсон ч одоо өөр аргагүй учраас л эмнэлэгт хэвтддэг

иршэг [64.119.26.156] 2023-01-19 23:49:19

муу матрасс хөнжилтэй

Иргэн [64.119.23.249] 2023-01-19 22:19:42

Гэр хорооллынхон орон сууцны хорооллоор бүтэн өдөр явахаа болиочээ! Гэр хорооллынхон бусдад бөөсөө халдаагаад байх юм.

Зочин [150.129.142.218] 2023-01-19 17:51:54

Сүржигнэдэг болхоос эмнэлгүүд ч бас л заваан бохир ш дээ хөнжил гудас ариутгана гэж байхгүй дээ хараад л сэжигч биш хүн ч сэжиглэхээр заваан л харагддаг

иргэн [103.26.193.59] 2023-01-19 16:43:16

хөнжил,гудсыг ариутгаж байх хэрэгтэй эмнэлэгийн упирдах ажитнуудаа!!!!!!!!!!!

Зочин [203.23.49.170] 2023-01-19 16:12:22

Яг үнэн. 1-р төрөх эмнэлэгт төрөх гэж очоод төрөл бүрийн өнгөтэй бөөсөнд баригдаад, эмчийн буруугаас хүндрэлтэй төрөөд тэр жил ч юм юм л болсондоо. Хичнээн янз бүрийн түвшний хүн үйлчлүүлдэг ч гэсэн эмчлүүлэгчээ мөнгө гэж харахаас илүү сэтгэл хариуцлага 2 бүх салбарт дутаж бнадаа.

zochin [66.181.161.74] 2023-01-19 15:07:54

neeree hewteh ged ochihod aimaar l bdag ariutgana gej bhgui ehnii hewtsen hun garch bhad daraagiinhan hund shuud ter honjil gudasiig ni ogch bga yum chini yaj ariutgah we de ,arai l bdag shuu ...oor honjil gudas bhgui yu gej asuuhar bhgui gej aashilna,durgui bol huwiin emnelegtee ochij hewt gej zarnan tegeed lchimeegui l oroo zasdag da hoorhii


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.