АНУ Хятад руу чиглэсэн хагас дамжуулагчийн экспортод тавих хяналтдаа холбоотнуудаа оролцуулахыг чармайж байна

Aдмин / Гадаад мэдээ

Байден ерөнхийлөгч Нидерландын ерөнхий сайдтай Хятад руу хийх экспортод тавих шинэ хяналтын талаар хэлэлцжээ. АНУ-ын худалдааны яам Хятадыг өндөр хурдны компьютерын хагас дамжуулагчид нэвтрэх, хөгжүүлэх, үйлдвэрлэх боломжийг хязгаарлах зорилготой экспортын хяналтаа холбоотон түнш орнуудаараа дэмжүүлэх арга зам эрэлхийлж байгаа юм. Тэдний нэг нь хагас дамжуулагчийн зах зээлд том тоглогчдын нэг Нидерланд улс. Иймээс энд Нидерландын бизнесийн эрх ашиг ихээр хөндөгдөж байгаа юм. Байдены засаг захиргаа Бээжин рүү чиглэсэн экспортын шинэ хоригийг өнгөрсөн оны 10-р сард зарласан юм.

АНУ Бээжин цэргийн дэвшилтэт систем тэр дундаа үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэх, цэрэг армийн шийдвэр гаргалт, төлөвлөлт, ложистикийн хурд, нарийвчлалыг сайжруулахад хагас дамжуулагчийг ашиглах боломжтой учир хязгаарлалт тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Сая цагаан ордонд болсон уулзалтаар хоёр тал юу гэж ярьсныг нууцалж байна, харин үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд нийлүүлэлтийн сүлжээ, чухал технологийн аюулгүй байдлыг хангах нь чухлыг хоёр тал хэлэлцсэн гэж цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн.

Энэ уулзалтын өмнө даваа гарагт Нидерландын худалдааны сайд Америк дэвшилтэт хагас дамжуулагчийн 80% нь Ази тивд үйлдвэрлэгдэж, уг технологи цэргийн программ хангамжийг дэмжих аюул байгаад санаа зовнисон тэр зовнилоо хуульчилсан. Иймээс Амстердам Америкийн шинэ хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Нидерланд улс Хятад руу чиглэсэн хагас дамжуулагч хийх технологийн экспортод Америкийн талаас тавьж байгаа шинэ хязгаарлалтаас ихээхэн болгоомжилж байгаа юм.

Учир нь Нидерландад төвтэй технологийн тэргүүлэгч ЭйЭсЭмЭл Холдинг компани хагас дамжуулагчийн аж үйлдвэрлэлийн хамгийн гол нийлүүлэгч юм байна. Хятад улс тус компанийн хамгийн том хүлээн авагч улсуудын нэг нь юм.

Дашрамд дурдахад Жозеф байден Нидерландын хамгийн олон жил засаг барьж байгаа ерөнхий сайд Марк Рюттегийн уулзсан Америкийн гурав дахь ерөнхийлөгч боллоо. Тэрбээр өмнө нь Барак Обама, Дональд Трамп нарыг төр барьж байхад АНУ-д айлчилж байсан юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.