Иргэд сөрөг хүчин болоход Төр засгийн бодлого, улс төрийн чиг хандлага, хувь хүний ​​шийдвэр нь нийгэмд тэр бүр дэмжлэг олдоггүй

Aдмин / Улстөр

Улс орны албан ёсны эрх мэдлийг буюу эрх баригч хүчнийг эсэргүүцдэг, төрд нөлөөгөө бэхжүүлэхийн тулд аливаа арга хэрэгслийг ашигладаг ил, далд элементүүд байдаг. Ийм нийгмийн хүчнүүдийг улс төрийн сөрөг хүчин гэдэг. Эрх баригчдыг эсэргүүцэж буй сөрөг хүчний хөдөлгөөнүүд нь нийгэмд шаардлагатай тэнцвэрийг бий болгодог нэг төрлийн эсрэг жингийн үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь чөлөөт нийгэм эрүүлээр орших үндэс ч болдог. Харин иргэдийн амьдрал доройтох, нийтийн эрх ашиг зөрчигдөх зэрэгт сөрөг хүчин заавал үүрэг гүйцэтгэж, үйл ажиллагаа явуулж байж төрийн хязгааргүй эрх мэдэл, дураар дургих байдлыг хазаарлана.

Монголын өнөөгийн нөхцөл сөрөг хүчний орон зай улам хумигдсаар бараг байхгүйтэй адил болжээ. Мөн үзэл бодлоо илэрхийлсэн, төрийг шүүмжилсэн иргэний нийгмийн байгууллага, иргэдийг хуулийн нэрээр дарамтлах, цагдаад дуудаж байцаах, торгох, барьж хорих, залхаан цээрлүүлэх үзэгдэл ил далд явагдсаар байгаа учраас эрх баригч МАН өөрсөд дээрээ нийт иргэдээ сөрөг хүчний дуэльд дуудчих шиг боллоо. Иргэний нийгэм буюу сөрөг хүчний орон зайгүй болохоор зохион байгуулалттай системтэй шаардлага байхгүй болж оронд нь нийт иргэдийн эсэргүүцэл нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлэл, гудамж талбайд сул давалгаа үүсгэжээ.

Иргэд өөрсдийг нь төлөөлөх хүчин байхгүйг нэгэнт ойлгосон болохоор олноороо төрд шууд шаардлага тавих үзэгдэлд шилжэв. Энэ бол ардчилсан нийгэмд байдаг л үзэгдэл бөгөөд эрх баригч нам хариуцлагаа ухамсарлахгүй, удаан хугацааны хэнэггүйдэлт иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрэхэд үүдэн гарах эрсдэлд өдөөлт болж мэдэх юм.

Эмх замбараагүй байдлын эхний шат нь иргэд сөрөг хүчний орон зайг эзлэх явдал гэдгийг хаа хаанаа ойлгох цаг болжээ. Хамгийн гол нь манай төрөг засаг шийдвэрүүдээ хүнлэг энэрэнгүй, шинэлэг өөрчлөлт хандлагыг илэрхийлсэн байдлаар засч сайжруулах оролдлогыг бага багаар ч болтугай хийж, улс төрийн соёлд суралцах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр 100 жилийн түүхэн туршлагадаа эрдээд асуудлыг хүчээр түрэх хуучинсаг арга барилаасаа салж чадахгүй бол ямар үр дагаварт хүрэхийг тооцоолж, яг өнөөгийн нөхцөл байдалд улс төрийн эрүүл саруул дүгнэлт хийх эс бөгөөс чаддаг судалгаа шинжилгээний байгууллага гаднаас хөлсөлж бодит хөрсөн дээрээ буух болтугай.


Сэтгэгдэл

Монголд өөдтэй сөрөг хүчин байна уу? [103.57.94.26] 2023-01-22 19:55:35

Монголын сөрөг хүчин гэж юу байгаа юм бэ? 20 гаруй нам уу? Тэдний дотор бусад 20 намаа манлайлан тэргүүлэх нам байна уу? МоАН энэ тэргүүлэх үүргийг гүйцэтгэж чадах уу? МоАН чинь 2 хэсэгт хуваагдчаад бусад намынхаа итгэлийг даах уу?

зочин [192.82.74.119] 2023-01-22 15:02:26

Үндсэн хуулиндаа тодорхой өөрчлөлт хийж парламент хуулийнханд байнгын хяналт тавих механизм гаргая гэхээр айгаад МТ-ээр эсэргүүцсэн ятгасан нэвтрүүлгийг хүн томилж яриулдаг муухай арчаагүй аргыг МАН гаргаж байна. Болиороо улс хөгжихийг удаашруулж өнөөдөр төрд шигдэж идэх хэрэгсэл болгохыг иргэд зөвшөөрөхгүй. шүү. Бүх нийтийн саналаар хагалахгүй бол хуучнаараа амьдрах бэртэгчид хэвлэлийг ч өмчилж эхэлжээ.

Зочин [202.21.109.37] 2023-01-22 18:40:59

Сүүлийн 4 жилийн хүнд бэрхийг МАН төр барьсан тулдаа мэнд шүү гарсан . АН-ын Х.Алтанхуяг. Сайханбилэг, Баярцогт, Эрдэнэ мэт нь барьсан бол Монгол улс ёстой элгээрээ хэвтсэн

Fidelia [166.88.232.98] 2023-01-22 05:56:09

PG SLOT แตกง่าย สล็อตเว็บตรงไม่ผ่านเอเย่นต์ ไม่มีขั้นต่ำ อันดับ 1 ที่ได้รับความนิยมกันอย่างมากในกลุ่มนักเล่นการพนันจากทั่วโลก สล็อต pg แตกบ่อย ของพวกเราเป็น เว็บพนันสล็อต ที่บริการ เกมคาสิโนออนไลน์ ผ่านระบบอินเตอร์เน็ตซึ่งจะประกอบไปด้วยเกมต่างๆมากมายที่จะทำให้ทุกท่านได้พบกับประสบการณ์ใหม่ที่ไม่เคยเจอ ได้แก่เกม slot,บอล , baccarat , roulette , แทงหวยออนไลน์ , แบล็คแจ็ค , POKER , เกมยิงปลาออนไลน์ และอีกหลายอย่างที่จะทำให้ สล็อตพีจี เว็บใหญ่ ของเราสามารถดูแลสมาชิกของเราทั้งโลก เพราะทางเข้าของพวกเราอยู่ต่างประเทศ จะทำให้สามารถรองรับนักเดิมพันได้ทั่วโลกเช่นทุกๆท่านที่อยู่มูมไหนของโลก slotpg เว็บตรง ของเราก็พร้อมเปิดให้บริการนักพนัน อยู่ประจำกับทีมงานมากประสิทธิภาพมีประสบการณ์การทำงานมากกว่า 2 ปีมีคณะทำงานมากยิ่งกว่า 200 คนที่พร้อมเปิดบริการนักเดิมพันตลอด 24 ชั่วโมง หรือผู้เล่นเกิดข้อสงสัย ต้องการขอคำแนะนำเกี่ยวกับ เว็บพนันสล็อต ของพวกเรา ก็สามารถทักหาคณะทำงานเราได้ตลอดเวลา สล็อต PG แตกหนัก คือ ค่ายเกมสล็อตที่เล่นง่ายที่สุด โบนัสแตกบ่อย แตกบ่อยที่สุด เรามีเกมให้ผู้เล่นเล่นกันไม่อั้นเกม pgslot เว็บใหม่ ที่เราได้รวบรวมมากยิ่งกว่า 500 เกม ที่มีโบนัสแตกหนัก แจ็คพอตแตกบ่อยทุกคนสามารถเล่นเกม สล็อตออนไลน์ได้อย่างเพลิดเพลิน มาพร้อมบริการดีๆหลายอย่างเช่น พีจีสล็อต เว็บตรง เครดิตฟรี ที่ผู้เล่นทุกๆคนสามารถเล่นslot onlineฟรีได้ทุกเกมของเราซึ่งทุกๆท่าน โหมด ทดลองเล่นสล็อตฟรีได้ง่ายๆ สล็อต pg เว็บใหม่ มีแบบอย่าง เกมที่เข้าใจง่าย เล่นง่ายไม่ซับซ้อน มาด้วยกราฟฟิกที่สวยสมจริง เสียงที่คมชัด เอฟเฟคเสียงที่น่าตื่นตาตื่นใจ มาพร้อมระบบและบริการและเปิดบริการดีๆต่างๆมากมายเพราะเปิดบริการจากผู้ผลิตโดยตรงจากต่างประเทศ พีจีสล็อต เว็บหลัก มีใบรับรอง พร้อมกับสิทธิประโยชน์มากมายเช่น โปรโมชั่นต่างที่ พวกเราได้เตรียมมาให้ทุกคน เพียงแค่ทุกๆคน สมัครสมาชิก เว็บตรงสล็อต กับ เราเท่านั้นสมัครเพียงไม่กี่ขั้นตอนทุกๆท่านก็จะได้ โปรโมชั่นหลากหลาย กับทาง สล็อตพีจี เว็บใหญ่ ค่ายเกมที่ให้ ค่ายเกมสล็อต ค่ายเกมสล็อต ที่ให้หลายอย่างกว่า ค่ายเกมสล็อต อื่นๆกันเลย สล็อตเว็บตรง ไม่มีขั้นต่ำ ของเราบริการแล้วผ่าน บริการฝากถอน อัตโนมัติฝากถอน ไม่มีขั้นต่ำ เพื่ออำนวยความสะดวกนักพนันให้หลายที่สุด พร้อมบริการต่างๆต่างมากมาย เช่น ฝากถอนไม่มีขั้นต่ำ หรือ ไม่มีขั้นต่ำในการฝากถอน 1 บาทก็สามารถเล่น , ถอนเงินไม่มีขั้นต่ำ ฝากเงินไม่มีขั้นต่ำ ภายใน 10 วินาที , ไม่จำกัดจำนวนครั้งในการฝากถอน บริการฝากถอนAUTOฝากเงิน ไม่มีขั้นต่ำนักพนันที่เข้ามาเป็นสมาชิกของเรา ถึงทุนน้อยก็สามารถร่วมสนุกกับพวกเราได้ได้ เดิมพัน 1บาทก็สามารถเล่น สล็อตไม่ผ่านเอเย่นต์ ฝากถอนไม่มีขั้นต่ำ ได้ทุกเกมเพื่อให้ทุกท่านที่มีทุนน้อยได้สนุกกับ slot pg เว็บใหม่ ค่ายเกมสล็อต เกมที่ให้ ค่ายเกมสล็อต ต่างๆที่เราได้รวบรวมมาให้ทุกๆคนกันเลย ยังไม่หมดเท่านั้น พีจีสล็อต แตกหนัก ที่พวกเรารวมรวมมาไม่เพียงแต่ ค่ายเกมสล็อต pg slot แตกหนัก เท่านั้นยังมี PG SLOT เว็บหลัก , สล็อตXO เว็บตรง , ทางเข้า สล็อตJOKER , ซุปเปอร์สล็อต แตกบ่อย , ambbet แตกบ่อย , PRAGMATIC PLAYS แตกหนัก แล้วก็ค่ายเกมสล็อตออนไลน์อื่นๆอีกหลายค่ายเกมสล็อตออนไลน์ ที่จะทำให้ทุกๆคนสามารถเล่น เว็บตรง , xo slot แตกหนักได้ไม่เบื่ออีกต่อไปเล่นได้ไม่อั้นเพิ่มความสนุกถึงขั้นสุด PGSLOT138

Зочин [66.181.182.11] 2023-01-21 14:46:52

Гарчиг-өгүүлбэрийг дахин дахин уншаад ойлгосонгүй

зочин [66.181.185.101] 2023-01-21 13:40:55

МАН ард түмний эсрэг байна. Иймд ард түмнийгээ өөрсдөө дуэлд дуудаж байгаа нь үнэн байх. Төрийн эргэлт ч гарахна дээ. Чингэсийн удмынхан нэг сонин араншинтайдаа. Юм л бол алж хядаж түлж, шатаадаг нүүдэлчид байсан.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.