ЖДҮ, 60 ТЭРБУМ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, ХӨГЖЛИЙН БАНК-ны олон хэрэг мартагдах нь

Aдмин / Улстөр

Монголд улс төржилтийг нийгмийг өвчлүүлэх, солиорол хэнээрхэлд автуулах хэрэгсэл болгож ашиглаад сурсан тодорхой бүлэг хүчээ аван оюун санааг хордуулах хачин жигтэй үзэгдлүүдийг улам дэвэргэж байна. Үүний гайгаар төрийн түшмэдүүдийн оролцсон тодорхой гэмт хэргүүд авлигалын аалзны тор улам бэхжиж байна уу. Эрх баригчдын өөрсдөө сөхөж гаргаж ирээд сүр дуулиантай зарлан тэмцэхээ мэдэгдэж, шалгаж байна гэх үгээр сунжирдаг олон хэрэг ор тас мартагдан замхардаг нь явсаар эрх мэдэлтнүүдийн өөрсдийнх нь үүр оромжинд тулж ирдэг учраас тэр болов.

Авлигын хэрэг ашигтай бизнесийн хэлбэрт шилжиж ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордож халамжинд хавчигдаж, дарангуйлалд дарагдаж байгаа нь нууц бишийг бүгд мэддэг. Гэтэл эдийн засгийн эрх чөлөөг боомилдог хар мананг ярж гэгээ гаргах нь бүү хэл харин ч түмний улс төрийн эрх чөлөөг хуулиар булаан авч орон зайг бусниулан устгах хандлага ажиглагдаад эхэлсэн нь улсын тусгаар тогтнолын баганыг ховх татахаар улайрахтай агаар нэг боллоо.

Ард түмний жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг Улсын Их Хуралын гишүүд сайд дарга нар дээрэмдэн, төрийн эрх мэдлийг схемчлэн наймаалдаг, улсын баялгийг цөөхөн баячууд төрийн томчууд үгсэн хуйвалдаж хулгайлж цулайдаг, хөгжлийн бүтээн байгуулалт хэрэгцээтэй хөрөнгийг хувьдаа цөлмөн зээлээ төлөхгүй гүрийдэг өлөн нь дэндсэн олон улс төрчдийн багагүй гайгаар эх орноосоо дүрвэхийг, элгэн саднаа үзэн ядахыг, нийтээрээ доройтохыг хэзээ ч хүсээгүй монголчууд сайн цагийн эхэнд саар муухайн хар хөшгинд нүдээ таглуулж гараа хумхин сууцгаасаар.

Төр системээрээ шударга ёс, хууль дүрмийг юман чинээнд тоодоггүй хэсэгхэн идээ бээртэй муу муухайгаа шахаж цэвэршихгүйгээр сайн сайхан үнэн зөвийг мөрөөдөөд нэмэргүй бололтой. Наад зах нь шүүхийн шинэчлэл, шүүгч нарын хараат бус байдал, тэдний ажилдаа хандах хандлагыг улс сууриар нь, уг үндсээр нь ширхэгчлэн шалгах засаж залруулах шинэчлэх сайжруулах үүрэг төрийн өмнө бус ард түмний өмнө үүддэг бурангуй цаг ирсэн бололтой.


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.74] 2023-01-23 23:32:16

Сайндаа сар л ярина биз хахаха

иргэн [64.119.26.156] 2023-01-23 16:09:16

мартана..Ийм л арп түмэн....

Нэг [103.229.121.254] 2023-01-23 14:13:33

Нэг луйварыг нөгөөгөөр дардаг ажиллагаа явагдаад бна илт бгаашдээ

Зочин [192.82.82.247] 2023-01-23 15:54:59

Тиймээ нэгийг нөгөөгөөр дардаг арга , буруугаа бусдаас хайдаг арга МАНд л байдаг технологи. Анх газрын хулгай наймаа гэж яригдаж БАДАМЖУНАЙ , М ЭНХБОЛД нар яригдаж байв .Дараа нь авилга албан тушаалын хэрэг Н.ЭНХБАЯР, түүний тойрон хүрээлэгч сайд нараас гарч байв. За тэгээд 60 тэрбумд Сандуй ,М.Энхболд нар ЖДҮХС д МАНын УИХдахь 49 гишүүн бүлэглэж хулгай хийсэн нь илэрч байв.Тодорхой арга хэмжээ авахгүй байсаар байтал НДС , ЭМДС , гээд сангууд, дараагаар нь , хөгжлийн банк , капитал банкны хэрэгт МАН унав. Одоо нүүрсний хулгайд МАНд ихэнхи нь ноогдох болов. Оймс дохь хулгай , дэд даргын 7.3 тэрбум , каүазстаны төнсаг хороолол гээд МАНы нэр шалдаа буув .АНд муу бүхнээ наадаг байсан бол яалт ч үгүй ихэнх хэрэг нь өөрт нь ноогдох болохоор одоо ҮНДСЭН ХУУЛЬ БУРУУТАЙ гээд авч өгсөн дөө.Хулгай нь хүч хүрэгдэхгүй болохоор төрийн албан хаагчийг сошиалиар муулах илчлэхийг хориглох хууль гаргаж байх шиг байна даа.

Зочин [202.9.46.46] 2023-01-23 13:50:21

Гурван сая оркууд өөрсдөө нүүрсний хулгайн хэрэг, хөгжлийн банкны хэргийн эсрэг нэгдэж тэмцэж чадвал, нүүрсний хулгай нь хэрэг хөгжлийн банкны хэрэг бодитоор илрэх болно.

зочин [103.57.93.153] 2023-01-23 12:43:38

60 тэрбум. газарын наймааг 1990 оноос эхэлж Нийслэлийн зурагтай харьцуулж эздийг илрүүл. Хаана ямар ногоон байгууламж устгасан байна. Одоо түүнийг тарих гэж хичнээн хөрөнгө үрэв. Төсвийн хөрөнгөөр хайс хашаа обжур хавтан. яаж барьж жил болоод сольж мөнгө тогшдог. Ихгээд л мөнгө олдог төр лүү хошуурдаг болсон юм. Их хурал. шүүх дээр хамгаалалттай Тийм учир хяналтын тогтолцоог ард иргэдээс байгуулах нь арай шудрага үүнийг эрх дархатангууд яагаад чхүсдэггүй Зөвлөлдөх санал асуулга нэрээр хүмүүс тавьж хаадаг.болсон Яах юм

Иргэн [139.5.219.186] 2023-01-23 12:34:35

60 тэрбум л гэнэ тэр чинь аль хэзээ дууссан.Ярих сэдвээ зөв сонгож үгээ олж хэлбэл байгаа оносон гэж ойлго. Санаанд орсон болгоноо хэлээд байвал нилээн л юм хэлнэ.Олон үг онох нь муу!!!

иргэн [192.82.67.215] 2023-01-23 11:45:31

Энэ олон луйврын хэргийг харжээ байхнээ АН дахь МАНАН-ийн бүлэглэлийн ажиллагаа далд болж МАН дахь МАНАН-ийн ажиллагаа идэвхижижээ гэж харагдаж байна. Шуналт нүгэлтнүүд үйлийн үрээ үүрээд тамын хаалгаар орох л болно

Юү өөрчлөгдөх юм бэ? [103.57.94.26] 2023-01-23 11:45:11

Мартаг л дээ, мартаг. Эдгээр хэргүүдийн цаана байгаа олон монголчуудыг тайван байлгаач. Тэднийг шийтгэж шоронд явууллаа гээд Монголд ЮҮ Ч өөрчлөгдөхгүй. Нэг аалз нь нөгөө аалзаар л солигдно. Ядууст эргэж очих зүйл байхгүй.

Zochin [58.137.3.168] 2023-01-23 10:19:40

Aalzni tor bolchihson uls torchidig yaachich chadahgui,bugd neg negnee baritsaalchihsan,buleg bullgeeree baritsaalagdchihsan...


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.